Сурвалжилга, Нийтлэл

АНАЛИЗ: Ч.Ганхуягийн “Ардкойн” ЛУЙВАР МӨН ҮҮ буюу голч агуулгаар харах нь

Сүүлийн үеийн халуун сэдэв яриангүй Ардкойн болоод байна.

“Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Аваад дар гээд байхад даа” гэж уриалсаар хэлэлцүүлгийн голоор туучиж байна.
Нэг талд тус компанийн хувьцаа, Ардкойны ханшийн өсөлтийг эдийн засгийн хэллэгээр “хөөс” хэмээн тайлбарлаж, иргэдийг хөрөнгөө алдахаас сэрэмжлүүлэх агуулга яригдаж буй. Харин нөгөө талд цаг үетэйгээ хөл нийлүүлсэн, буруутгах агуулгагүй жам ёсны л үзэгдэл гэх тайлбар. Мэдээж энэ дунд “Авч чадахгүй бол битгий атаарх” хэмээгч масс ч бий.

Аркойны тухай голч байр суурьтай бичсэн тэмдэглэл одоогоор байхгүйтэй адил байна. Нэг бол луйвар гэх, эсвэл “Ч.Ганхуягийн чоно шиг ухаан” гэж шүтэх хоёр туйлт хандлагыг л иргэд уншиж байгаа юм.

АРДКОЙНЫ ХАНШ 350 ДАХИН ӨСЖЭЭ

Юуны өмнө Монголын цорын ганц криптовалют Ардкойны ханшийн өсөлт, бууралтын статистикийг графикаар харъя. “Coinmarketcap” сайт дэлхийн зах зээл дээрх хамгийн голч үнэлгээг хийдэг.

Үүгээр 2021 он гарснаар ханш нь огцом цойлж өссөнийг харж болно. Өмнө нь 1-1.5 төгрөгийн хооронд хэлбэлздэг байсан Ардкойн нэгдүгээр сарын 21-нээс эхлэн өссөөр хоёрдугаар сарын 28-ны өдөр 350 төгрөгт хүрсэн. Өөрөөр хэлбэл 350 дахин өссөн.

1 төгрөг байхад нь 10 мянгыг аваад “дарчихсан” байсан иргэд үүнийгээ эл өсөлтийн үеэр 3 сая 500 мянган төгрөгөөр буцаан зарж, 3 сая 490 мянган төгрөгийн ашиг олох боломж үүссэн гэсэн үг. Тун давгүй өсөлт бөгөөд одоогоор тус оргил үеэсээ аажим буурах хандлага ажиглагдаж эхлээд байна. Өчигдрийн ханш 280 орчим төгрөгийг заажээ.

ЯАГААД АРДКОЙНЫ ХАНШ ӨСӨВ?

Харин Ардкойны үнэлгээ өсөхөд юу нөлөөлсөн бэ. Крипто валютын үнэ олон хүн худалдаж авах тусам өсөж, их хэмжээгээр буцаан зарах тусам унадаг. Тэгэхээр энэ нь Ардкойны худалдан авалт өсөхөд юу нөлөөлсөн бэ гэх асуулт болж хувирах юм.

Нэгт, “Аппрентис” шоу. Яах ч аргагүй ням гараг бүр Монгол ТВ-ээр үзэгчдэд хүрсэн тус реалити шоу “Ард санхүүгийн нэгдэл”-д итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлсэн. Энэ үетэй зэрэгцэн тус компани харилцагчдадаа Ардкойноор урамшуулал олгож ч эхэлсэн.

Хоёрт, хөл хорио. Хөл хорионы үед эдийн засаг дахь мөнгөний эргэлт багасаж, иргэд гэртээ сууж байгаад хялбараар мөнгө олох чиглэлд анхаарал хандуулж эхэлсэн. Түүнчлэн гар утсаа ухах, цахимаар аялахад зарцуулах хугацаа нэмэгдсэн нь ойлгомжтой.

Гуравт, амнаас ам дамжсан яриа буюу уриалан дуудалт. Криптовалютын тухай төдийлөн мэдлэггүй боловч ойр тойрны хүмүүстээ санал болгосон, “Гар утсандаа суулгачихад л мөнгө өгөх юм гэнэ” гэх агуулгатай яриа өөр зуур хөвөрсөн нь нууц биш. Нэг үгээр монголчуудын дунд яригддаг, “Өнөөдөр коронавирусийн 32 тохиолдол бүртгэгдсэн гэнэ” гэхийг дутуу хагас сонссон эр хариуд нь “Юу юм бэ, найзыгаа ч гэсэн бүртгүүлчихээрэй” гэв гэдэг онигоо шиг үйл явдал ч өрнөсөн.

БҮГД Ч.ГАНХУЯГИЙН УРЬДЧИЛЖ БЭЛДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ ЮУ?

