УЛС ТӨР

БАРИМТ: ИНЕГ-аас "Ач холдинг” ХХК руу 750 саяыг ЗУВЧУУЛСАН тендерийн түүх

Сүүлийн хэдэн жил ИНЕГ-ын дарга удирдлагуудтай холбоотой таагүй асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээс салахаа байсан. Тус газрын дарга Л.Бямбасүрэн ч томилогдсон цагаасаа олон асуудалд нэр холбогдов. ИНЕГ-ын даргаар очсоноос хойш тендерийн будлианууд ч чих дэлссэн нь олонтаа.

Тухайлбал, “ИНЕГ-аас 6.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Зөөврийн зориулалт бүхий шалгалтын нислэгийн цогц төхөөрөмж” худалдан авах тендер зарлан, “Ач холдинг”, “Ач сервис” ХХК-ийн хамтарсан нэгдлийг  шалгаруулж, ИНЕГ-т 750 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй тухай мэдээлэл гарч байв.

Эл тендерийн будлианы түүхийг баримтаар өгүүлэхэд:

-МУУ ҮНИЙН САНАЛЫГ “ХАМГИЙН САЙН” ТОДОТГОЛООР ШАЛГАРУУЛСАН НЬ-

Иргэний нисэхийн ерөнхий газар Зөөврийн зориулалт бүхий шалгалтын нислэгийн цогц төхөөрөмж нийлүүлэх 6,6 тэрбумын төсөвт өртөгтэй тендерийг 2019 оны аравдугаар сарын 16-нд зарлажээ. Улмаар зарлагдсан тендерт “Тридум-Эсекьюрити”, “Dag Karl”, “Ачхолдинг” зэрэг компаниуд оролцсоноос “Ачхолдинг” болон “Ач СВС” ХХК-ийн түншлэлийг шалгаруулж, гэрээ байгуулжээ.

6,6 тэрбумын төсөвт өртөгтэй зарлагдсан тендерт “Тридум-Эсекьюрити” 5,4 тэрбум, “Dag Karl”5,6 тэрбум, “Ачхолдинг” 4,8 тэрбумын үнийг санал болгожээ. Үүнээс хамгийн БАГА үнийн санал ирүүлсэн “Ачхолдинг” компанийг хамгийн САЙН тендер ирүүлсэн хэмээн шалгаруулжээ.

Гэтэл “Ач холдинг”-ийн ирүүлсэн энэхүү үнийн санал учир дутагдалтайгаар үл барам ИНЕГ-аас хувийн хэвшил рүү 750 гаруй сая төгрөг зувчуулсан түүхийг агуулж буй юм.

-ТОӨЗ-ИЙГ ИЛТ ЗӨРЧИЖ, ГААЛИЙН ХУРААМЖИЙН ӨРТГИЙГ ТООЦООЛООГҮЙ ҮНЭЭР ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ-

ИНЕГ нь “Ачхолдинг” болон “Ач СВС” ХХК-ийн түншлэл Тендерт оролцогчдод өгөх зөвлөмж (ТОӨЗ)-ийн 15.5 дахь заалтыг зөрчиж гэрээ байгуулжээ. Тодруулбал, Олон улсын худалдааны “Инкотермс 2000” DDP буюу /Гаалийн хураамжийн төлбөртэй нийлvvлсэн/ нөхцөлөөр барааг санал болгоно гэснийг зөрчиж, инкотермс CIP /захиалагчийн нэрлэсэн байрлал хүртэлх/ үнээр гэрээ байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, гадаадаас нийлүүлэх тоног төхөөрөмжийн ГААЛИЙН ХУРААМЖИЙН ӨРТГИЙГ тооцоогүй, үйлдвэрийн хүлээн авах шалгалт, сургалтын зардлыг тусгаагүй, тоног төхөөрөмжийн СИП үнэ дээр зөвхөн НӨАТ тооцсон үнийн саналаар гэрээ байгуулжээ.

Ач холдинг ХХК-ийн ИНЕГ-тай байгуулсан гэрээгээр СИП үнэ 4.8 тэрбум гаруй төгрөг. Эл үнэ дээр гаалийн татвар 243.8 сая, НӨАТ 512 сая гээд нийт 756 сая гаруй төгрөгийг ИНЕГ хувийн компани руу зувчуулсан гэрээ байгуулсан гэсэн үг.

