Нийгмийн

“Зулын гол болно” гэсэн С.Ганбаатарын сүрдүүлэг гурван хүн өөрийгөө шатаах сэдэл болов

Сүүлийн үед нийгмийн сэтгэлзүйг сэртхийлгэм, сонсохоос ч халшрам хэргүүд гарах боллоо. Ажаад харвал тэдний дунд өөрийгөө шатаасан, шатаахыг завдсан гэх хэргүүд олон дуулдах боллоо. Өнгөрсөн жилүүдэд иргэн өөрийгөө шатааж, зулын гол болсон гэх хэргүүд бараг л дуулдаагүй гэхэд болно. Гэвч өнгөрөгч хоёрдугаар сарын 8-нд 34 настай иргэн өөр дээрээ шатахуун асгаж, амиа зольсноос хойш гурван ч иргэн ижил шалтгаанаар амь насаа алдлаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, “Босоо” хочит С.Ганбаатар өнгөрөгч нэгдүгээр сарын 25-наас дөрвөн өдрийн турш Оюунтолгойн гэрээний асуудлаар төв талбайд өлсгөлөн зарласан билээ.

Тэрбээр Засгийн газраас томилсон ажлын хэсгийн түвшинд, илүү өндөр нөлөөллийн байр сууринаас Оюу толгойг ярихын оронд талбайд сошиалд лайв бүүм үүсгэж, олон нийтийн хараан дор дуугарахыг илүүд үзсэн нь магадгүй түүний хувь улстөрчийн попролт гэж харагдахаар. Түүгээр ч зогсохгүй Засгийн газраас түүний шаардлагыг хүлээн авахгүй бол эхнэртэйгээ ярилцсаны дараа “өөрийгөө шатааж, зулын гол болно” хэмээж байсан. Төр, түмнийг төлөөлөх УИХ-ын гишүүн нь өнөөдөр өөрийгөө шатаах тухай ярьсан нь үнэхээр харамсалтай. Энэ нь коронавирусийн хөл хорио, эдийн засгийн байдлаас шалтгаалж үймсэн иргэдийн сэтгэлзүйгээр тоглож, амиа егүүтгэхийг уриалсан явдал боллоо. С.Ганбаатар гишүүний өлсгөлөн өндөрлөсөн ч, түүнээс төд удалгүй нэгэн иргэн талбайд өөрийгөө шатааж, орон нутагт хоёр ч хүний амь эрсэдлээ.

Хамгийн сүүлийн жишээг дурдахад, Өвөрхангай аймгийн Хархорин суманд, тус сумын харьяат 50 настай эрэгтэй Г гэр бүлийн маргааны улмаас өөрийгөө шатааж нас барсан. Өдгөөгөөс хагас сарын өмнө Ховд аймагт 17 настай эрэгтэй М айлын гэрээс хулгай хийсэн нь баригдаж мотоциклоосоо шатахуун авч өөрийгөө шатаасан  харамсалтай хэрэг гарлаа.

Түүнчлэн өнгөрөгч хоёрдугаар сарын 20-нд Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн 35 настай Р өөр дээрээ бензин асгаж, шатаахыг завдсан тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлсэн.

Хэвлэлээр мэдээлэгдэж буй болон улстөрчдийн попролт, уриалгаас болж гурван ч эрдэнэт хүний амь харамсалтайгаар эндлээ. Ялангуяа олон нийтийн анхааралд байдаг УИХ-ын гишүүд амнаас гарч буй үг, үйлдэл бүртээ шүүлтүүртэй баймаар. Эс бөгөөс иргэдийн сэтгэлзүй үймсэн энэ цагт үхлийг ч дагуулах эрсдэлтэй байгааг энэ мэт хэргүүд харуулж байна. Эцэст нь хэлэхэд улс төрчид хэзээ ч хохирохгүй. Харин энгийн иргэд л түүний балгийг үүрсээр буйг анхаарах цаг болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хиншүүтэй хариуцлага тооцох цаг нь болсон

зочин
зочин

Энэ гэмт үйлдлийг орон даяар мэдээ болгон цацаж байдаг сэтгүүлчидтэй бас холбоотой. Ийм мэдээ нь массын дунд нөлөөлж сэдэл болж өгдөг