Түүнчлэн энэ бүхнийг Ч.Ганхуягийн урьдчилж бэлдсэн төлөвлөгөө ч гэж харах бололцоо бий. “Аппрентис” шоуны зураг авалт хоёр жил орчим хугацаанд үргэлжилсэн. Энэ хооронд тэр тооцсон байж болох. Мөн коронавирусийн үед Монголбанк бодлогын хүүг 6 хувь болгож бууруулсан нь хөрөнгийн зах зээлд тоглолт хийх сонирхолтой иргэдийн тоог нэмэгдүүлсэн.

Түүнчлэн “Ард койн”-ыг арилжих DAX аппликейшн 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр хэрэглээнд нэвтэрсэн. Харин “Аппрентис” шоуны анхны дугаар 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр цацагдсан байна.

Түүнчлэн шоу дууссаны дараа “Аппрентис” шоунд амжилттай оролцсон Д.Бат-Оюун Монгол ТВ-ийн харьяа “Ори Студиос” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллах урилга хүлээн авсан. Харин Ж.Эрдэнэбаяр “Ори медиа” ХХК-ийн дэд захирлаар томилогдсон.

Монгол ТВ-ийн захирал Г.Бат-Эрдэнэ, Ч.Ганхуяг нар найзууд гэгдэнэ. Тэд харилцан ашигтайгаар “Аппрентис” шоун дээр ийн төлөвлөгөөний дагуу хамтран ажилласан мэт. Одоо Соёлын сайд болсон Ч.Номингийн /Г.Бат-Эрдэнийн эхнэр/ аав буюу “Гацуурт”-ын Ч.Чинбат Ардкойн аваад мартчихсан талаар Ч.Ганхуяг сошиал хуудастаа мэдээлсэн зэрэг нь нэгийг бодуулна.

АВААД ДАРГЭЖ УРИАЛСАН, УРИАЛААГҮЙ Ч.ГАНХУЯГТ ЯЛГААГҮЙ

Одоо Ардкойны ханш эргээд унавал иргэд мөнгөө алдана. Өссөөр байвал энэ арилжаа улам хүрээгээ тэлсээр байна. Үүн дээр одоо асуудлын халуун цэг оршиж байгаа юм. Харин криптовалютын нэг онцлог нь, ханш буурахад худалдан авсан иргэд л “шатдаг” болохоос койн үйлдвэрлэсэн компанид ямар нэг хохирол учирдаггүй.

Тодорхой хэлбэл, 350 төгрөгөөр Ардкойн авсан хүн 100 төгрөг болсон хойно нь зарж, 250 төгрөгөөр “шатлаа” гэхэд, энэ зөрүү дүн “Ард санхүүгийн нэгдэл” -д ашиг болж л очно. Эсрэгээрээ үнэ хүргэж зарлаа ч, зарахгүй хадгаллаа ч мөн л “Ард”-д ашигтай.

Тэгэхээр “Аваад дар” гэж уриалсан уриалаагүй Ч.Ганхуягт бол ялгаагүй юм. Тэр санхүүгийн хувьд алдагдал хүлээхгүй бөгөөд арилжаа бүрээс ашиг хүртэх нюанстай гэсэн үг. Үүн дээр иргэд л Ардкойнд хөрөнгө оруулах эсэхээ сайтар бодох асуудал дээр тулж ирж байна.

Ч.Ганхуяг, “Хамтдаа баяжъя” гэдэг агуулгыг ухуулсаар байгаа. Энэ арилжаанаас “баяжих”-ын тулд том мөнгө хийгээд л “дарах” хэрэгтэй. Жижиг мөнгө төдийлөн ашиг авчрахгүй.

Тэгэхээр нэг талдаа “дарах” гэдэгтээ бус хэдэн төгрөгөөр хөрөнгө оруулсан бэ гэдгээс хамаарах асуудал гэж харж болно. Энэ нь хамгийн бодитой төсөөлөл.

Ардкойны ханш үргэлж 1000 төгрөг, түүнээс ч хол давсан ханш дээр тогтвортой орших нөхцөлд л том, жижиг мөнгөөр ялгаагүй аваад дарсан иргэд “баяжих” бололцоо үүснэ. Гүйцэтгэх захирлын хувьд мэдээж тэр төсөөлөл рүү л зүтгэх амбицтай байх болно.

ХАМГИЙН ГОЛЧ НҮДЭЭР ХАРВАЛ ДӨРӨВДҮГЭЭР САРААС АРДКОЙНЫ ХАНШ БУУНА

Ханшийн муруйг нэг хэсэг олныг дагаж сонирхож байгаад орхидог массын жам ёсны сэтгэл зүйтэй уяж бодвол Ардкойны ханш дөрөвдүгээр сараас эхлээд унах өндөр магадлалтай.

