ДЭЛХИЙ

АНУ-д “КОВИД-19”-ийн нас баралт хагас саяд хүрчээ

АНУ-д “КОВИД-19”-ийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 500 мянгыг давжээ. Тус улсад вакцинжуулалтыг өнгөрсөн арван хоёрдугаар сарын дундуур эхлүүлсэн ч гэсэн Вашингтоны их сургууль ирэх зургаадугаар сарын 1-ны өдөр гэхэд “КОВИД-19”-ийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 589 мянга хүрнэ хэмээн тооцоолжээ.

АНУ-ын нас баралтын тоо дэлхийд хамгийн өндөр байгаа юм. Дэлхий даяар цар тахлын улмаас нийтдээ 2.5 сая хүн амь насаа алдаж үүний 20 хувь нь АНУ-д бүртгэгджээ. Тус улсад өдөрт бүртгэгдэх тохиолдол болон нас баралтын тоо сүүлийн хэдэн долоо хоногуудад буурч байгаа аж. Тухайлбал нэгдүгээр сарын зарим өдрүүдэд нас баралт 4 мянга хүрч байсан бол одоо өдөрт бүртгэгдэх нас баралтын тоо 1900 болж буурсан байна.

Зарим мэргэжилтнүүд вакцин дорвитой үр дүн өгөх хэмжээний Америкчууд вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа хэмээн үзэж буй. Оронд нь тэдгээр мэргэжилтнүүд өдөрт бүртгэгдэх тохиолдол болон нас баралтын тоо буурсан шалтгаан нь баярын өдрүүд өнгөрсөнтэй холбон тайлбарлаж байна.

АНУ-д “КОВИД-19”-ийн анхны тохиолдол өнгөрсөн жилийн хоёрдугаар сард бүртгэгдсэн. Үүнээс хойш дөрвөн сарын дотор нас баралт 100 мянга давж есдүгээр сард 200 мянга арван хоёрдугаар сард 300 мянга хүрсэн юм.

Эх сурвалж: Cheddar

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button