НийгмийнНИЙГЭМ

Зүрхний өвчинтэй хүүхдийн мэс заслыг төрөөс 100 хувь даахаар боллоо

Зүрхний өвчтэй хүүхдийн мэс заслыг Эрүүл мэндийн даатгалаас  анх удаа 100 хувь чөлөөлж, анхны мэс засал амжилттай болов.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Тусгаар тогтнолоо тогтоосны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ийм сайхан өдөр Б.Болдсайхан эмчийн санаачилсан “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд 99 дэх мэс засал амжилттай боллоо. Дөрөвхөн сартай хүүхдийн мэс засал амжилттай боллоо. Зүрхэндээ 1.2 см цоорхойтой байсан.

Монгол эмчийн хатыг харуулсан Б.Болдсайхан эмчээр бахархаж байна. 25-хан хоногийн өмнө хорт хавдрын мэс засалд орчихоод, эх орондоо ирсэн юм шүү дээ.

Бид нялх хүүхдээ хамгаалж чаддаг, ард түмэн маань санхүүдээ санаа зоволгүй хүүхдээ эмчлүүлэх боломж бүрдлээ. Үүгээрээ өнөөдөр онцгой үйл явдал болж байна” гэлээ.

Б.Болдсайхан эмч “Бүх иргэд, сэтгүүлч та бүхэн ч мөн үүнийг сайн ойлгоосой гэж хүсэж байна. 1990-ээд оноос хойш хийгдэж буй хамгийн том өөрчлөлт. “Зүрх мартахгүй” төсөл зөвхөн нэг жишээ нь.

Өмнө нь зүрхний мэс засал хийж буй хүүхдийн хагалгаанд даатгалаас мөнгө ер өгдөггүй байсан. Яваандаа улам жигдрэх байх. Өнөөдөр 99 дэх хагалгаа амжилттай боллоо. Маргааш мөн дөрвөн сартай хүүхдэд мэс засал хийнэ” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-01 16:17

Болдсайхан эмчид ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ӨГҮҮЛЬЕ АРД ТҮМЭН МИНЬ ДЭМЖЭЭРЭЙ ҮНЭХЭЭР МУНДАГ ЭМЧ ЮМАА ӨӨРӨӨ ТИЙМ ТОМ МЭС ЗАСАЛД ОРЧООД ОЛНЫ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ИНГЭЭД ЗОГСОЖ БАЙДАГ АРГАГҮЙ ҮНЭН САЙХАН СЭТГЭЛ ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ЭЗЭН ЭМЧ ХҮН. ТА САЙН ГАМ БАРИАРАЙ ГАМ ГАМ БАС ДАХИН ГАМ

Зочин
Зочин
2021-03-01 18:04

Demjij bna.Ene emchid uguhgui bol uur hend uguhiin!!!

Зочин
Зочин
2021-03-01 19:39

Зайлуулдаа өөрийнх нь бие их ядруу харагдаж байна. Ийм �##�тан гартай эмчээ монгол төр хайрлах хэрэгтэй. Хичнээн олон амийг аварч ачлавдаа.

mongol
mongol
2021-03-01 21:29

Tor zasag gej mongold baigaa bol ene xuniig bux talaar demjix xeregtei. Oort ni baatar ogson ch bagadna.

Оюунэрдэнэ
Оюунэрдэнэ
2021-03-02 19:01

Сайн байна уу? Миний хүү төрөхийн уушиг зүрхний гажигтай юмаа.ЭНЭШТЭ н хян�##�танд байдаг.Гажгийн цоорхойтой.Байнга үзүүлээд явдаг юмаа.Таньд хүүгээ үзүүлмээр байна.Бид ямар эмнэлэгт дугаар авч очиж үзүүлж болох вэ? Миний хүү-Ө.Аминэрдэнэ. 9нас 9 сартай.Миний утас -99780770.99744357.

Холбоотой мэдээ

Back to top button