Иймд жир нэг ашиг хайгч бол олон хүний хэл аманд өртөхөөс сэргийлж, ханш өндөр байгаа дээр түргэн арилжаад ав гэдэг агуулгаар харилцагчдад хандах байсан. Дээр хэлсэнчлэн ханш өндрөөс унаж арилжаалагдах тусмаа “Ард”-д ашигтай байх болно. Иймд “Зарвал хувь иргэнд битгий зараарай”, “Аваад дараарай” гэхчлэн өнцгөөс хандаж байгаа нь Ч.Ганхуяг луйвар хийх сонирхолгүйг илтгэж байгаа юм.  

Нөгөөтээгүүр асар тэрссэн үйлдэл ч гэж харж болно. Ер нь гаднын улсуудын Засгийн газар криптовалютын арилжааг хатуу хянаж байдаг бөгөөд эсрэг суртал ухуулга хийгдсээр байдаг. Хөл хорионы үеийн дараа Ардкойны арилжаа ихээр хийгдэх нь валютын урсгалыг нэмэгдүүлэх ч эерэг нөлөөтэй байж болох авч үүн дээр Төв банк, Сангийн яам ямар бодлого баримтлахаас их зүйл хамаарах нюанс бас байгаа юм. Эдийн засгийн хөгжил 3.4 пунктээс доогуур орнуудад криптовалютын арилжаа макро эдийн засгийн хувьд өгөөжгүй байдаг гэж үздэг. Энэ агуулгаар Ардкойн хүчирхэгжих тусмаа Засгийн газарт “дарамтлуулж” магадгүйг зарим эдийн засагчид онцолж байна. Энэ бол ирээдүй хэтийн асуудал тул орхиё.

Б.ОЙДОВ: Ч.ГАНХУЯГААС БИШ ИРГЭДИЙН ИТГЭЛ БОЛОН СОНГОЛТООС Л ШАЛТГААЛНА

Энэ хүрээнд хэд, хэдэн эдийн засагчдын байр суурийг нэгтгэж уншуулъя гэж зорьсон юм. Гэвч таван эдийн засагчтай холбогдсоны нэг нь л Ардкойны тухай ярихыг зөвшөөрснийг энд онцолмоор байна. Ч.Ганхуяг захирал ер нь энэ салбартаа ширүүн төрхтэй нэгэн бөгөөд шууд нэр оноогоод зарлачихдаг, хэлчихдэг харизмтай нэгэн тул үзэл бодлын хөөсрөлүүд дунд орохоос эдийн засагчид цааргалж байв.

Харин үйлдвэрийн үнээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг иргэдэд худалдах зорилго тавиад цөөнгүй жил ажиллаж буй, “Арви” дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Ойдовтой товч ярилцлаа. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй бөгөөд яг нийгмийн хариуцлагатай мөртлөө шинэлэг бизнес моделийг бодит болгох гэж хар зориг гарган хөдөлмөрлөсөөр буй нэгэн юм. Өмнө нь түүний дэлгүүрээс бэлтгэж байсан манай сурвалжилгыг энд дарж унших боломжтой.

-Ардкойн тойрсон халуун сэдвийг та ямар байр сууринаас харж байна вэ?

-Криптовалютын арилжаа орчин үед дэлхий нийтийн трэнд сэдэв болоод буй. Манай улсад энэ шинэ тутам соёл орж ирж байгаа нь иргэдийн соён гэгээрэлд ч тэр сайн үр дагавартай юм гэдэг байр сууринаас харж байгаа. Энд луйвардах, луйвардуулах тухай асуудал ярихад тун өрөөсгөл, цэвэр иргэний өөрийн итгэл үнэмшил болон бие даан шийдсэн сонголтоос хамаарах асуудал юм.

-Аппрентис шоу гарсны дараа Ардкойны ханш өслөө. Түүнчлэн иргэдээс иргэдэд ам дамжсан уриалгууд ч нөлөөлөх шиг. Зарим хүмүүс үүнийг хөөс гэж харж байна шүү дээ?

-Өөрийн чинь хэлдгээр шоу ч нөлөөлсөн байх, иргэдийн нэг нэгэндээ зөвлөх, санал болгох явдлууд ч нөлөөлсөн байх, үгүйсгэхгүй. Гэхдээ эцсийн дүндээ хувь хүн өөрөө шийдэж, Ардкойн худалдаж авдагт учир нь байгаа юм.

Бид хуучин уламжлалт сэтгэлгээгээр мөнгөөр бодит эд материал л сольж авдаг гэж ойлгоод байх шиг. Үнэндээ бид LV-гийн цүнхийг яг LV-гийнх гэдгийг мэдэхгүй хэр нь ээ л брэндийн дэлгүүрээс нь өндөр үнэтэй худалдан авдаг шүү дээ. Энэ бол итгэлцэл юм. Өдөр тутамд бид сонголт хийдэг, мөн итгэлцэл дээр суурилж худалдан авалт, хөрөнгө оруулалт хийгддэг механизмтай. Иймд иргэдэд Ардкойн ашигтай байх болов уу гэсэн итгэл байгаа нь л гол нөлөөлөгч хүчин зүйл. Ирээдүйд ханш өсөж эсвэл буурах дээр тал дээр хэн ч баталгаатай хариу өгч чадахгүй. Харин итгэл л бий.

