УЛС ТӨР

Г.Ёндон, Б.Цэнгэл нар “Эрдэнэт үйлдвэр”-т эвдрэл гарч, ЗОГСОЛТ хийснийг зориуд НУУЦАЛСАН уу

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 650 тэрбум төгрөг гаргаж, ААН, өрхүүдийн цахилгааны зардлыг хөнгөлөхөд зарцуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, 650 тэрбумыг  нийлүүлэх ажлыг яаралтай горимоор эхлүүлнэ гэдгээ Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн мэдэгдэж байв. 

ҮЙЛДВЭРТ ГАРСАН  НОЦТОЙ ЭВДРЭЛИЙГ ГАРЧ, 35 ХУВИЙН ДУТУУ АЖИЛЛАГААНД ШИЛЖСЭНИЙГ НАЙМ ХОНОГ НУУЦАЛЖ БАЙНА”

Тэгвэл эх сурвалжийн зүгээс бидэнд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эргэлтийн ус хөлдөж, усны түвшин 40 см-ээр доошилсноос үүдэн, баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсэг ажиллахгүй найман хонож байна. Уг эвдрэлээс үүдэж, үйлдвэр 35 хувийн дутуу ажиллаж, их хэмжээний алдагдал үүсч байна” гэсэн мэдээлэл ирүүлсэн юм. 

Улмаар эвдрэл гарах болсон гол шалтгаан нь, үйлдвэрлэлийн хүчин чадлыг хэт нэмэгдүүлснээс болж,  усны хэрэглээ огцом өсч, далангийн ус байх ёстой түвшнээс багассанаас эргэлтийн усны нөөцгүй болсон гэж тайлбарласан нь анхаарал татав. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнд мэргэжлийн багийнхан хүчин чадлыг хэт нэмэгдүүлвэл эрсдэл үүснэ гэж удаа дараа сануулсан боловч шуурхай хурал бүр дээр ажилчдаа загнасаар ийм осол гаргахад хүргэсэн гэх мэдээлэл анхаарал татав.

Одоогоор үйлдвэрийн гэмтэл гарсан хэсгийг битүүмжилж, хамгаалалтад оруулан засварын ажлыг шуурхай хийлгэж байгаа аж. Уг засагдахад 2-3 хоног зарцуулагдах чигтэй байгааг эх сурвалж онцлов. Мөн ирэх долоо хоногт өөр төрлийн засварын ажлыг дахин эхлүүлэхээр хүлээгдэж байгаа аж.

Г.ЁНДОН САЙД ОНЦЫН ЭРСДЭЛГҮЙ ГЭМТЭЛ ГЭЖ ДЭЭШЭЭ ТАЙЛАГНАЖЭЭ

Үйлдвэрийн уг гэмтлийн талаарх хэд хэдэн эх сурвалжийн мэдээлэл нийлж байгаа бөгөөд гадагш нь задруулахгүй нууцалсан гэдэг нь ч батлагдаж байна. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ луу УУХҮ-ийн сайд Г.Ёндон уг гэмтлийн талаар товч танилцуулга хийхдээ онцын эрсдэлгүй гэсэн тайлбар хүргүүлсэн аж.

Уг асуудлаар бид Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нараас мэдээлэл авахаар оролдсон ч тэдний зүгээс утасны дуудлага, мессиж захидалд ямар нэгэн хариулт өгсөнгүй. Улстөрийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”-т хүнд нөхцөл байдал үүссэн. Үүнийг нууцалж байгаа. Хүчин чадлаа хэт нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн ажилчдыг Х.Бадамсүрэн, Б.Үүрийнтуяа нар ихээхэн шахдаг гэх яриа хөвөрчээ.

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”: ЭРГЭЛТИЙН УС ХӨЛДСӨН ТУЛ ГУРВАН ТЭЭРЭМ ЗОГСООЖ, ЗАСВАР ХИЙЖ БАЙГАА НЬ ҮНЭН

Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 1-р орлогч бөгөөд Ерөнхий инженер М.Батмөнх “Цаг агаар огцом хүйтэрсний улмаас Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хиймэл нууран дахь эргэлтийн ус хөлдсөн. Тиймээс эргэлтийн усны хэмжээг нэмэгдүүлэх ажлыг хийх явцдаа өөрөө нунтаглах хэсэгт 3 тээрэм зогсоож, төлөвлөгөөт засваруудаа хийлээ. Энэ төлөвлөгөөт засварыг ирэх долоо хоногт хийх ёстой байсан боловч энэ долоо хоногт урьдчилж хийгээд явж байна. Үүнтэй холбоотой үйлдвэрлэлийн хүчин чадал буурсан зүйл байхгүй” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Мөн тэрбээр “Энд ямар ч олон нийтээс нууцлах зүйл байхгүй л дээ. Эргэлтийн ус хөлдөж, усны нөөц багассан учраас тохируулгын арга хэмжээ авлаа. Төлөвлөгөөт засварын ажил тохируулгатай холбоотой өөрөө нунтаглах хэсэгт 3 тээрэм зогсоосон байгаа. Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрик өнөөдрийн байдлаар бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна гэсэн мэдээлэл нэмж өгөв.

