Нийгмийн

Сүхбаатар аймгаас гавьяат цолтон хоёр “төрөв”

Өнөөдөр Сүхбаатар аймгийн уугуул хоёр ахмад гавьяат цолоор энгэрээ мялаалаа. Тодруулбал Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, Бүрэнцогтын уурхайн “тавиул”, Мөнххаан сумын суугуул, Баруун-Урт сумын иргэн Д.Сэнгэдорж Монгол Улсын гавьяат багш боллоо.

Тэрбээр "Жанжны нэртэй, жанжны нэрэмжит аймгийн хөдөөгийн сумын ЕБС-ийн жирийн багшаас хичээлийн эрхлэгч, аймгийн сургалт, заах аргын кабинетын мэргэжилтэн, Судалгаа аргазүйн төвийн аргазүйч, Боловсрол, соёлын газрын дарга зэрэг албыг 37 жил тасралтгүй боловсролын салбарт зүтгэсэн. Үхэр жилийн босгон дээр Монгол Улсын Боловсролын гавьяат ажилтан хэмээх нэр хүндтэй шагналыг хүртэж, Сүхбаатар аймагт ажиллаж, амьдарч байсан, Т.Банзрагч, Ш.Оюун, Д.Доржготов, Ш.Чулуунбор, Г.Наянтай, О.Сумьяагарав, Д. Лхагвасүрэн, Н. Оюунханд зэрэг гавьяат багш нарынхаа үргэлжлэл болсондоо баяртай байна. Дэмжиж тусалж ирсэн Сүхбаатар аймгийн боловсролын салбарынхандаа, гэр бүл, үр хүүхэд, анд нөхөд, алтан нутгийнхандаа мөн Н.Ганибал, Ж.Батсуурь нарын гишүүддээ баярлалаа. Сүхбаатар нутагт маань ухаант хүмүүс олноороо төрөн гарч, удамт хурдан хүлгүүд шигээ улс даяар дүүлэн давхих болтугай хэмээн ерөөе” гэв.

Мөн 1961 оноос эхлэн соёл, урлагийн салбарт 60 жил ажилласан Л.Цэдэвсүрэн МУСГЗ болов. Тэрбээр "Үлээвэр хөгжимчнөөр хөдөлмөрийн гараагаа эхлүүлээд Сүхбаатар аймгийн Соёлын ордонд орж, театр болтол нь ажиллаад, 2008 онд тэтгэвэртээ гарсан ч эргээд зөвлөх багшаар ажиллах болсон. Өнгөрсөн хугацаанд нийт 400 гаруй шавь бэлтгэн төрүүлснээс 100 гаруй нь морин хуурч” хэмээсэн юм.

Энэ үеэр МУАЖ Ш.Чимэдцэеэ хэлэхдээ "Морин хуурч гэдэг дуучин хүний баруун гар байдаг. Дууны зарим хэсгийг дуучин өөрөө дуулж, зарим талыг нь хуурч хийж өгдөг. Л.Цэдэвсүрэн гуай бол миний гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэж өгсөн багш минь. Энэ хүн өнөөдөр гавьяат болсонд би “нүгэлтэй” их баярлаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-01 16:35

ingej ih odon medaltaigaar bodvol ih l tasarsan bayan,ondor hogjiltoi bmaar.

Холбоотой мэдээ

Back to top button