ДЭЛХИЙ

Дэлхий даяар буурч байсан “КОВИД-19”-ийн тохиолдол өсжээ

“Johns Hopkins”-ийн их сургуулийн гаргасан тоо баримтаас харахад Дэлхий даяар хурдацтай буурч байсан “КОВИД-19”-ийн тохиолдол өнгөрсөн долоо хоногоос нэмэгдэж эхэлсэн байна. Тухайлбал АНУ-д дөрөв дэх өдрөө дараалан өдөрт бүртгэгдэх тохиолдол нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн лхагва гарагт (2021.02.24) 74,502 халдвар бүртгэгдсэн аж. Мөн тус улсад 24-ны өдөр 3 мянга гаруй Америкчууд халдварын улмаас нас барсан нь сүүлийн 10 хоногт бүртгэгдсэн нас баралтын тооноос хамгийн их нь байв. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо тогтвортой буурсан хэвээрээ байгаа юм.

АНУ-тай адил өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлуудын тоо Хойд, Өмнөд Америк, Ази, Африк болон Ойрх Дорнодод нэмэгджээ. Өнгөрсөн лхагва гарагт (2021.02.24) Дэлхий даяар 387,250 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь зургаан өдрийн өмнөхөөс таван хувиар өссөн үзүүлэлт юм.

2021 он эхэлснээс хойш дэлхий даяар бүртгэгдэх “КОВИД-19”-ийн тохиолдол хурдтай буурсан. Тухайлбал нэгдүгээр сарын эхээр долоо хоногт 5 сая тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ тоо хоёрдугаар сарын дунд гэхэд 2.5 сая болсон аж.

Эх сурвалж: Daily Mail, Financial Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button