-ХУУЛЬ ЗӨРЧИН ХЭРЭГЖҮҮЛСЭН ИНЕГ-ИЙН УДИРДЛАГУУДЫН ГУУЛЬ-

Дээрх үйлдэл нь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн үйлдэл. Тодруулбал,

28.5-д “Энэ хуулийн 28.4-т заасан нэмж тооцох үнэлгээ нь зөвхөн тендерүүдийг харьцуулах зорилготой бөгөөд тендерийн үнийг өөрчлөх үндэслэл болохгүй”,

28.6-д “Тендерийн баримт бичигт өөрөөр заагаагүй бол тендерийн үнэд татвар, даатгал, тээвэрлэлтийн болон гэрээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бусад бүх зардлыг багтааж тооцох бөгөөд эдгээр зардлыг тендерийн үнэд тусгайлан тооцоогүй бол захиалагч тухайн зардлыг тендерийн үнэд багтсан гэж үзнэ” гэсэн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн байх үндэслэл харагдаж байна.

-“АЧ ХОЛДИНГ”-ИЙГ ШАЛГАРУУЛСАН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ХЭНД БАЙВ –

Ингээд дээрэхээс Төрийн байгууллага болох ИНЕГ-аас 750 сая төгрөг хувийн хэвшил рүү зувчуулах тендерийн ашиг сонирхол хэнд байв гэдэг асуулт гарч ирж буй.

5482208 регистрийн дугаартай Ач холдинг компани нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гүйцэтгэх захирлаар нь С.Итгэл гэх хүн ажилладаг. Хувьцаа эзмшигчдээр нь Г.Даваа, С.Итгэл, Л.Цоодол, С.Баярсайхан, Б.Мөнхжаргал гэх хүмүүсийн нэрс бүртгэгджээ.

Эл тендер шалгаруулалтыг судалж үзэхэд Тендерийн үнэлгээний хорооныхон хууль бус шийдвэр гаргаж, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн баталсан болж таарч буй юм. Чухам тэдэнд ямар ашиг сонирхлын зөрчил байв. Л.Бямбасүрэн хэд хэдэн асуудлаар АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна гэх мэдээлэл гардаг ч тэгсхийгээд намждаг. Эцэст нь хариуцлага тооцох нь, хариуцлагаа хүлээсэн нь үгүй. Эл байгууллагад удирдлагын гамшиг нүүрлэсэн гэж хаа сайгүй ам муушаан шүүмжилдэг хэдий ч анхаарч цэгцэлсэн сайд алга. Толгойг нь илсээр суух нь харамсалтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-01 08:07

Ene neg dujirtsun gar bnaa, yumnuud ni garaad l bdag alban deeree baij l baidag

зочин
зочин
2021-03-01 08:27

энэ махан толгойгоо солиоч ээ. Идэж уулгаад л байлгаад бхйхюм

ЯАНА ДАА ҮНЭХЭЭР ӨР ӨВТӨЖ БАЙНА
ЯАНА ДАА ҮНЭХЭЭР ӨР ӨВТӨЖ БАЙНА
2021-03-01 08:45

СОЛИХ Ч НЭГ ХЭРЭГ ЭЭ..... ИРГЭНИЙ НИСЭХИЙГ МӨНГӨНИЙ ЗООСНЫ НҮХЭЭР ХАРСАН БАДАМЖУНАЙ ХҮРЭЛСҮХ АЛТАЙ КОНСТРАКШНЫ БАТЭРДЭНЭ ХУРЦ НАРЫН БҮЛЭГЛЭЛИЙГ ОЮУН-ЭРДЭНЭ ГУАЙ ЦАВЧИЖ ЧАДАХ УУ......................................................................................................................................... АРД ТҮМЭН БОЁНО ШҮҮ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД АА ТУН УДАХГҮЙ АРД ТҮМЭН БОСЧ ТА НАРЫГ ХАЛАХ БИШ ШОРОНД ЧИНЬ СУУЛГАНА ШҮҮ.... ХАЙРАН НИСЭХ МИНЬ ДЭЭ МИНИЙ ҮЕД ХАМГИЙН САЙХАН УЛСУУД АЖИЛЛАЖ БАЙЛАА ХАМГИЙН САЙХАН ҮЕ 2005 ОНООР Л ДУУССИЙМ ДАГ........

Зочин
Зочин
2021-03-01 09:46

Бууд

Irgen...
Irgen...
2021-03-01 10:03

Idej uusanas olon darga nartai xubasj iddeg tul uls turiin xamragch xamsastanguud nixamgaalaad bgaa bh daa..tun xund gar .

