ЯРИЛЦЛАГА

“600 малынхаа арьсыг өвчиж байхдаа нэг шуудай тэжээл авч, ганц мал ч болтугай онд оруулъя гэж бодсон”

Л.Хүрэлбаатар хэмээх энэ залуу одоо 42-той, 13 настайгаасаа эхлэн мал маллаж буй. Тэр 29 жилийн хөдөлмөр нь хоёрхон сарын дотор үгүй болохыг харжээ. Өвөрхангай аймгийн Богд сумын малчин тэрбээр Өмнөговь аймгийн Ханхонгор сумд, эхнэр долоон хүүхдийн хамт отор хийж яваа. Нутгаасаа 720 малтай гарсан тэднийх одоо 80 толгой малтай үлджээ. Малаа өвсөлж, тэжээхийн тулд хүүхдийн мөнгөө барьцаалаад өвс, тэжээлтэй золгосон түүнтэй цөөн хором ярилцлаа. 

ӨВӨЛ 180 ЯМАА БОЙЛЖ, НЭГ ГУЛУУЗЫГ НЬ 3000 МЯНГА, АРЬСЫГ НЬ 27000 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРСАН

-Танайх Өмнөговь аймгийн Ханхонгор суманд отроор очоод хэдэн сар болж байна. Жил болгон отор хийдэг үү?

-Үгүй ээ. Манайх өнгөрсөн оны есдүгээр сард нутгаасаа гараад есдүгээр сарын сүүлчээр Өмнөговь аймгийн Ханхонгор сумд ирсэн. Сумын төвөөсөө 35 километр зайтай, Хондот багт өвөлжиж, хаваржиж байна. Зуншлага тааруу, мал зунаар зутраад байсан болохоор манай нутгаас олон ч айл отроор нааш хөдөлсөн. Бас л мал нь муу байгаа гэж байсан.

-Танайх нутгаасаа хэчнээн толгой малтай гараад, хэчнээн нь хорогдоод байна вэ?

-Манайх 30 хонь, 680 ямаатай нутгаасаа хөдөлсөн. Олон хоног малаа бэлчээрлүүлж, тууж явсан болохоор замдаа 30 гаруй нь унтаж хоцорч, Ханхонгор суманд 680 малтай ирсэн. Харин арванхоёр, нэгдүгээр сард мал олноор хорогдож, одоо 20 хонь, 60 ямаа үлдлээ. Уг нь зургадугаар сар, аравдугаар сард тарган туулга өгч, тариа тарьсан. Гэвч энэ жил их хүйтэн байлаа. Өлдөөгүй, ихэнх нь л осгож үхлээ.

Хүйтэнд мал муудаад байхаар нь өвөл 180 ямаа бойлж, нэг гулуузыг нь 3000 мянга, арьсыг нь 27000 мянган төгрөгөөр эндээ зарсан.

НЭГ ЯМААНЫ АРЬС НЭГ ШУУДАЙ ТЭЖЭЭЛИЙН ҮНЭТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА

-Нэг ямааны бүтэн гулууз махыг 3000 мянгаар зарсан гэж үү?

-Туранхай байсан юм аа. Цөөн ямааны махыг л 3000 мянгаар зарчхаад заримыг нь хүмүүст тарааж өгсөн. Заримыг нь өөрсдөө борцлоод идсэн. Харин үхсэн малынхаа арьсыг өвчиж, мөнгөөр нь тэжээл авсан. Нэг ямааны арьс нэг шуудай тэжээлийн үнэтэй тэнцэх юм байна шүү дээ. Гэсэн ч нэг ямааныхаа арьсаар нэг хивэг авчих юмсан, тэгвэл нэг мал ч гэсэн онд орчихно доо гэж бодоод л арьсыг нь өвчиж, тушаасан. Үнэнийг хэлэхэд хөлдчихсөн байсан болохоор үхсэн бүх малын арьсыг өвчиж чадаагүй ээ. Хонинуудыг бол бүр өвчөөгүй. Хонины нэхийг заавал өлөнтэй нь авдаг юм билээ. Тэгээд хэдээр авна гээч, 1000 төгрөгөөр авдаг.

-Сүүлийн жилүүдэд арьс, нэхий үнэгүйдээд байна шүү дээ. Малчин хүний хувьд та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

– Малчдын амьдралд үнэтэй, өртөгтэй юм алга болж байна. Хүмүүсийн нүдэнд малчид их сул дорой харагддаг бололтой.

