ДЭЛХИЙ

Синофарм компанийн вакцины үр дүн ямар вэ

БНХАУ-ын төрийн өмчит Синофарм компани Уханийн вирус судалгааны хүрээлэн болон биологийн бүтээгдэхүүний хүрээлэнтэй хамтран “Vero” нэртэй вакцинаа бүтээжээ. Тус вакцин нь үхүүлсэн вакцины төрөлд багтах бөгөөд хүний биед хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэх боломжгүй үхүүлсэн вирусийг тарьдаг юм.

Үхүүлсэн вакциныг удаан хугацааны турш гепатит B, сахуу татран гэх мэт өвчний эсрэг дархлаажуулалтад ашигласаар ирсэн байдаг. “Vero” вакцины гуравдугаар шатны туршилтын дэлхийн арван оронд явуулсан аж. Тэдгээр улсуудад АНЭУ, Бахрейн, Перу, Марокко, Аргентин, Иордан, Пакистан гэх мэт улсууд багтжээ. Серби улсад туршилт хийхээр төлөвлөж байсан ч хэрэгжүүлээгүй аж.

БНХАУ-д хөл хорионы улмаас өнгөрсөн зун “КОВИД-19”-ийн тохиолдол буурсан учир тус улсад туршилт явуулбал ач холбогдолтой баримт олоход хүндрэлтэй байх тул гадаадын улсуудад туршилтаа хийсэн гэнэ.

Хоёрдугаар сарын эхэн үеийн байдлаар “Vero” вакцин нь үйлдвэрлэгчийн зүгээс албан ёсоор тоо баримт нийтэлсэн цор ганц Хятад вакцин байжээ. Өнгөрсөн арван хоёрдугаар сарын 29-ны өдөр Синофарм компани вакцин нь 79 хувийн үр дүн үзүүлсэн хэмээн мэдээлсэн байна. Үүнээс нэг өдрийн дараа Хятад улс тус вакциныг баталсан аж.

Харин АНЭУ-ын туршилт 86 хувийн үр дүн үзүүлсэн бөгөөд тус улс “Vero” вакцинд баталгаа олгосон юм. Мөн нэгдүгээр сард Серби улс тус вакциныг баталсан билээ. Перуд явуулсан туршилтын үед нэг оролцогчийн гарт нь саажилт өгсөн тул түр зогссон ч үргэлжлүүлсэн явуулсан байдаг. Туршилтын явц хэсэг хугацаанд зогсох нь хэвийн бус үзэгдэл биш юм. Өнгөрсөн есдүгээр сард Их Британи улс өөр нэгэн “КОВИД-19”-ийн эсрэг вакцины туршилтад оролцсон хүнд сөрөг хариу урвал илэрсэн тул түр зогсоож вакцин үүний шалтгаан биш гэдгийг илрүүлсний дараа үргэлжлүүлж байжээ.

Эх сурвалж: BBC, DW

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-23 10:30

Энэ хятадуудыг өмөөрөөд, би хийлгэнэ гээд бгаа хүмүүс хятадын зөөлөн бодлогын үр дүнд автаж би хятад хүн гэж хэлэх нь л дутаад бна. Хэдийгээр бидний хэрэглэж ирсэн бүх зүйлс бүгд хятмдаас гар�##�тай ч америк улс ч гэсэн адил бдаг гэсэн та нар шиг аашлахгүй. Трамп нь хүртэл энэ бүгдээ ухаарч эх орондоо үйлдвэрлэл ард иргэддээ ажлын байрыг хэрэгжүүлж эхэлж бхад. Энэ зөөлөн хүчний бодлого нь дуусахаар хятадуудын нүүрны маск хууларч хятадуудад автсанаа ойлгоно. 70%н вакцин нь ч үйчлэхгүй дахин өөр вакзин хийлгэх шаардлага гарна та нарт.

Холбоотой мэдээ

Back to top button