-Ч.Ганхуяг захирал нийтлэг сонсогддог чөлөөтэй арилж, аваад зар гэх агуулгаас ондоо Аваад даргэдэг уриалгыг хийж буй. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Би ч мөн түүний оронд байсан бол ингэж уриалах болов уу. Шинэ тутам зах зээлд холыг харж л ажиллана. Энэ хүрээнд харилцагчдадаа “Хадгалаарай” гэж уриалах нь буруу биш гэж харж байна.

-Энэ үзэгдлээс масс хохирч үлдэх эрсдэл бий юу?

-Ирээдүйд Ардкойны ханш хэрхэхийг баттай зураглах боломж тун бага. Харин дээр хэлсэнчлэн иргэдийн итгэл болон өөрсдийн хийх сонголт л үүнийг шийднэ. Нэг их айхтар мөнгөө алдана, луйвардуулж хоцорно гэх агуулгаар энэ үзэгдлийг харах нь буруу гэж бодож байна. Манай улс өөрийн криптовалюттай болж, амжилттай арилжиж, иргэд ч энэ талын мэдлэг, мэдээлэлтэй болж байгаа нь сайн хэрэг.

-Ардкойн авах эсэх дээр эргэлзэж буй иргэдэд хандан юу гэж хэлэх вэ?

-Эхлээд криптовалют гэх зүйлийн талаар уншиж судлах, өөрийн гэсэн зөв ойлголттой болох нь чухал байна. Ингэвэл энэ миний л итгэл дээр суурилсан чөлөөт сонголтын асуудал юм байна гэдгийг ойлгоно. Ч.Ганхуяг захирлаас хариуцлага нэхэх, бурууг тохох нүдээр харахгүй, яг зах зээлийн механизмыг нь ойлгож авна. Үүний дараа шийдэх нь зүйтэй гэж бодож байна.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Криптовалют бол хүн төрөлхтний хөгжлийн шатанд гарч ирсэн нэгэн ойрын мөрөөдөл. Цаасан биш цахим мөнгөөр арилжаах хийдэг ирээдүйд очих гэсэн гэгэлгэн боловч гарцаагүй төсөөлөл дээр энэ бүхэн сууриалдаг. Дэлхийд ч маргаан дагуулж буй энэ сэдэв өнөөдөр манай улсад нутагшиж байгаа нь сайн. Ч.Ганхуяг захирал ч “Аваад дар” гэдэг агуулгаар уриалж буй нь түүнийг зах зээлээ алсуур харсныг илтгэж болох юм.

Шинэ тутам үзэгдэл бүр нийгмийн олон талт хэлэлцүүлгийн бай болдог. Харин энэ бүхэнд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн захирал Ч.Ганхуяг эрсдэл хүлээхгүй.
Иргэд л хэрхэхээ сургаар биш цаг үеийн торгон мэдрэмжтэйгээр, судалгаа мэдээлэлд, мөн өөрийн итгэл үнэмшилд суурилж шийдэх нь чухал байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зураач
Зураач
2021-03-02 09:16

Худ�##� аа гар. Бусдын мөнгөөр тоглогч...

Зочин
Зочин
2021-03-02 09:37

БҮТЭЭМЖГҮЙ МӨНГӨ ТАРААСАНТАЙ АДИЛ БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГТ ҮНЭ ХӨӨРӨГДӨХ НЭГ ТҮЛХҮҮР ШҮҮ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ГЭРТЭЭ ЗҮГЭЭР СУУЖ БАЙГААД Л МӨНГӨ ӨВӨРТЛӨӨД БАЙНА ГЭСЭН ҮГ. ТҮҮГЭЭРЭЭ ЗАХАД БАРАА ХУДАЛДАН АВЧ БАЙГАА НЬ ТЭР БАРААГ ХИЙХЭД ЗАРЦУУЛСАН ХӨДӨЛМӨРӨӨР ОЛСОН МӨНГӨ БИШ ТУЛ ЭДИЙН ЗАСАГТ ИЛҮҮДЭЛ МӨНГӨ БИЙ БОЛГОЖ БАЙНА ГЭСЭН ҮГ.ҮҮНИЙГ ЗАСАГ ЯАЖ ХАРАХ ЮМ БОЛДОО. САЙН ЗЙЛ БИШ ШҮҮДЭЭ.