2010 ОНЫ ЗУДНААР 170 МАЛТАЙ Л ҮЛДЭЖ БАЙСАН

-Богд сумдаа өвөлжиж байхад өвөл цас хэр унаж, хүйтэрдэг байв. Танайхаас өмнө нь ингэж малаа олноор хорогдож байв уу?

-Манайх 500 толгой малтай байж байгаад 2010 оны зуднаар 170 малтай л үлдэж байсан. Бусдаар бол манай нутагт цас их унаж, хүйтэрдэггүй.

-2010 оноос хойш мал худалдаж авалүйгээр малаа өсгөж байгаа юу?

-Тийм ээ. Нэг ч хонь, ямаа худалдаж аваагүй. Одоо ч арав, аравдахгүй, тав, тавдахгүй тул малаа сайн маллаад өсгөнө өө.

-Одоо танайх 80 толгой малтай үлдсэн юм байна. Хэдийг нь авч үлдэн тэжээж, өвсөлж байна вэ?

-Тэжээл хэвлэж байгаад өглөө, оройгүй нэг бүрчлэн тэжээдэг. Бас өглөө, орой бүгдэд нь өвс тавьж өгнө. Харин муудсан малыг тусад нь хашаанд хийж байгаад тэжээл, өвс өгнө. Ер нь бол нэг шуудай тэжээл, хоёр боодол өвс өдөртөө л дуусчихдаг.

-Танайхыг хүүхдийн мөнгөө барьцаалаад өвс, тэжээл авчихсан гэж сонслоо. Зээлээр авч байгаа гээд худалдагч нар өндөр үнэ хэлж байгаа харагддаг…

-Отроор яваа өөр, аймаг сумын малчдад дэлгүүрүүд чинь хамаагүй зээл өгөхгүй. Өмнөговь аймагт байдаг ах маань таньдаг дэлгүүрээсээ зээлээр авч өгсөн. Хүүхдийн мөнгө буухаар өгье гэж хэлээд өвс, тэжээл авсан. Гуравдугаар сарын хүүхдийн мөнгөнөөс өгнө дөө.

Дээрээс нь манайх гэдэг айл банкны зээлтэй. Өвс, ногоо муу малч идэх юмгүй байсан тул 2020 онд банкнаас 7 сая төгрөгийн зээл авчихсан. Засгийн газрын шийдвэрээр зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг долдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан ч, 70-80 малтай, долоон хүүхэдтэй хоцорсон айл хаанаасаа долоон сая төгрөг олно оо л гэсэн бодолд дараатай байна. Уг нь арванхоёрдугаар сард багийн даргыг ирэхэд хүнсний талонд хамруулаад өгөөрэй гэж хэлсэн. Арга хэмжээ авна гэж байсан. Өчигдөр Богд сумын Засаг дарга бидэнтэй ярьсан. Хэдэн малтай нутгаас гарав, сэг зэм нь бүрэн байгаа юу гэж асууж байна лээ. Малын сэг зэм бүрэн байх байтугай хэдэн хүүхдээ арай гэж бүрэн авч явж байна шүү дээ.

Харин Өмнөговь аймгийн Ханхонгор сумын удирдлагууд танай гэрт очсон байна лээ. Хэзээ очиж уулзсан бэ?

-Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт ирж уулзаад байгаа байдалтай танилцаад явсан. Ханхонгор сумаас бол манайд их туслалцаа үзүүлж байна. Арванхоёрдугаар сараас хойш хөнгөлөлттэй үнээр өвс ав гээд 16000 мянган төгрөгийн өвсийг 12500 мянгаар өгсөн. Тэгэхэд манайх 40 боодол өвс авсан.

-Хандивын аян өрнүүлсэн байсан. Та мэдсэн үү?

-Мэдсэн, мэдсэн. Өмнөговь аймагт амьдардаг эгч маань утсаар залгаж хэлсэн. Тэдний ирж уулзсанаас хойш хүмүүс ч утсаар холбогдоод тусална гэдгээ илэрхийлж, мөнгө шилжүүлж, зарим нь тав, арван боодол өвс, гурван шуудай тэжээл өгч байна.

ХУЦ, УХНА ТАВИАГҮЙ, ЭНЭ ЖИЛ МАНАЙ МАЛ ТӨЛЛӨХГҮЙ ЭЭ

-Ингэхэд хүүхдүүд нь хэдэн настай настай вэ. Хөл хорионы үеэр хичээл сургууль ороогүй их тус болов уу?

