НИЙГЭМ

Д.Сумъяабазар: Хүүхдийн хүчирхийллийг хэзээ ч тэвчихгүй

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын байранд 11 настай хүүг нэг өрөөнд амьдардаг 14 болон 16 настай хөвгүүд хэд хэдэн удаа хүчирхийлж байсан нь ил болоод буй.

11 настай хүү хоёр ч удаа гэртээ оргон ирсэн ч асрамжийн газрын ажилтнууд мөнөөх орчин нөхцөлд нь буцаан авчирдаг байжээ.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар тус сургалт хүмүүжлийн цогцолбор дээр өөрийн биеэр ирж, нөхцөл байдалтай ажиллан, албаны хүмүүст зөвлөмж чиглэл өглөө.

Тэрбээр санхүү, хүний нөөцийн хувьд дутагддаг асуудлуудыг шийдэхэд тусална гэдгээ илэрхийлээд “Эцэг хүний хувьд хүүхдийн хүчирхийллийг хэзээ ч тэвчихгүй. Хүчирхийллийн эсрэг боломжит бүх аргаар тэмцэнэ” гэдгээ илэрхийллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 24, 2021 21:13

Зөв хотын даргаа хүүхдийн хүчирхийллийг хэрхэвч тэвчиж болохгүй.

Холбоотой мэдээ

Back to top button