УЛС ТӨР

Сандарсан, бясалгасан хоёр

Ерөнхийлөгчийн сонгууль товлолт хугацаа ойртох тусам Х.Баттулга, У.Хүрэлсүх гэсэн хоёр хүн олон нийтийн дундах сонирхолтой дүрүүдээр нэрлэгдэх болов. Энэ өдрүүдэд гаргаж буй тэдний үйлдэл, зан характер, элдэв төрлийн уулзалтуудыг олон нийт ихээхэн анхааралтай ажиглаж буй. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ҮХЦ дээр ойрын өдрүүдэд ихээхэн анхаарал хандуулж буй бол У.Хүрэлсүх нам дээрээ төвлөрөн ажиллаж буй юм.

ТЭД ЗОДООН ХИЙСНЭЭСЭЭ ХОЙШ ДАХИН НЭГ УДАА УУЛЗЖЭЭ

Ерөнхий сайдын суудлаас У.Хүрэлсүхийг буусны дараа хэдэн өдрийн турш Ерөнхийлөгч Х.Баттулга шоктой байсан гэгдсэн. Тэр шокны гол шалтгаан нь тэд Ерөнхий сайдын өрөөнд зодолдсон асуудал болж таарав. Ерөнхийлөгч чуулганаар У.Хүрэлсүхийг Засгийн тэргүүнээс чөлөөлдөг орой ҮАБЗ-ийн  шуурхай хуралдаан зарласан. Гэвчиг өнөө хоёр нь орж ирээгүй тул чуулганы танхимд өөрөө орж ирж, үг хэлээд гарсан билээ.

Индрээс буухдаа нэг их эвгүй харц шидэлцсэн хоёр Ерөнхий сайдын өрөөнд нэгнийхээ хөл рүү өшиглөж, нүдэн тус газар нь буулгалцсан нь үнэн аж. Тухайн үед өрөөнд нь байсан хүмүүс тэднийг салгаагүй бол ширүүхэн зодоон болох нөхцөл байдал үүсч, зөвлөхүүд нь сандарсан  байна.Уг  зодооныг  хоёр талаасаа ихэд нууцалж өнгөрүүлээд, саяхан дахин нэг уулзалт зохион байгуулжээ. Уулзалтаар юу яригдсан нь тодорхойгүй байгаа ч эрх биш тэд нүүрэндээ сорвигүй салцгаасан байна.

-У.ХҮРЭЛСҮХ “БЯСАЛГАГЧ” ДҮРД ШИЛЖИЖ, ИЛ ГАРЧ ИРЭХЭЭ БАЙВ-

Ерөнхий сайдын албаа өгснөөс хойш У.Хүрэлсүх олны нүдэнд ил гарч ирсэнгүй. Сар шинийн маш  хөнгөн мэндчилгээ дэвшүүлээд л өнгөрлөө. Харин МАН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд анхаарах ажлаа асар сайн эрчимжүүлсэн. Тэд ер их зүтгэл гаргаж, ХҮН, МАХН-ыг С.Эрдэнийн АН дахь жигүүрийг үндсэндээ худалдаад авчихлаа. Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль тойрсон бэрхшээлээ хүртэл өөрсдөдөө ашигтай хувилбараар шийдэж чадлаа.

МАН-ын дүрмийн хүрээнд намын даргын суудал Л.Оюун-Эрдэнэд шилжих учиртай ч У.Хүрэлсүхийг тойрон хүрээлэгчид “Дарга аа, та сонгуульд шүдгүй арслан хэлбэрээр орж  хэрэггүй. Их хурлаа сонгуулийн дараа хуралдуулж, суудлаа өг” гэж ятгасаар товлосон хурлаас нь буцуулжээ. Тэрбээр эдүгээ нэг л өдөр “Би ард түмнийхээ төлөө үхэхэээс айхгүй байна” гэх алдарт ишлээ хэлж, Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихээ зарлах эгзэгтэй үеийг далдаас отож сууна. Тэр бясалгаад байгаа мэт боловч үнэндээ гол дүрээс сарничих вий гэх их айдастай  суугаа нь ч тодорхой юм.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦЭЦ ДЭЭРХ САНДРАЛ ЭЦЭСТ НЬ ИЛ ГАРАВ-

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэц дээр чухам ямар тоглолт хийх нь бүр 2019 оны арванхоёрдугаар сараас хойш сонирхол татсан. ШЕЗ-ийн төлөөлөл болсон цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч,түүний орны томилгоог хэрхэн хийхээс хамаарч, Х.Баттулга нэр дэвших эрхээ авах эсэх хувь заяа шийдэгдэхээр харагдаж байсан.

Гэвчиг ил асуудал саяхнаас ил болов. Яг таамагласанчлан, иргэний нэрээр Х.Баттулгыг нэр двэших эрхгүй асуудлаар ҮХЦ-д гомдол ирж, тэр дагуу Ерөнхийлөгч очиж тайлбараа хийв. Тэрбээр ер их дотоод зөрчилтэй, сандарсан хүн гаднаа үглээд л явдаг төрх үзүүлж, өөрөө намба алдсан үйлдэл хэд хэдийг угсран хийлээ. Хөшигний ард ҮХЦ-ийн гишүүдийг толгой дараалан лоббидох ажлаа нэлээд рэтнээс хийж, дараа нь дуудаж уулзаж, өөрөө очих үйлдлүүдийг ил хийсэн талаарх яриа хөвөрч байна.