иргэн
иргэн

ГҮЙ ТЭГЭЭД ЭХНЭР НЬ ӨӨ МИНИИ ХӨГШИН ТЭГ ТЭГ ЯВААД ӨӨРИИГӨӨӨ ШАТААЧИХ БЭНЗЭЭН ТОСЫГ ЧИНЬ БЭЛДЧИХЕ ГЭДИИМ БАЙХДАА

Монгол Минь
Монгол Минь

За битгий хуц�##�д МАНАН гийн Хулгайч нар Минь, та нар Оюутолгойг Гадныханд найр тавьчихаад хариуд нь Хошногоороо гарт�##� Авилг�##� авч Оффшорт нуучихаад Монголын ард тумнийг ядууруулж Улсаар нь оронд оруулчихаад ууний эсрэг тэмцсэн Ганбаатарыг маань элдвээр нь буруушаах гэж оролдвол Гордсон чинь голондоо, гохоосон чинь цавиндаа байлгуй, Хулгайч та Нарын б�##�гаар олон хун амиа хорлож байгаа шуу, Хошного долоогчид битгий хачин хачин зуйл бичээд байгаарай, умхий бааснууд Минь

Нам бус
Нам бус

Ганбаатарт буруу өгөөд ч яах билээ. Өлсгөлөн зарласан зорилгыг нь биелэхэд МАН болоод Засаг төр зохих арга хэмжээг авахгүй, СҮ-гийн луйврыг шүүхээс татг�##�зсан бичгийг сэргээхгйү бол "эхнэртэйгээ яриад шатах" эсэхээ шийднэ гэсэн. Энэ бол Г-ийн асууд�##�.
Нөгөө 3 хүн нь ямар ч үг хэлгүй, утга учиргүй, хаа явсан газраа өөрийнхөө амьдр�##�ыг "төгсгөдөг" нь тэр хүмүүсийн л асууд�##�. Түүнээс Ганбаатар үүнд нөлөөлсөн гэх ш�##�таг ш�##�тгаан байхгүй л гэж үзэж байна. Цонхнооч үсэрч л байх юм, модноос зүүгдэж л байх юм, бас шатаадаг боллоо, ЭРҮҮЛ хүмүүс ийм зүйл хийхгүй ш дээ. Нөгөө т�##�аар тэдгээр хүмүүс Тах�##�, Хөл хорио, бас мөнгө төгрөггүй, ажил орлогогүй байдлаасаа болж сэигэлийн тэнхээ �##�дарснаас тийм үйлдэл хийсэн байж болох т�##�тай. Харих т�##�бай дээрх хүн бол Шагн�##� гардуулж буй Еөкийг "харлуулах" гэсэн "хатгааснаас" болсон байх магадл�##� арай илүү юмуу гэж дүгнэгддэг. Нарийн учрыг мэдэхгүй байж хувь хүний хийсэн болчимгүй үйлдлийг Ганбаатар нь ч бай, хэн нь ч бай хэн нэгэн өөр хүн дээр тохох гэж оролдохоо больсон нь дээр.

Зочин
Зочин

Олон жил Ганбаатар ОТ-н т�##�аар яриад байхад хэн сонсон юм. Авирмэд гуай зэрэг хэдэн хүн бас ярьж бсан. Хэн тоосон юм.
Нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаад, хувийн ашиг хонжоо л харж бсан.
Тэгээд л Ганбаа ийм тэмцэл хийж байж АНУ-н шүүхэд бгаа хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэх боломж бүрдсэн. Түүнийг муу үлгэр үзүүлсэн гэх оролдлого хийхээ боль

Уншигч
Уншигч

Буруу зүйлд ури�##�ан дуудаж буруу сэдэл төрүүлж байдгаа болих хэрэгтэй шүү олны танил хүмүүсээ,

Зочин
Зочин

Ганбаатартай ямарч хамаар�##�гүй.Хүмүүсийн ухаангүй үйлдлийг Бусадтай холбох шаардлагагүй ш дээ..миний нэг танил эхнэртэйгээ мууд�##�даад ноднин өөрийгөө шатааж л байсан.Ичсэн хүн хүн �##�на гэж үг байдгийн.тэр л болсон.

Амар
Амар

Энэнд Ганбаатар ямар буруутай юм бэ? Өөрсдөөс нь болж байгаа Засаг төрч үүнд буруутай. Юмны үнэ өдөр ирэх бүр өссөөр, з�##�уучуудад ажлын байр �##�га, жирийн иргэд өдөр хоногоо арай ядан өнгөрөөж байна.

Зочин
Зочин

Ganbaatar gishuund buruu uguud yahav de setguulch nariin surjin niitleld ih uchir baigaa shu

Холбоотой мэдээ

Back to top button