Зочин
Зочин
2021-03-02 09:47

Хамгийн гол нь ямар хян�##�тгүйгээр крипто нэрээр дурын хэн койн хязгааргүйгээр үүсгээд түүнийгээ мөнгө болгож бна. Өөрөөр хэлбэл захын ББСБ мөнгө хэвлэж байна шүү дээ. Тэгэхээр луйвар биз дээ.

Иргэн
Иргэн
2021-03-02 09:55

Эртхэн шиг, хүмүүс хохироогүй дээр АТГ, СЗХороо ш�##�г�##�т оруулах хэрэгтэй. Хийгээд байгаа зүйл нь нэг л биш болоод явчихлаа.

C
C
2021-03-02 10:34

СЗХ дууграхгүй бол хөөсрүүлээд байж дээ

Зочин
Зочин
2021-03-02 11:26

1 unen BAINA. ENE HUN SHIG MEDLEG EE SHARE HIIJ BGA HUN L 1 CH ALGADAA. HARWARD L GENE HEN CH BAIDGIIN OYUNERDEN. ENGLISHEER SHN ILTGEL TAWIAD UZUULEEGUI. HELEER L YRIJIINGEJ BITGII IOLGOOROI. ENE HUN HUUHED ZALUUSIIG HAMGIIN GOL N ZOW ZAMD URIALJ BA SHUUDE. LIVE ZOCHINTOI HIIHED 1 ZUIL 1 SHINE SANAA OLOOL BAIDGIIN. MCS ENHTUWSIN MUNDAG. IIM ZALUUS OODOO YWAAD ULS ORNIIG TOLGOILOISOI. HOOS BGAAD UNASAN CH YADGIIN. DUREMTEI SHUDARGA L TOGLOOOO TEGEEL BOLOOO. MANAI LUIWARCHIDAAS OOR SHUU. EOOK HOOK ZAND OYUK . EDNEES YU SURAHUU. SURAH TUICH SN ZUIL ALGA. URWALT SHARWALT LUIWAR CASINO. BARAG ALLAGA GEMT HEREG L SURNA

Зэдбөө
Зэдбөө
2021-03-02 11:33

Крипто в�##�ют гэж бид сонсоод удаагүй байна. Түүний мөн чанарыг мэдэхгүй мөнгө л олох юм байна гээд нэг хэсэг маань оролцсон. Их өсөлт гарсныг гадаадын крипто зах зээлээс харсан. Манай хувьд ихэнх маань ойлголтгүй л байгаа байх. Харин Ганхуяг Ардкойн гэж гаргаад бидний мэдэхгүй юмыг ойртуулж өгөөд бас ч үгүй магтах шүүмжлэх сэдэвтэй болгоод тэрнээсээ мөн чанарыг нь таних боломж олгоод байгаа нь сайн хэрэг биш үү. Бид ури�##�гыг нь хүлээн авах эсэх ардкойныг авах дарах эсэх нь эцсийн дүндээ хувь хүний сонголт. Аливаа сонголт зөв байх тусам сайн, бас эрсдэл ч гарна. Эрсдэлээ даах сэтгэлийн бэлтгэлтэй байх, эрсдэлийн дараа дахин зөв сонголтыг, аргыг олох нь амьдр�##�д орших үйл явц. Манайх сонголт хийчихээд, эсвэл гэрээ хийчихээд хүлээсэн үүргээ өөрөө биелүүлэхгүйгээс асууд�##� гарах, эсвэл �##�иваа өөрийн сонголтдоо эзэн болохгүй нөгөө т�##�аасаа бурууг хайхаа эхний ээлжинд тавьдаг хүмүүс. ББСБ-уудаас зээл авчихаад асууд�##� гарахаар хөндлөнгийн нэг гудамжны тэмцэгчийг дагуулж очоод эсвэл төрийн ордны гадаа очиж суугаад байна. Сонирхсон бол сонгосон бол түүндээ тууштай байж үр дүнг нь харъя. Гэхдээ төр зохицуул�##�таа хийх байх. Анх хүн үүсээд зэрлэг сүргээрээ байсан гэдэг хожим нь г�##� гаргаж аваад хоол хүнснээ болгож иддэг болсон, м�##� амьтан тэжээсэн, тариа тарьсан хоорондоо түүнийгээ сольдог болсноор арилжаа үүссэн тэгж байснаа шуудай тариагаар, нэг хониор гэхээ болиод зоос дараа нь цаасан мөнгө үүссэн энэ бүх үеүдэд цочирдох үе байсаар л байсан биз. Одоо 21-р зуунд бас л шинэ юмнууд гарсаар л байна, бид түүнд цаг үеээ даган оролцсоор л байх болно