ТЭМДЭГЛЭЛ: Саяхныг болтол У.Хүрэлсүх ч тэр, Х.Баттулга ч тэр, нэг их дүрдээ орж, албан тушаал, эрх мэдэл мөнхийн байх юм шиг санаж, чөлөөт зах зээлээ хүртэл төрийн хараат болгох агуулга ярьж, хавьтсан бүхэн рүүгээ хөмсөг зангидаж явсан. Тэгвэл ердөө гурван сар гаруйхны дараа тэдний нэг нь төрийн тэргүүний суудалд заларч, нөгөө нь иргэний эрх ямбаа эдлэхээр хүлээгдэж байна. Төмөр зам, сайд нарын тохироо, тэргүүтэй олон асуудал дээр хачин сайхан эв түнжинтэй явсан улс биенийхээ нүүрэн дундуур буулгаад авах хэмжээнд холдож, улстөрөө өөр өөрсдийнхөөрөө нэгнийхээ эсрэг хийхээр салцгаасан нь энэ. Төрийн тэргүүн, Ерөнхий сайдын суудал дээрх тэднийг нэгтгэж байсан эрх ашиг эдүгээ сарниж, хэн нь Ерөнхийлөгч болох вэ гэдэг ганцхан асуулт дээр төвлөрч, тус тусдаа зангирцгааж сууна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2021-02-25 08:04

Сайхан дүгнэжээ

Зочин
Зочин
2021-02-25 09:46

atigar horchin hulgaich jenko chamaig mongoliin ard tumen z##luulnaa

Зочин
Зочин
2021-02-25 10:45

ийм тогтворгүй молиго Хүрэлсүх бол ерөнхийлөгч байх боломжгүйдээ

Уншигч
Уншигч
2021-02-25 10:51

Баттулга бол монгол төрийн зовлон. Энэ зовлонгоос с�##�ах эсэх нь сонгогчдын сонголт. Баттулга л биш бол хэн ч яахав болоод байгаа даа

Уншигч
Уншигч
2021-02-25 11:37

Ерөнхийлөгчийн сууд�##�д заав�##� идэж уусан, их, бага хэмжээгээр нийгмийн баялгаас хулгайлсан, нам нэрийн дор хор найруулж бүлэг фракц бий болгож т�##�цсан, шун�##� нь дуусахгүй хүмүүсээс сонгох ёстой юм болоо. Эрдэм номтой эгэл даруу хүн сонгогдож болдоггүй юм уу?

Иргэн
Иргэн
2021-02-25 11:55

Женко Х.Баттулга өөрийгөө жирийн ардын хүү....
Ядарсан ард түмний илч төлөөлөгч, эх оронч хэмээн цоллуулах дуртай...
Гэвч тэр амьдр�##� дээр Монголын хамгийн баян хүн... Хамгийн баян хүн ард түмэн, ядарсан зүдэрсэн иргэдийнхээ төлөө тэмцэж байсан түүх дэлхий дээр нэг ч байдаггүй юмаа...

Зочин
Зочин
2021-02-25 13:12

хүрэлсүг л биш шүү

Amjilt
Amjilt
2021-02-25 13:22

Hurelsuh saiddaa amjilt.
Hiisen bolgon n Ard tumnii toloo, IH setgel saitai hun gej bodoj bn.

Teneg Khuk
Teneg Khuk
2021-02-25 13:50

Teneg Khuk uls tor hiij bna gej soliorch bgaad mongoliin zasgiin gazriig USA-n hristchin nariin beldsen patsaanuudad aldchih yum. Uuniig ni ekh ornoosoo urvasan uildel gej uzej Khuk-g uter turgen yallakh kheregtei

zochin
zochin
2021-02-25 17:03

hurelsuhiig devshvvlen z##luulsan yum bishvv

Зочин
Зочин
2021-02-25 18:17

Ene bugd anhnaasaa herogiin nairuulga bsan jenkogiin horiig Huuk medeed zaigaa avchee