Хачирхалтай нь, Г.Ёндон сайд “Эрдэнэт үйлдвэр”-т ноцтой осол гарч, гурван тээрэм зэрэг зогсчихоод байхад яагаад танхимын тэргүүн болон ЗГХЭГ руу сүртэй зүйл биш гэсэн агуулгаар мэдээлэл өгөв. Ажлаа авангуутаа “Эрдэнэт үйлдвэр”-т сүр дуулиантай ажиллаж явсан Г.Ёндон сайд, цаашлаад Х.Бадамсүрэнг чөлөөлөгдөх сургаар Н.Багабанди нарын найранд уригдаж, найраанд орсон ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нар яагаад нууцалж өнгөрөөхийг нь хүлээн зөвшөөрөв гэсэн асуудал үүсч байна. Хэдий болтол жилдээ хагас тэрбумын цалин авдаг Х.Бадамсүрэнг тэд ингэж хамгаалж, эрх ашигтай мэт үсгэж явах уу гэдэг нь анхаарал татна. “Эрдэнэт үйлдвэр” хэсэгчилсэн зогсолт хийж байна гэдэг нэг ёсондоо хотын хэсэг газар тоггүй болохтой адил төсвийн мөнгөн урсгалд шууд хор нөлөөтэй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-23 08:16

hahaja ene sedviig n tooj seveh hun alga da daanch

Зочин
Зочин
2021-02-23 08:17

Ёндон гэгч луйварчин,хулгайчийг �######�уулаач.

Zochin
Zochin
2021-02-23 08:24

Tsengel gej ochson gazar bolgondoo ajil unagasan amitan bna lee. Zygeer l bugs dolooj amidardag gar bna lee sh dee. Bolson boloogyi gishyydiin shakhaasaar end tend baakhan shakhaa khiideg gar. Olon khynii kharaal idekh ch onts bish gdgiig udii nasnii khyn ukhaarmaar um daa.

Зочин
Зочин
2021-02-23 09:27

Тээрэм яахав, дори-г тээрэмдсэн гоё кино гараад байхад чинь

О
О
2021-02-23 12:11

Бөгс ухахаас өөр юм бичихээ байж дээ.

Зочин
Зочин
2021-02-23 12:25

Бадамсүрэн Үүрийнтуяа нарыг х�##�аачээ

Зочин
Зочин
2021-02-23 13:20

49% ХХБанкны хөлсний сайт худлаа мэдээлэл тараахаа одоо болио!!!

бадмаа
бадмаа
2021-02-23 13:21

ноцтой осол болсон бн 1 тээрэм зогсоход л аюул болдог гэтэл 3 зогсчоод байхад зүгээрээ гээд байх

Зочин
Зочин
2021-02-23 14:08

Тээрэм зогсоод байж байг ээ, хахаааахх Захирлууд нь тансаглаад, ажилчдаа дарамтлаад булавч бултайна даравч д�##�дайна болж бншдээ. Хурдан х�##�аа солио хийж, ЗАЛУУ, ЧАДВАРТАЙ хүмүүсээ тавиачээ, дампуурч дууслаа.

зочин
зочин
2021-02-23 16:04

Энэ ЦЭНГЭЛ гэж жинхэнэ МАНАН нэг байнаа, Нямхүү, Төмөрбаатар гэж 2 МАНАН эрүүл мэндийн с�##�бараас сая нэг �######�уулагдсан, одоо үүнийг хөөж явуулаач, энэ нөхөрт хийгээгүй дарга байна уу

Бямбасүрэн
Бямбасүрэн
2021-02-23 18:02

Луйварчид

Эрдэнэчимэг
Эрдэнэчимэг
2021-02-23 18:07

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ

Анхбаяр
Анхбаяр
2021-02-23 18:17

Юу л болох гээд байна даа

Алтангэрэл
Алтангэрэл
2021-02-23 18:33

Монгол минь яанадаа

Хүслэн
Хүслэн
2021-02-23 18:40

Монгол ялна

Хулан
Хулан
2021-02-23 18:45

Монголын заяа их муу муухай бүхэн хол байг

ХӨХЧИР
ХӨХЧИР
2021-02-23 19:48

ЗЭСИЙН ҮНЭ ИНГЭЖ ӨСӨЖ БАЙХАД ЮУУН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ ВЭ? ЭНЭ НӨХРИЙГ ОДООХОН СУУДЛААС НЬ БУУЛГА. САЙН ДАВАЛГААЛААД ӨГ. ЯАДАГ МУУ ДУРАК ВЭ ЧИ... ЗОРИУД САНААТАЙ УЛСЫН ЭСРЭГ ЮМ ХИЙГЭЭД БАЙНА УУ?

Бадамсүрэнг зайлуул
Бадамсүрэнг зайлуул
2021-02-23 20:50

�######�уулаач

Зочин
Зочин
2021-02-23 20:51

з а й л у у л. Тана хуудас ямар ядаргаатай хуудас вэ. Сээгий бичиж болохгүй, Шагайхаа болихоос.

zochin
zochin
2021-02-24 08:00

хамгийн эхлэж уншдаг сайт минь байсан юм нэгч сайхан гэгээтэй мэдээ байхгүй дандаа хов жив хар муухай сүүдэртэртэй т�##�ыг бичдэг танай сайтаас бүрэн с�##�лаа баяртай----

АНД
АНД
2021-02-24 22:11

Эгүүр гэж б�##�ай гүтгэгч болж дээ. Баримттай гэдэг хоосон лоозонгоо хасв�##� таарна. Үйлдвэрийн осол гэж юу болохыг ч мэдэхгүй хоосон сүржигнэж, гүтгэж... харваас хэний захи�##�га гэдэг нь тодорхой. Ажилчид гэж хэн гэдгийг баримттай нотолгоотой хэлээч. Ажилчид, Удирдлагын хооронд бүү яс хая. Эрдэнэт хэвийн ажиллаж байгаа. Хаягдлын аж ахуйн асуудлаар зөндөө хариу өгснийг анхаарч харсан болоосой.

Холбоотой мэдээ

Back to top button