Зочин
Зочин
2021-03-02 12:58

Дээрхи крипто в�##�ютад итгэдэггүй.Ш�##�тгаан 1.Мэдлэггүй хүмүүсийн мөнгөөр тоглох санаарх�##�/баялаг бүтээхгүй/ 2 .Зах зээлд дээрхи в�##�ютын нөлөөгөөр их хэмжээний мөнгө ороод ирвэл ханш унах магадл�##� маш их.3.Банкинд хадг�##�агдсан мөнгө ямар нэгэн хэмжээгээр хариуцлагатай байдаг.Харин крипто в�##�ют бол цаанаа хэн ч хариуцлага хүлээхгүй хохь нь болоод үлдэнэ.Үүнээс үүдэж жижиг улс орон хохирч мэднэ.4.Дээрхи в�##�ютын т�##�аар бүх хүмүүс мэдлэггүй тул луйвардуулах магадл�##� маш их.5.Баялаг бүтээхийн оронд үл үзэгдэх,нийгэмд тэр бүр хүртээлгүй бараг хэтрүүлж хэлбэл санхүүгийн пирамид(луйвар) гэж хэлж болох эсвэл мөнгө олох мөрийтэй тоглоом гэж ойлгохоор юм билээ.6.Цахим мэдлэг дутмагаас хакердуулах магадл�##� маш өндөр байдаг

Бат
Бат
2021-03-02 14:22

Би Ардкойныг ойлгож дэмжиж байна. Энэ бол луйвар биш ээ. Ихэнхи хүмүүс энгийн юмыг ойлгодоггүй шүү дээ. Харин Ч.Ганхуягийг Ерөнхий сайд болгомоор байна. Тэгвэл ч том ордуудын үр шимийг ард түмэндээ хүртээнэ дээ. Оюун- Эрдэнээс бусад нь....... Хүүк нтр бол бүгд луйварчид шүү дээ МАНгарынхан. ЕС Оюун -Эрдэнэ Хүүкээс холдож нэрээ цэвэр байлгах хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-03-02 14:54

ganhuyag app deeree hussen toogoo tavij bolno. holsoo goojuulj olson mongooroo ter toog n avch bolno. Too tavisanii toloo Ganhuyag, tuunii kompaniud yamarch hariutslaga huleehgui.

СЗХ-ны Баярсайханы анхааралд
СЗХ-ны Баярсайханы анхааралд
2021-03-02 14:56

Санхүүгийн зохицуулах хороо юу бодож суудаг юм болдоо. хүн амын тодохой хэсэгт ямар ч юм бүтээгээгүй зүгээр л сууж байгаад бэлэн мөнгө авах үйлдэл өөгшүүлж байна шүүдээ. Яахав Ганхуяг бол мөнгө босгох, компанийн портфолио нэмж байж болно. гэхдээ эдийн засагт х�##�гаатай юм хийж байна шүүдээ. Яагаад? маш богино хугацаанд хий мөнгө хүүлж байна. Энэ нэмэлт мөнгөтэй барьцаа бүхий equivalent бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний ямар ч юм нэмэхгүй байгаа. Энэ нь инфляци үнэ хөөрөгдөх төгрөгийн ханшийг дунд урт хугацаанд сулруулах нэг түлхээс шүүдээ. Хятад улс ийм мөнгөний хэлбэрийнг хаасан байна. Тэд уха�##�аг байна. нийт эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг нь бодолцсон байна. тэгэхэд монгол ядуу зүдүү эдийн засагтай байж яаж үүнийг зөвшөөрч байна аа?БАЯРСАЙХАН ЧИ БОДО Л ДОО

Зочин
Зочин
2021-03-02 15:15

Т�##�х нуөй ч эвгүй л гар даа. Монголчууд бүх юмыг хэтрүүлж туйлшруулж буруу тийш эргүүлэх юм

Dorjsuren
Dorjsuren
2021-03-02 16:50

Ганхуяг гуай араа дааж чадах болоод л хий хоосон тавьсан тоогоо ингэж хөөсрүүлж байгаа байлгүй дээ. Сү-гийн бүлгийг Жэнкогийн шүүх отож л суугаа байх даа шорон ойрхон байгаа шүү Ардынхаан

Зочин
Зочин
2021-03-02 18:39

Ардкойн гэдэг чинь цахим менге биш урамшууллын оноо шуу дээ. Номин, Емарт, Мобикомын оноо шиг л зевхен тэр компани дотроо л хэрэглэхээс еер газар хэрэглэхгуй, бэлэн менгеер авч чадахгуй. Хэрэв тэр компани дампуурлаа гэхэд оноо нь хаанв ч хэрэглэхгуй хог болно. Мэдэхгуй хумуусийг Биткойнтой адил криптов�##�ют байх гэж будилуулах гээд �##�баар койн гэж нэр зуусийм шиг. Ард-оноо гэхгуй дээ, тэгсэн бол тэнэг хун ч утгаар нь л ойлгох зуйл. Койн мен юм бол наадхыг чинь цахим менге шиг хэрэглэж чадах уу? Тэгвэл гадаадад Виткойныг кофешопт ч хэрэглэнэ, цахилгаан барааны дэлгуурт ч хэрэглэнэ, койскт ч хэрэглэнэ, тог ус дулаан г м ашигл�##�тын зардлаа ч телж чадна, бирж дээр дор нь арилжаад $ болгоод дансаараа бэлнээр авч чадна, бас олон газрууд телберийн хэрэгсэл болгохоо зарлаад байна. Оноо, цахим менге 2 чинь тэс еер зуйл шуу.

