НИЙГЭМ

Л.Ганбат: Сурагчид ЭЕШ-д байгаа газраасаа цахимаар бүртгүүлнэ

Өнөөдөр /2021.02.25/ 09:00 цагаас их дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор Боловсрол Үнэлгээний газраас мэдээлэл хийлээ. Тус газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга н.Шижир-Эрдэнэ, Сургалтын бүртгэл, асуудал хариуцсан мэргэжилтэн н.Тунгалагтуяа, Шалгалтын асуудал хариуцсан хэлтсийн дарга н.Ганбат нар энэ жилийн ЭЕШ хэрхэн явагдах, онцлог зэрэг асуудлыг ярьсан юм.

"Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 20-нд дуусна. Бүртгэлийн хугацаа ахиад сунгагдахгүй, нэмэлт бүртгэл хийгдэхгүй учир шалгуулагчид амжиж бүртгүүлэх хэрэгтэй. Энэ жил 12-р ангийг төгссөн 35.700 орчим суралцагч байгаа. Үүнд нэмэгдээд өмнөх оны төгсөгчид болон дахиад өгөх сонирхолтой байгаа 3500 орчим шалгуулагчид байна. Ингээд энэ жил 39000 гаруй шалгуулагчид ЭЕШ-д хамрагдах байх гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Сурагчид байгаа газраасаа цахим хаягаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.

Нэг шалгалт 5800, батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй. Төлбөр төлөх карт шалгуулагчийн нэр дээр байх ёстой. Сүүлийн 2 жилээ эхлээд ЭЕШ-д шууд засалтыг нэвтрүүлсэн. Шалгалт дууссаны дараа засалтыг хийж, лайваар үзүүлэх ажиллагааг зохион байгуулна. Бүх хүн нээлттэй үзүүлдгээрээ онцлогтой. Лайвыг хадгалах учраас дараа нь мөн үзэх боломжтойгоороо онцлог.

Бүх шалгуулагчид Монгол хэл, бичгийн шалгалтыг өгсөн байх ёстой бөгөөд тодорхой онооны шалгуур хангасны дараа ЭЕШ өгөх эрхтэй. Шалгалтын батламж хугацаа нь дуусаагүй буюу 2.5 жил дотроо байвал монгол хэл, бичгийн шалтгалтыг энэ жил өгөхгүй байж болно. ЭЕШ-ийг зургаадугаар сарын дундуур, Монгол хэлний шалгалтыг тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button