НийгмийнНИЙГЭМ

ТАНИЛЦ: Шүүгч Х.Идэр, З.Болдбаатар нарын ХОМ ба хамгийн сүүлд ажилласан томоохон хэрэг

Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 21-нд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Parkview” хотхоны байранд нөлөө бүхий хуулийн байгууллагынхан цугларч, биеэ үнэлэгч хөлсөлсөн байж болзошгүй агуулгатай бичлэг цахим ертөнцөд түгсэн билээ. Уг бичлэгт, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, болон Улсын Дээд шүүхийн тамгын газрын ХНХ-ийн дарга асан Д.Отгонбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан гэх Б.Баасанцогт, Авлигатай тэмцэх газрын ажилтан П.Чулуунбаатар нарын хүмүүс багтсан.

Одоогоор уг бичлэгтэй холбоотойгоор, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар нэр бүхий шүүгчдэд хариуцлага тооцох боломжгүй гэсэн бол ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:

“Энэ бичлэг цацагдаад хоёр хонож байна. Гэмт хэргийн шинжтэй зүйлс яригдаж байгаа. Амралтын өдрүүдээр хойшлуулшгүй үйл ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 12.6.1 дэх “Биеэ үнэлэхийг зохион байгуулсан” гэх зүйлчлэлээр хэрэг бүртгэл нээх хүсэлт гарган, материалыг нь прокурорт шилжүүлсэн. Цаашид мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явагдана. Тухайн эмэгтэйчүүдийн данс руу мөнгө шилжүүлсэн зүйл шалгалтын явцад илэрсэн. Хэн, хэнээс мэдүүлэг авсныг хэлэх боломжгүй. Прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгөх учиртай” гэх зүйлийг хэлээд буй.

Түүнчлэн тэдний бичлэгүүд цувралаар цацагдах талаар өчигдөр сошиал орчинд мэдэгдэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль бус гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлыг шалгаж үзэхийг хуулийн байгууллагынханд үүрэгдэв. Ингэж өнгөрөгч амралтын өдрөөр Цагдаагийн байгуулагаар шалгагдаж эхэлсэн бичлэг ТЕГ, ХЗДХ-ийн яамны хяналтад давхар орохоор болоод байна.

Ж.ЭРДЭНЭБАТ, М.ЭНХСАЙХАН НАРТ ЯЛ ӨГСӨН ШҮҮГЧИД ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНД ӨРТСӨН ҮҮ

БИЧЛЭГТ БАГТСАН ШҮҮГЧДИЙН ТУХАЙД: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нь бусдаасаа хавь илүү хар данстай. Учир нь тэрбээр албаа авснаасаа хойш олны анхааралд өртсөн хэд хэдэн томоохон хэргүүд дээр ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг ялласан шүүгчдийн нэг юм.

Х.Идэрийн аав УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү бөгөөд төрсөн ах Х.Тамир нь Тээврийн прокурорын газарт ажиллаж байхдаа хар тамхины хэрэгт холбогдож байсан зэрэг олон түүхтэй.

Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарын хувьд Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт шүүгчээр ажиллаж, гэм буруутайд тооцсон байдаг.

Бид дээр дурдагдсан эрхмүүд 2019 онд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ юу дурдсан тухай танилцуулъя. Улсын Дээд шүүхийн тамгын газрын ХНХ-ийн дарга асан Д.Отгонбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, Авлигатай тэмцэх газрын ажилтан П.Чулуунбаатар нар хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй нь хачирхалтай.


-Х.ИДЭР 362 ТӨГРӨГИЙН ГУРВАН БАЙР, 30.7 САЯ ТӨГРӨГИЙН АВТОМАШИНУУДТАЙ-

Тэрбээр 2016 оны тавдугаар сарын 31-нд Сүхбаатар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн албандаа томилогджээ. 2017 онд 43.7 сая төгрөгийн орлоготой байсан ч, 2018 оноос орлого нь 34.7 сая, 2019 онд 24.6 сая болтол буурсан байна.

  • Хувьтөгөлдөрийн Идэр
  • Нийт орлого: 28.1 сая
  • Гэр бүлийн орлого: 24.6 сая
  • Орон сууц, Үл хөдлөх хөрөнгө: 362 сая төгрөгийн үнэ бүхий гурван байр, гурван авто зогсоолтой
  • Тээврийн хэрэгсэл: 30.7 сая төгрөгийн үнэ бүхий “Toyota, IST”, “Toyota, Prius”, “Toyota, Estima”, “Mitsubishi, Pajero” автомашинуудтай
  • Үнэт эдлэл: 2.5 сая
  • Хадгаламж: 1.7 сая
  • Зээл: 5 сая
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс Монгол компанид 4180 ширхэг, 4 ширхэг

-З.БОЛДБААТАР 114 САЯ ТӨГРӨГИЙН БАЙР, 22.8 САЯ ТӨГРӨГИЙН МАШИНТАЙ-

Түүний хувьд Х.Идэртэй нэг өдөр Сүхбаатар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн албандаа томилогджээ. 2017, 2018 онуудад 34.2 сая төгрөгийн орлоготой байсан ч, 2019 онд 28.7 сая болтол буурсан байна.