-Манайх зургаан охин, нэг хүүтэй. Хамгийн том нь хүү, 18 настай. Харин охид маань 15, 13, 6, 4, 2 настай. Хамгийн бага нь ой гурван сартай. Хүүхдүүдтэйгээ нийлээд таван зэрэг ажиллаад байна. Одоо хичээл сургууль эхэлчхээр дөрвөн охинтойгоо эхнэр бид хоёр үлдэнэ. Хүүхдүүд маань Богд сумдаа сурч байгаа. Нааш нь шилжүүлж чадаагүй юм.

Мал төллөх үеэр аймаг, сумын сургуулиуд амарч байдаг. Харин энэ жил онцгой нөхцөл байдлаас болоод мал төллөх үеэр хичээллэх нь.

-Харин тийм ээ. Гэхдээ энэ жил манай мал төллөхгүй ээ. Ямар ч газар яаж өвөлжих юм билээ гэж хаширлаад хуц, ухна тавиагүй юм. Чанга жил зөв шийдвэр гаргасан ч байж мэдэх юм. Гэтэл эм ямаа тань хээлтэй байсан бол ингэж олноороо хорогдохгүй байсан гэж ганц нэг хүмүүс ярьж байгаа харагдах л юм.

-Малчин хүний хувьд та цагийн байдал хүнд болохыг гадарлаж байв уу?

-Говьд намар сайхан л байсан. Манай мал ч энд ирээд тарга, тэвээрэг авчихсан байсан болохоор дажгүй онд орчихно л гэж бодсон. Гэсэн ч үгүй байлаа. Одоо мал муутай боллоо. Цаг наашлахаар нутаг руугаа буцна даа.

ЭНЭ НУТАГ УСНЫХАН Ч ЦААШАА ГЭЖ ТҮЛХЭЭГҮЙ, ӨВС САЙТАЙ, ЦАС БАГАТАЙ ГАЗАР ЗААЖ ӨГДӨГ

-Отроор яваа айлд чинь өөрсдийн гэсэн хашаа байдаггүй. Есдүгээр сараас хойш малаа хээр хонуулж байна уу. Эсвэл айлын хашаан дээр байгаа юу?

-Манай холын садангийн айл энд байсан юм. Өвөл эндээ өвөлжихгүй гэсэн болохоор тэдний хашаанд малаа хашиж байгаа.

-Отроор яваа айлыг хөөж, тууж байгаа харагддаг. Ханхонгор сумын малчид хөөж, тууж байв уу?

-Манайхтай айл саахалт 5-6 айл бий. Энэ нутаг усныхан ч цаашаа гэж түлхээгүй, буу гэсэн. Өвс сайтай, цас багатай газар зааж өгнө. Их сайхан хүмүүс. Манай гэрийн хойно худаг байдаг юм. Хүссэн үедээ л малчид малаа тууж очоод усалчихдаг. Нэг нь мал усалж байхад ирээд нэгэндээ дэм тус болно оо бас.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Өвөлжилтийн хүндрэлээс болж 600 толгой малаа алдсан ч тэд үлдсэн 80 толгой малаа өсгөнө гэсэн итгэлтэй байна. Гэхдээ дахиад өвөл болоход энэ хүслийг нь өнөөх өр зээл “боомилно”. Энэ бол Монголын энгийн нэгэн малчин айлын амьдрал. Үүний цаана ийм асуудалтай түүр тулж яваа өчнөөн малчид бий.

Яг үнэндээ малын арьс, нэхий үнэгүй болсон тул малчид өр, зээл тавьж, өвс, тэжээлээ авч байна. Хонины нэхий хэнд ч хэрэггүй хог болж буйг, ямааны арьс нэг тэжээлийн мөнгө болж буйг малчид харж, ийм байсан юм шигээр л бодож дасах нь.


Та малчин Л.Хүрэлбаатарын гэр бүлд туслахыг хүсвэл:

  • Л.Хүрэлбаатар: 5545036951/ Хаан банк/
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

21 Сэтгэгдэл

  1. М####аа мууг нь мэдэж байж заримаас нь эртхэн зараад мөнгө болгохгүй. Муудсан хойно угаасаа үнэ хүрэхгүй ш дээ. Бэлтгэлээ муу л базаасан байна даа.

