УЛС ТӨР

Вакцины марафон: Ерөнхийлөгч гүйцэж түрүүлэхгүй ч сугарч үлдэхгүй

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр монголчууд коронавирусийн эсрэг вакцины анхны тунгуудаа хүлээн авлаа. БНЭУ-аас 150 мянган тун “AstraZeneca”, БНСУ-аас 125 мянган тун “Pfizer/Biontech” вакцин өнөө өглөө газардсан. Цаашлаад БНХАУ-аас 300 мянган тун вакцин өнөөдрийн дотор хүрч ирэх мэдээ байна.

Эдгээр вакцинуудыг цэвэр Засгийн газар хөөцөлдсөөр оруулж ирсэн. Үндсэн хэлцэл нь У.Хүрэлсүх засаг барьж байх үед буюу, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар вакцин оруулж ирэх ажлын хэсгийг ахалж байх үед хийгдсэн. Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод хамгийн түрүүнд вакцины асуудлыг онцгойлж, тэргүүний зорилтод тооцон “гуядаж” гарсан билээ. Тэр “AstraZeneca” вакцины хамгийн эхний тунг маргааш өөрөө тариулна.

Түрүүлж вакцин олж ирэх марафонд нэг талаас Ч.Хүрэлбаатар, нөгөө талаас Ерөнхийлөгч Х.Баттулга гүйсэн. Тэр үед Ч.Хүрэлбаатар COVAX хөтөлбөрт найдаж, Дэлхийн банкнаас мөнгө зээлэх агуулга ярьж байсан бол Ерөнхийлөгч ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмерт хандан захидал бичиж байлаа. “Pfzier/Biontech” вакциныг хамтарч нээсэн тал бол германчууд бөгөөд энэ хүрээнд тус вакцинаар тусламж үзүүлэхийг хүссэн агуулга харагдаж байсан юм.

Энэ вакциныг нь Засгийн газар оруулаад ирлээ. Одоо хойд хөрш-Спутник V-Владимир Путин гэсэн зураглал Ерөнхийлөгчийн толгойд харагдаж байна.

Ерөнхийлөгчийн хувьд халтай, буланд шахуулсан гэмээр улс төр намрын чуулганы туршид үргэлжилсээр завсарласан билээ. Түүний өргөн барьсан өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг нь МАН тал эелдэг бусаар, олонхын хүчээр дайравхийлэн тас цохисоор, ээлжит бус хуралдаан зарлах саналыг нь ч хүлээж аваагүй. Улс төрчийн хувьд хийх гэсэн акцуудыг нь МАН үргэлж хяхсаар буй.

Харин яг одоо, дэгсдүүлж хэлэхэд баруун, солгойгүй вакцин оруулж ирж буй энэ цаг үед Ерөнхийлөгч хоцорч болохгүй. Түүнийг хойд хөршид элэгтэй ч, нөлөөтэй ч гэж гаднын хэвлэлүүд онцолж бичдэг. Иймд тэрбээр ирэх сард ОХУ-д айлчилж, вакцин олж ирэх төлөвлөгөө боловсруулсан талаар нь хэвлэлүүд мэдээлж эхэлсэн байна.

Ерөнхийлөгчийн олж ирэх вакцин хэд орчим тун байх, мөн нийгмийн ямар хэсэгт зориулагдах зэргээс шалтгаалж Засгийн газрыг давж алга ташуулах эсэх нь шийдэгдэнэ. Ямартай ч энэ марафонд тэр гүйцэд түрүүлэхгүй ч сугарч үлдэхгүй нь ойлгомжтой.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-22 17:24

arhag hulgaich jenko busdiin umnuur orj onoo avah gj ulairna chinii ene argand ard tumen huurtahgui z##luulnaa chamaig

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН
2021-02-22 22:30

Улсынхаа Ерөнхийлөгчийг ингэж муухай хэлж ярьдгаа зогсоох хэрэгтэй. Эрүүл ухаантай ямар ч хүн вакцин тойруулж элдэв юм угаасаа ярихгүй. Тэгээд ч ОХУ бол шинжлэх ухаан асар хөгжчихсөн орон. Энэ муу яриат з�##�уусын аав, ээж Оросын / ЗХУ/ янз бүрийн вакцин эмийн хүчээр эрүүл байж та нар өөрсдөө ийм сайхан явж байгаа юм.

Хулан
Хулан
2021-02-23 18:13

Монгол ялна

Дөлгөөн
Дөлгөөн
2021-02-23 18:32

Луйварчид

Энхтуяа
Энхтуяа
2021-02-23 18:37

Монголын заяа их муу муухай бүхэн хол байг

Мишээл
Мишээл
2021-02-23 18:38

Монгол минь яанадаа

Бямбасүрэн
Бямбасүрэн
2021-02-23 18:44

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ

Ккк
Ккк
2021-02-24 08:37

Жэнко �######�ж байж монгол ялах байхаа кк

Батэрдэнэ
Батэрдэнэ
2021-02-24 12:23

Юу л болох гээд байна даа

Холбоотой мэдээ

Back to top button