  • Загдаагийн Болдбаатар
  • Томилогдсон огноо: 2016.05.31
  • Нийт орлого: 28.7 сая
  • Гэр бүлийн орлого: 45.5 сая
  • Орон сууц, Үл хөдлөх хөрөнгө: 114 сая төгрөгийн үнэ бүхий нэг байр, нэг авто зогсоолтой
  • Тээврийн хэрэгсэл: 22.8 сая төгрөгийн үнэ бүхий “Lexus, HS 200- 1” суудлын автомашинтай
  • Газар: 700 м2 хэмжээтэй 20 саяын газартай
  • Үнэт эдлэл: 2.5 сая
  • Хадгаламж: 170 мянга
  • Зээл: 48 сая
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс таван толгой ХК-д 3001 ширхэг

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Одоогоор уг бичлэгийг хэн, ямар зорилгоор түгээсэн нь тодорхой бус. Гэвч бичлэгт нэрлэгдсэн эрхмүүдийн царай, дүрс танигдахуйц тод бичигдээгүй атал тэдний зураг, нэрсийг тодруулан зарласан нь санаатайгаар үйлдсэн гүйцэтгэх ажиллагаа байж болох хардлагыг дагуулж байна.

Нөгөө талд улстөрийн чанартай томоохон хэрэг дээр ажилладаг хуулийн байгууллагын эрхмүүд нэг дор цугларч, Эрүүгийн хуулиар хориглосон биеэ үнэлэх ажиллагаа зохион байгуулсан байж болзошгүй байгаа нь ихээхэн зохисгүй хэрэг юм.

Эл бичлэг нэг талаас хувь хүний эрх, алдар хүндэд ноцтой халдсан үйлдэл мөн боловч эсрэг талдаа мэргэжлийн ёсзүйн кодолон дүрэм, Эрүүгийн хуулийн зүйл ангиудыг ноцтой зөрчсөн, хувь хүмүүсийн алдаа гэж харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-23 10:56

энэ нийгэм, ар гэртээ адлагдсан болох болохгүй зан ааштай нөхдийг хүн шиг хөдөлмөрлүүлж үр хүүхэд эцэг эхтэй нь сайхан амьдруулж байсан хэрүүлч заргач хөгшинг хар багаасаа бүтэхгүй замаар замнаж яваа нэг хүүхний намайг хүчиндчихлээ гэж хэлсэний төлөө барьж аваад шоронд 6 жил хорьдог хууль цаазтай, хуульчидтай манай төр. Ядарсан иргэдээ гэрт нь хөл хорьчихоод хэдэн төрийн огтонууд нь нийлж архидан �##########�рч байгаад ямар арга хэмжээ авахыг харцгаая бүгдээрээ

Зочин
Зочин
2021-02-23 11:11

Za shaana biz. Prius unaa l yavlaa yu te. Ps#a bur mongo dald nuuj chaddag buleg frakts ym bishvv

Зочин
Зочин
2021-02-23 11:56

Женкогийн д�##�баан дор гар хөл нь болж юу ч хийхээс буцахгүй бусдын амьдр�##�ыг ч бусинуулсан шийдвэр гаргаж чаддаг ийм новшнуудад энэ бол юу ч биш наадуул чинь санаа зовох ч гүй ингээд л дарагдана харин ар гэртээ л хар толбо үлдээлээ

зочин
зочин
2021-02-23 11:56

Женкогийн д�##�баан дор гар хөл нь болж юу ч хийхээс буцахгүй бусдын амьдр�##�ыг ч бусинуулсан шийдвэр гаргаж чаддаг ийм новшнуудад энэ бол юу ч биш наадуул чинь санаа зовох ч гүй ингээд л дарагдана харин ар гэртээ л хар толбо үлдээлээ

Шударга иргэн
Шударга иргэн
2021-02-23 13:17

Шүүхийн нэр хүндийг бузарласан иймэрхүү муу ёрын шүүгчдийг бушуухан өргөдлийг нь бичүүлж нэн яар�##�тай ажлаас нь чөлөөл!
Шударга шүүгчид бага ч гэсэн байгаа бол өөрсдийн нэр төрөө цэвэрлэхийн тулд санаачлага гаргаж ажлаас нь чөлөөлүүлэх өргөдлийг нь бичүүлэх хэрэгтэй!