Хүүр ээ
Хүүр ээ
2021-02-25 20:03

Дараагийн ерөнхий сайд хэн хэн бэ

МАНАН-г үнэхээр жигшсэн иргэн
МАНАН-г үнэхээр жигшсэн иргэн
2021-02-25 20:14

Аль �##�ь нь манай төрийн Тэргүүний �##�банд харамс�##�тай нь тэнцэхгүй. Б., Х. хоёр яг ижил дугуйнууд. Хийсэн хэрэгжүүлсэн зүйл бараг л �##�га гэхэд хилсдэхгүй. Хүрэлсүх мөнгөөр сонгууль "ЛУЙВАРДАЖ", ялсан дүр эсгэж өөрийгөө дөвийлгөдөг, �##�бан туша�##�ыг үргэлж МАН-д өргөсөн мөнгөний "өргөл барьцны" хэмжээнээс томилдог жинхэнэ �##�бан туша�##�ын наймаачин. Аминд нь тулахаар "�######�өө хавчаад" амласнаа умартаад арчаагүйгээр зугтаадаг, туулайнаас дор. Хэзээ ч хэлсэнээ ажил хэрэг болгодоггүй. Чадахгүй л бол юугаа хийж Амь насаа хүртэл дэнчинд тавьдаг байнаа. Одоо тэгээд Ерөнхийлөгчид дэвшбэл бүр шившиг.
Баттулга ч хэлсэндээ хүрээгүй. Офшоороосоо мөнгө оруулаад ирсэн бол? Ханг�##�ттай хугацаа байлаа. Даанч хийсэнгүй.
Та хоёрт хэн ч итгэхгүй, одоо бид ӨӨР хүн сонгох ёстой. Бид та нарт дахин хууртах эрхгүй учиртай. Тэгвэл бид та нарт бууж өгсөнөөс ялгаагүй. Эх орноо, элгэн түмнээ гэсэн жинхэнэ МОНГОЛ зүрх сэтгэлтэй ХӨВҮҮНИЙГ олж сонгохыг ЗОРЬНОМ. Ойлгов уу.

Хүн намын дэмжигчид
Хүн намын дэмжигчид
2021-02-25 21:32

Дараагийн ерөнхийлөгч Доржханд шүү дээ.

ЗОЧИН
ЗОЧИН
2021-02-25 22:52

Худ�##�ч, бас хулгайч баттулга л биш шүү өөр хэнч байсан яахав, нэг их ард түмэнд ихийг хийж өгсөн мэт хуурч гарч ирээд юу хийвээ???

ЗОЧИН
ЗОЧИН
2021-02-25 22:54

Худ�##�ч, хулгайч баттулга л биш бол болоо. нэг их ард түмэнд ихийг хийж өгсөн мэт дүр эсгэж хуурч гарч ирээд юу хийвээ???

Зочин
Зочин
2021-02-26 00:06

Ер нь Ерөнхийлөгч гэгч манай улс хэрэгтэй ч юм уу даа

Мт
Мт
2021-02-26 07:48

Ямартаа ч Хүрэлсүх бүх т�##�аараа дээр. Баттулга өөрөө оцшортой байж яаж тэмцэх вэ. Бүх зүйлийг гацаана б�##�ай шаар

иргэн
иргэн
2021-02-26 22:44

за ямартаа Монгол түмэн Урвагчидыг их Хаанаасаа эхлээд хэзээнээсээ л үздэггүй байсан одоо Ерөнхийлөгчийн сонгуулиар Хүрэлсүх Тогос шиг Гоёод, Тоть шиг гоё ярьсан ч хүлээж авахаасаа нэгэнт өнгөрсөн, Луйварын аргаар гарна гэж бодож байгаа бол бүүр ч бүтэхгүй шүү, Монголчууд одоо Тэнэг байхаа больсон шүү, Эр хүн Ард түмнээсээ Урвах шиг, Найзлаж нөхөрлөж явсан нэгнийхээ араас Хутга шаах шиг муухай зүйл байхгүй,

Amjilt
Amjilt
2021-02-27 11:21

Urvagch genuu. Huukiin shidver estoi goe bsan. Iiml mundag bh heregtei.

Зочин
Зочин
2021-02-28 10:25

Хүрэлсүх маш үнэнч хийж байгаа зүйл нь чин сэтгэлээсээ яг л эцэг хүн шиг харахад хатуу,зодоонч юм шиг боловч үнэн хэрэг дээрээ ХАМГИЙН САЙХАН СЭТГЭЛТЭЙ МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭ ЯГ Л ӨӨРИЙН ГЭР БҮЛ ҮР ХҮҮХДЭЭ ХАЙРЛАЖ БАЙГАА ЮМ ШИГ МОНГОЛ ЭХ ОРНОО,АРД ТҮМНЭЭ ЯАВАЛ САЙХАН БОЛГОХ УУ?ЯАВАЛ САЙХАН АМЬДРУУЛАХ ВЭ ГЭЖ ЧИН СЭТГЭЛ ГАРГАЖ БАЙГАА НЬ ҮНЭХЭЭР САЙХАН БАЙСАН.
ТИЙМ БОЛОХООР ХЭЗЭЭЧ СҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИХЭД БЭЛЭН, ХҮРЭЛСҮХ ТАНЬД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХЫН ЕРӨӨЛ тавья

Зочин
Зочин
2021-02-28 10:29

Хүрэлсүхийн шийдвэр үнэхээр сайхан байсан ийм л ЕРӨНХИЙЛӨНЧТЭЙ болмоор байна

Зочин
Зочин
2021-02-28 19:37

Ёстой бүү мэдээ. Хэн нь юм болдоо.

Зочин
Зочин
2021-03-03 12:49

У. ХҮРЭЛСҮХИЙГЭЭ ДЭМЖИНЭ. МАН-С ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ БАЙЖ УЛС ХӨГЖИЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ САЙЖИРНА.

Холбоотой мэдээ

Back to top button