эм
эм
2021-03-01 10:32

энэ муу чинь гитэд гар�##�тай шү. Ах нь эрүл мэндин дарга төмөрбаатар гэж авилгач хүүр 22 товчонд хүн үхүлсэн бас нэг ах нь МХЕГ нэг дүү нь төрийн �##�банд удмаараа ГИТЭД АВИЛГАЧИД

zochin
zochin
2021-03-01 10:41

udahgui salbar n nuraj unah gej bna daa

манайд бол САЙД ДАРГА болцон
манайд бол САЙД ДАРГА болцон
2021-03-01 13:31

аяаяяаааа... ямар агуу комдани ямар агуу хошигнол вэ? хятадад бол энэ иргэний нисэхийн дарга ухаантай мудак чинь цаазаар авхуулцан байгаа

Иргэн
Иргэн
2021-03-01 14:53

ИНЕГ гэж луйварчдын мөнгөний хүүдий болжээ?! Уул нь тэнгэрлэг байгууллага байх ёстойдоо?! МАН-ын даргын илтгэлээс сонсоход шудрага ажиллана л гээд байх юм?! Одоо л харьяа даа?!

Сүрэн
Сүрэн
2021-03-01 18:41

Ene arail dendej bainaa! Ezengui tur mur gej yriad baidag ni argagui l um baina. Odoo neg arga hemjaa avah bailguidee!

Гүрээ
Гүрээ
2021-03-01 20:10

Хохь чин ээ..Төрд хайргүй хүмүүс Бямбасүрэн мэт хув�##�заа үүрлүүлж, хамтдаа сайн шимэцгээ

ард түмэн
ард түмэн
2021-03-01 20:17

Ач Холдингтой нь АТГ хамт ш�##�гах хэрэгтэй Ач холдинг юун тийм тендерт ш�##�гарах байтугай өөрийн гэсэн оффис ч бхгүй ш дээ мэдээж Бямбасүрэнгийн хувийн ашиг сонирхол бсан бж таараа сайн ш�##�га ш�##�га муусайн луйварчингууд

Зочин
Зочин
2021-03-01 20:19

Алуурчид луйварчид намын шахаачдаар дүүрсэн л�##�рын ийм гахайг шоронд нь эртхэн хөөж явуулаач л�##�рын намчидааа

zochin
zochin
2021-03-01 20:41

сайн ш�##�гаачээ хжулийн байгууллага

zochin
zochin
2021-03-01 20:42

сайн ш�##�га хуулийн байгууллага луйврын тендерийг нь хүчингүй болгох хэрэгтэй ш дээ

Зочин
Зочин
2021-03-01 22:06

Иргэний нисэхийн тендэр аж ахуйн худ�##�дан ав�##�тыг сайн ш�##�гах хэрэгтэй шүү.

Zochin
Zochin
2021-03-01 22:12

Sayxan nisexiin neg buduun darga ni ene uvuljin nesehdee mask hamgaalaltiin huvtsas sain shahsan geed baxarxaad yariad baisan.Shalgamaar yum.

Нисдэггүй нисэгч
Нисдэггүй нисэгч
2021-03-01 23:09

ИДЭЖ УУГААД ОЛИГТОЙ ТАРГА ТЭЖЭЭЛ АВАХГҮЙ БАЙГАА ТУЛ цааш үргэлжлүүлэн идэЖ уух боломжийг 10 н жилээс дээш ХУГАЦААГААР Сунгаж өгөхөд ЗАСАГ АНхаарч, буянт ухаагийн хонхор дэмжиж өгөөрэээйй

Зочин
Зочин
2021-03-01 23:24

Хүүе тэр маск шахдаг бүдүүн дарга гээд байгаа чинь тендэрт ялуулаад хувь авна гээд байдаг ах мөн үү.Хамгийн өндөр хамгийн бүдүүн нүдний шилтэй тээ

Зочин
Зочин
2021-03-02 15:52

yamarch barimtgui yu unshchihavaa. tender zarlaad baga ni shalgaarsanl bna. nisehiin neg jijig tohooromj hed boldog gej bodoj bna..zugeer l mani meted ih dun haragdval avilgalch bolchihku bh shuu

Зочин
Зочин
2021-03-02 15:55

hevleleer hun yallahku ee ingej hudal gutgehee l bolichih

Холбоотой мэдээ

Back to top button