Зочин
Зочин
2021-02-23 13:19

Jenkogiin suganii usuud 1 iimerhuu

Зочин
Зочин
2021-02-23 14:20

Дори-гоос ярилцлага ав

Зочин
Зочин
2021-02-23 16:36

Таравганы мөндөлүүд их баяжжээ

Зочин
Зочин
2021-02-23 16:36

Бусад нь дүүрч, ийм хүмүүс тэр шүүх ажилаа зөв л хийдэг байгаадаа бурхан минь

иргэн
иргэн
2021-02-23 18:13

Шүүгчийн ажил хийдэг хүмүүс болохоос адилхан л хүн шүүдээ нахдужл чинь.Ажлын цагаар ажлын байрандаа архи ууж нийлээгүй л бол ажлын байрандаа биш ажлын бус амр�##�тын хувийн цагаараа ямарч иргэний адил эрхээ эдлэнэ шдээ.Найз нөхөдтөйгөө уулзана уу ярьж хөөрнөүү жоохон б�##�ганауу тамхилна уу хүүхэндэнэүү байна уу тэдний хувийн эрхийн асууд�##�.Харин �##�баны хүмүүст өс хонзон санаж хууль бусаар Гүйцэтгэх ажиллагаа явуулж тагнаж чагнаж бичлэг хийх тараах нь хуулинд харш иргэний хувийн эрхэнд нь х�##�дах хуулиар хориотой.Энхсайхан Ж.Эрдэнэбат дүү заригийнхны хийсэн ажил байж болзошгүй юм байна.Ял нэмбэл таарахын.

Зочин
Зочин
2021-02-23 18:22

Шүүгч хүн хүнээр мөнгийг нь төлүүлж хүүхэндэнэ гэдэг авилга �##�бан туша�##�ын хэрэг болно гэж байна даа. Хийсэн ажлынх нь шагн�##� байж магадгүй байна шүү.

зочин
зочин
2021-02-23 19:54

ЗССС ХУЦАХ ГЭЖ. ТЭР ИДЭР БАЙНГА Л ЯМАР ВЭЭ НЭГЭН АСУУДАЛД ОРЦОН Л ЯВАХ ЮМ. ЭНЭ ХҮН ДАРХЛАГДСАН ХҮНҮҮ?? МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЭНЭ ХҮНД ХҮЧРЭХГҮЙ БАЙГАА БОЛ??? БУСАД НӨХДҮҮД НЬ ОООГТЫН ГЭМГҮЙ ЗҮГЭЭР ГҮЙЖ ЯВААД АСУУДАЛД ОРЧИХСОН УУ? ШИРЭН НҮҮРТЭЙ ХҮМҮҮС БОЛОЛТОЙ. БИ БЭЭР ИРГЭНИЙ НЭГЭН ТӨЛӨӨЛӨЛ. ИНГЭНЭ ЧИНЭЭ ЗҮҮДЭЛЖ ЯВСАНШҮЙ ХУУЛИА ДЭЭДЛЭЖ ӨДИЙГ ХҮРСЭН ХҮН. ҮНЭХЭЭР АРАЙ ЮУ Л ГЭЖ УУР ХҮРЧ ИТГЭЛ АЛДАР Ч БАЙНА. АДГИЙН ПАРАЗИТУУД ЮМ ДАА. ТӨСВИЙН МӨНГӨ МИНИЙ ЧИНИЙ ТАТВАР ИЙМ НОВШНУУДАД ОЧДОГ ГЭХЭЭР ОГИУДАС ХҮРЧ БАЙНА ДАХИЖ ТАТВАР ТӨЛӨХГҮЙ ЭЭ. !!

Zojin
Zojin
2021-02-23 20:16

Ed nar hul horiotoi baihad oluula tcuglaj bur eersdeesee ejneen nasaar duu humuustei zawaarjaaad hunii erh geed baih ym maskkui humuusj baina ortcond ednees erhees iluu ter ortcnii buh ailiin orshin suugjidiin erh ashig tednii erhiig bododgui ymuu shuugj geheer tengeriin humuus baihuu huuli uiljildeggui gaihaad baih ym bi

Зочин
Зочин
2021-02-24 05:07

Бие биеэ харж байгаад нөгөө ажлаа хийсэн байна уу? Энэ чинь тэгээд групен секс болж таарахуу???Ёс бус байна.

өа
өа
2021-02-24 22:03

Булганы Отгонбаатар шүүгчийг яамар санаатай орхиж бичээд бна. тэр яаагаад АТГ-д мэдүүлгээ өгөөгүй бнаа

Зочин
Зочин
2021-02-25 15:54

Ийм ядарсан болоод л доринуудаас 2 сая төгрөг зээлсэн юм байж л дээ

Зочин
Зочин
2021-02-25 22:24

Овойж оцойсон иа хөрөнгө орлого �##�га л байна, Нарантуулын захын наймаачин ийм байртайшдэ.

Холбоотой мэдээ

Back to top button