  2. Архи их уугаад яв улаанбаатарт 3000 төгрөгөөр яс олдохгүй шун####таж ямаагаа 1000 хүргэх гэж явсаны гор ноолуурын урамшуул#### гэж шуудайлж өгдөг байсан байх түүнээс бус хүйтрэх нь цаг зуурийн үзэгдэл

  3. Ямар толгой муутай юм бэ? УБ-т 1кг мах 10000 байхад м####аа мах болгоод зарсан бол өдийд ингээд суухгүй л байх байсан. Ер нь хөдөөнийхөн зуданд м####аа үхүүлэхээ мэдэхгүй махынхаа үнийг тэнгэрт хадаагаад…

  4. Энэ олон хүүхдийнхээ ирээдүйг бодсондоо л ямаагаа олон болгожээ з####уу гэр бүл. Олон нялх хүүхэдтэй юм ганцаараа эхнэртэйгээ зуд зутарганы бд####д өртсөн бна

  5. хөдөөнийхөн маш з####хуу бараг м#### нь хөөрхий урсг####аараа л онд ордог м####чид худлаа найр наадам хэсээд хөлчүүнүүд нэг ч ширхэг өвс хаддаггүйн гай маш з####хуууу

  6. Баян хүн ганц шуурганд, баатар хүн ганц суманд. Өвгөдийн сурга####ийн утгыг одоо хүртэл ухаараагүй нь харамс####тай л юм. М####чин хүн тэнгэрийн аяыг урьдаас тооцоолж сурах хэрэгтэй. Юун төлөө хүн гэж бөндгөр толгой заяасан билээ

  7. Хувийн өмчөө ####дсан хүнд хандив өгнө гэдэг сонин юм. 1рт м#### хувьд гарсан. 2рт намар нь их ажиллаж, өвс хадлан сайтар нөөцлөх хэрэгтэй

  8. Хувийн өмчөөсөө хорогдуулсан хүнд хандив өгнө гэдэг сонин юм. 1рт м#### сүрэг хувьд гарсан. 2рт намар нь их ажиллаж, өвс хадлан сайтар нөөцлөх хэрэгтэй дээ

  9. Hodoonii hvmvvs shig jiliin 4ulirald amrax zawgv ajldg hvn bxkv heden ###aa osgood oytanii tolboroo hiih gd namar zarxar awax oldxkv awah gj bga hvmvvs guilgaj hymdxan awaad tsaas vnet zardag ornoos ornii hoorond l amdarj bn sht oorsdoo ### ###lax ymar hetsvvg medxkv bj hvniid gadnaas haraad tegj dvgnej boloxkv sht

  10. Tsag tsagaaraa baidaggvi ###chid ydarch bhd yun ch deerlehvv yum .Mongol oron ### aj ahuin oron ###gvi bol yah bilee bodoltsoh l heregtei .Orh bvrt mongo ogno gej bhaas Gan zudtai aimag sumdiin ###chidiin oriig 00 bolgoh heregtei .Jiliin 4 uliral zawgvi ajilladag hvmvvs gantshan ###chid yum shvv

  11. Муусайн говийхон хонь ямааны харьцаагаа мэдэх үү наад олон ямаагаа цөөлөөчээ эргүү новшоо өөрийн нутгийн бэлчээрийг цөлмөөд одоо хүний нутгийхийг цөлмөхнүү

  12. dan ymaagaa osgosnii har gai nooluurandaa shunaltaj bj goriign amsaj bga yum.30honinii 10n l uhsn bhd ymaa n bugd uhsen geheer dan honi golduu bsn bol ingej bugdiin aldahgui bh bsn yum.###chid honi ymaanii haritsaag tentswertei bailgaj chadahgui suuliin uyd nooluur ossontei holbootoi ymaagaa iluu osgosnoor belcheer talhlaad suitgej bga yum oorsdiihn buruu.

  13. Ямаа хониныхоо нөмөрт явдаг амьтан шүү. Дан ямаа өвөл яаж тэсэх вэ дээ. Сүргийн бүтцээ ####дчихсан, дан ноолуур хөөсөний гай.

  14. За муусайн амьдр#### мэдэхгүй төвийн оркуудаа юм ойлгохгүй бол ядаж чимээгүй байгаад сурчих.

  15. 30.н ямаа 680.н хоньтой байсан бол хорогдол бага л байх байж дээ сүргийн бүтэц гэж нэг юм бий шүү дүү минь ноолууранд хэт шунаж байж хайран хөдөлмөр амьдр#### амь зуулга болж дээ ########уул одоо яая гэхэв үлдсэн нь өснөө яг ч хот харлаагүй юм байна хойшид анхннрч ав

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button