УЛС ТӨР

“Х.Баттулга 4+6 жил ерөнхийлөгчөөр ажиллавал Үндсэн хууль зөрчинө”

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэц дээр очиж тайлбар хийсэн. Тодруулбал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хэмээсэн.  Тэгвэл энэ асуудлаар Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар сошиал хуудастаа бичжээ.

Тэрбээр “Өмнөх болон одоогийн ерөнхийлөгч нар нэр дэвшиж болно гэж үзье. Нэр дэвшээд сонгогдвол Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар 8 + 6 буюу 14 жил, П.Очирбат, Н.Энхбаяр, Х. Баттулга нар 4+6 буюу 10 жил ерөнхийлөгчөөр ажиллана гэсэн үг. Үндсэн хууль, түүний бүх нэмэлт өөрчлөлтөөр 6-аас дээш жил ерөнхийлөгчөөр ажиллах боломжгүй. Энэ тохиолдолд, товчоор хэлбэл, Үндсэн хуулийн бус ерөнхийлөгчтэй болно” хэмээв.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээсэн байна.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу явагдах учир дээрх заалтаар бол өмнөх Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших боломгүй болж таарч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-26 16:22

Монгол хүн байж монголоороо уншсанаа ойлгодоггүй ээ . Зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгогдоно гэдэг чинь зургаан жилийн дараа дахин сонгогдохгүй гэсэн үг шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button