элбэг
элбэг
2021-03-02 19:32

Луйварчин Ганхуяг чи болио ,,,, Оноо, цахим мөнгө хоёр тэс өөр зүйл шүү дээ ,,,,,оноо аваад ашиг олоод гэж з�##�илан хийхээ боль МАН - шинэ луйварчин яасан Бадамжунай Мие.Энхболд нар чамаар бохир мөнгөө улам ихээр уга�##�гаж авч байгаа шүү дээ ,тэдний боол чи наад з�##�илангаа зогсоо ,ашигтай оноо авч мөнгө өсгөж өгнө гэж чамшиг т�##�хны үнэ мэддэгүй гэж хуцдаг гөлөг чи ,яг з�##�илан Элбэгдоржийн угаадас ууж долоож байгаа гөлөг шүү дээ ,Чи бага насааа т�##�х авч идэж чадахгүй гуйлагчин байсанаа мартддаг гөлөг дөө

Зочин
Зочин
2021-03-02 20:35

Ээ Ганхуяг бол монгол з�##�ууст итгэл өгсөн аугаа з�##�уууш дэээ.новшуудаа зүгээр л дагаарай. Илүү сэтгэж барахгүй байжээ

Зочин
Зочин
2021-03-03 00:37

Тухайн компаниас л бараа үйлчилгээ авахад зориулж "оноо" буюу коин гэж онлайн мөнгө тухайн компаниас ажилчин �##�бан хаагчиддаа өгдөг.Нэг ёсондоо бэлэн мөнгөөр ц�##�ингаа бага өгч,харин онлайн ийм мөнгийг татвараас бултуулж,нөгөө т�##�аар зөвхөн өөрийн компаниас бараа авахад зориулж тэгэхдээ хугацаа хэмжээтэй өгдөг.Харин Ардкоинийг үүнтэй адилтгах аргагүй юм."коин"-г хувьцаа шиг зарчихаад үнэ нь унахад авсан хүндээ �##�дагд�##� болоод цаад эзэндээ ашиг өгдөг хэрэгсэл болгож байна.Түүнээс жинхэнэ криптомөнгө бол бэлэн мөнгө болж хүссэн бараа үйлчилгээгээ авч байх төлбөрийн хэрэгсэл байх ёстой,хөрвөх чадвар ч сайн байх ёстой.

Зочин
Зочин
2021-03-03 00:40

Ганхуяг бол бүх Монголчуудад итгэл, дэлхийтэй зэрэгцэн �##�хах тэр боломжийг өгч байгаа манлайлагч, Эгүүр зүгээр тэр улс төрийнхээ ядмаг ан�##�изаа хий, Сумьяабзарынхаа хэвлэлийн төлөөлөгчөө хий.

uya
uya
2021-03-03 02:36

bi gehdee yariag ni sain oilgodoggui

A
A
2021-03-03 09:24

Ирээдүйд яахыг мэдэх юм �##�га.
Харин энэ удаагийн энэ Хөөсийг Ганхуяг санаатайгаар хийж байгаа гэдгийг Бага зэрэг судлаад үзэхэд ойлгогдоно.
Ард койн гадны 2 бирж дээр гарсан гэдэг ч 1 нь одоогоор луйвар болоод хаагдсан. 2 дахь нь ямар ч идэвхигүй эстонийн нэг жижиг бирж байгаа.
Арилжааны түүхийг нь харв�##� өдөрт 1000$ орчимоор л Ард койны үнийг 30,40% өсгөж байсан нь харагдана. Зарсан түүх бараг байхгүй, зөвхөн үнэ нэмж авч байсан нв харагдана.
Ганххуяг өөрөө өөрийнхөө койныг үнэ нэмж авч байсан. Өөрсдөө ороод үз.

Бадам
Бадам
2021-03-03 10:18

бичиж бга үгээ бодооч. нэг л баахан нюанс нтр гсн хүн. голч нүд ч гэх шиг. больж үз

Зочин
Зочин
2021-03-03 11:08

Ямарч бат�##�гаагүй ийм зүйлд мөнгөө оруулж байж дараа нь гудманд гарч гуйлгачин болов доо.Энэ нэг мөнгө хүүлж хүү бодсон хулгайч байнаа. Маш их эрсдэл гарна даа.Хэзээ ханш нь шороо болох бол доо.

Зочин
Зочин
2021-03-03 11:10

Ene Oidow gedeg batsaanaas asuugaad bhdaa yaahawdee. arai donguur yum oldoogui yumuu. naad batsaan chin zvgeer l neg kompanid borluulagch hiideg bsan batsaan shd. Tegeed ch zvw zvgeer suuj bgaad mongoo osgood bdag bolomj bdag bol tomoohon kompaniud ali hezeenii hiichih bsan shuudee. sain bodooroi mongolchuud min. Er ni tegeed zvgeer suuj bgaad genet bayajih gesen hvnii teneg husel deer tulguurlaj iimerhuu huuliin daguu luiwaruud yawdag bhaa. medehgui bj zvgeer l hvnii am damjsan yariagaar uchir utgagui ih hudaldaj awah ni utgaggui shuu. bagahan awaad turshilt hiij yagd bolohgui gej.

Зочин
Зочин
2021-03-03 12:29

Эхлээд дажгүй эхэлж байснаа сүүл рүүгээ сүлжээний луйвар маягийн юм болоод явчихлаа. Цагдагийн эдийн засгийн �##�ба ш�##�гаж луйвар уу, үгүй юу, сүлжээ мөн үү, биш үү, эрсдэл үүсэхэд хүмүүсийн мөнгийг яах уу, ийх үү, эрсдэлийн сантай юу, үгүй юу гэдгийг эртхэн тогтоож ард иргэддээ хэлэхийг хүсч байна. Тэгэхгүй бол ийшээ хүмүүс хэтэрхий шуурч зохиомол хөөрөгдөл үүсгээд дараа нь мөнгөө авч чадахгүй байд�##� анзаарагдаад байгаа юм. Учир нь ийм хөөрөгдөл нь буухаараа буцаад эхний өсөлтөн дээрээ хэзээ ч очдоггүй т�##�тай. Тэгээд л өчнөөн олон сар жил сунжирсан шүүх цагдаа болоод явчихна.

Зочин
Зочин
2021-03-03 16:12

Crypto oilgohgui humuus hoos l gj yarina. Companiin huvitsaa, Crypto hoyr chin oor oilgolt shuude. On garsanaar gantshan ARD coin osson yum bish. Itgehgui bga humuus olon ulsad ariljaalagddag busad ALTcoinuudin osoltiig haraarai. Hamgin naad zahin jishee ni ADA (Cardano). Ene onii ehend mash baga unelgeetei buyu 20 Centeer unelegdej bsn. Hedhen doloo honogin dotor 1 dollar boltoloo osson. Yagad BTC shig unetei bish bga yum be gjuu? Zarim coinii market cap ni unelgee ondor ch too shirheg ihtei bolhoor negj coinii uniig marketcap/coinii shirhegt huvaan boddog bolhoor. BTC marketcap 1 Trillion dollar hursen. Teghed 1,6han say BTC l bsn. Harin Cardanogin market cap heden terbumaar unelegdeh hedii ch mon terentei adil heden terbum coin bga uchraas baga unetei haragddag. Bi huvidaa ARDcoin olon ulsad ariljaalagdval ADA shig 1 dollar hureh bolomjtoi gj harj bga. Delhii niiteer horongotei humuus mongoo bankind hadgalsanaas urt hugatsaand coin bolgoh ni ur ogoojtei gj uzej bn. Medeej onoo margaashda osdog zuil bish. Harin mongolchuud bidend dollaraar dans neegeed, VISA ashiglaad olon ulsiin zah zeel deerees coin avah hadgalah bolomjtoi ni hed bilee. Teghed ingeed mongoldoo udahgui olon ulsad garah coiniig mongol mongoor, mongol dansnaasaa avch bolj bn gedeg chin aztai l hereg.

Зочин
Зочин
2021-03-03 17:33

Ai saihan daa. Мундаг эр шүү Ганхуяг. Мундаг эр гэдэг Драйзёрийн зохиолыг уншаарай.

хө
хө
2021-03-04 09:30

Баахан агуулга, агуулга гэж бичих нь оновчгүй л байна даа

абжа
абжа
2021-03-04 09:33

Яхж бичээд байна аа, голч агуулга, сэрэмжлүүлэх агуулга, буруутгах агуулга ...???????

ARD TVMEN
ARD TVMEN
2021-03-04 10:34

SHALGAH HEREGTEI.

Зочин
Зочин
2021-03-05 10:53

Crypto market дээр үйл явц. Болон crypto в�##�ют гадарлаад 5 жил болсны хувьд ард койн луйвар л гэж хэльедаа

Зочин
Зочин
2021-03-05 16:11

ЗҮГЭЭР СУУЖ БАЙХАД Л МӨНГӨ ҮРЖЭЭД БАЙХ ЮМУУ

Зочин
Зочин
2021-03-05 16:13

ЭНЭ ЧИНЬ ХАРИН ЗУГААТАЙ ХЭРЭГ БАЙНА ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button