УЛС ТӨРХУУЛЬ

Л.Оюун-Эрдэнийг тагнасан нь тогтоогдож, А.Үйлстөгөлдөрийг чагнасан залуу ажлаа хийж байна

Өнгөрсөн оны ес болон 12-р сард төрийн өндөр алба хашдаг эрхмүүд тагнуулж чагнуулсан гэх асуудал олон нийтийн анхааралд байлаа. Одоо таг мартагджээ.

-Д.ГЭРЭЛ Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ТАГНАЖ ЧАГНАСАН НЬ БАРАГ ТОГТООГДОЖ, ТЕГ-ЫН АЖИЛТНУУД ӨМӨӨРСӨН МЭДҮҮЛЭГ ӨГЧЭЭ-

Сануулбал өнгөрсөн оны есдүгээр сард УИХ-ын гишүүн, тухайн үеийн ЗГХЭГ-ийн дарга, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ноцтой мэдээлэл хийсэн. Тэрбээр “ТЕГ-ын дарга асан генерал Д.Гэрэл нарын 11 хүн намайг хууль бусаар тагнаж чагнасан” хэмээн хэлж, улмаар АТГ-т өргөдөл гаргаж байв. Түүгээр ч зогсохгүй “Урьдчилсан байдлаар тогтоогдсоноор намайг уулзалт хийж байхад зарим газарт дагасан байж болзошгүй. Орсон газруудын бичлэгийг авах гэж оролдсон гэж ойлгосон.Би зүгээр орхихгүй. Эцсийг нь хүртэл явна. Шаардлагатай бол өгсөн мэдээллээ ил болгоно. Шат шатандаа нуугдаж явдаг ийм асуудалд цэг тавих болсон.” Хэмээн эрс шулуухан нийтэд зарлаж байсан юм.

Тэгвэл улс төрийн үргэлжилсэн өрнөл, халуун сэдэв, үйл явдал дунд энэ хэрэг хэсэг анхаарлаас гарав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнасан гэх ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж эхэлсэн. Эх сурвалжийн мэдээллээр Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнасан гэдэг нь ерөнхийдөө тогтоогдсон байна. Гэхдээ ТЕГ-ын ажилтнууд хуучин даргаасаа айсан уу, элдэв дарамтад орсон уу Д.Гэрэлийг хамгаалсан, өмгөөлсөн мэдүүлэг өгсөн гэнэ.

Гэхдээ түүнийг шалгаж эхэлснээс хойш бүтэн зургаан сар өнгөрсөн ч уг хэрэг байрнаасаа хөдөлсөнгүй. АТГ-т “царцжээ”. Уг нь бол гэм буруугүй, тагнаж чагнаагүй бол цагаатгаад, хэрэгсэхгүй болгох, эсвэл буруутай нь тогтоогдсон бол хурдхан прокурорт шилжүүлэхэд хуулийн хүрээний шат дамжлагуудыг хурдлуулах хангалттай л урт хугацаа өнгөрсөн.

-А.ҮЙЛСТӨГӨЛДӨРИЙН ӨРӨӨНД КАМЕР СУУРИЛУУЛСАН ГЭХ IT ЗАЛУУ АЖЛАА ХИЙЖ БАЙНА-

Түүнчлэн өнгөрсөн 12-р сард тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнөөс дуу, дүрс бичлэгийн камер нууцаар суурилуулсан байсныг олж, бөөн л юм болов. Тодруулбал нүдэнд ил харагдахгүй газар буюу сүлжээний олон давхар утасны ойролцоо байрлуулсан уг камерыг Засгийн газрынх нь IT-гийн ажилтан нь өөрөө тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл даргаа тагнаж чагнах хэрэгт оролцсон гэсэн үг.

Ер нь бол Ерөнхий сайдынхаа зөвлөхийн ажлын өрөөндөө ярьж буй яриа, хөдөлж буй үйлдэл бүрийг тагнаж, чагнаж, камераар бичиж байсан гэхээр бас л айхтар “дээрээс шидсэн чулуу” байж таарахаар. Тэр бүү хэл ажилтан нь суурилуулсан байсан гэж байгаа. Гэтэл тэр залуу өнөөдрийг хүртэл ажлаа хийгээд явж байгаа аж. Түүний цаана хэн байв. Ямар эрх ашиг байв. А.Үйлстөгөлдөрийн үйлдлийг хянах нь цаагуураа У.Хүрэлсүхийг хянах ажиллагаа байж таарна.  

Гэтэл улсынх нь Ерөнхий сайдыг тагнаж чагнасан байж мэдэх эл хэрэг нь мөн л ТЕГ-т очоод “царцчихсан”. Камер суурилуулсан хүн нь тодорхой байхад юуг нь шалгаж, илрүүлж сөхөөд байгааг бүр гайхмаар. Тэгээд бүр тухайн холбогдогч нь ажлаа хийгээд гадуур яваа гэхээр эсвэл хуурамч дуулиан үүсгэсэн ч юм шиг. А.Үйлстөгөлдөрөөс энэ талаар тодруулахад “ТЕГ-аас шалгалт хийж байгаа учраас мэдээлэлгүй байна” гэх нь тэр.

-ХЭРЭГ НЬ ЗАМХАРСАН АЛБАН ТУШААЛТНУУД БЯЛУУ ХҮРТЭЭД ЯВДАГ НЬ УТГАГҮЙ-

Иргэд, олон нийтэд их л “айхтар” мэдээлэл өгцгөөдөг. Гэтэл хууль хяналтын байгууллага, төрийн томчуудын оролцсон энэ мэт хэргүүд шалгагдаж байгаа нэрээр үлгэр домог болж мөнхрөөд, мартагнуулсны дараа хаагддаг муухай, огиудас хүрэм байдал үргэлжилсээр л байх юм. Тагнуул, АТГ-аас байгууллагаас шалгасан, шийдвэрлэсэн хэргээ яагаад олон нийтэд мэдээлж болдоггүй юм бэ. Уг нь АТГ хэдэн жилийн өмнө  дарга нар нь эгнээд сууж байгаад сэтгүүлчдийн асуултад тултал нь хариулдагсан. Гэтэл одоо бүр таг болсон. Хэвлэлийн алба нь ч маш хаалттай энэ байгууллагуудаас сэтгүүлчид үнэнийг олж мэдээлнэ гэдэг ёстой гонж. Харин хэдэн жилийн дараа өнөө шалгаж, шүүж байна гэсэн хэрэг нь аль хэдийн замхарчихсан, холбогдон шалгуулж байсан албан тушаалтнууд нь бялуу хүртчихсэн шиг ээ явах. Ийм л “найдваргүй”. Ийм л утгагүй.  

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

12 Сэтгэгдэл

  1. Tagnaj Chagnasan yum baihgui l baihgui yu da !
    Tiim baigaagui boloogui baihgui yu !
    Ter Hyn hii yum harsan baihaa !
    Tiim boloogui !
    Ter hyn uruu l iim yum hiisen baih !

  2. Ene bol Hudlaa iim yum boloogui ! Herev Tagnaj chagnasan yum bol yagaad il bolgoj chadahgui baigaa yum be ?
    Tiim yum boloogui l baihgui yu da !
    Tiim bol L.Oyun – Erden Uuruu alban esoor iim yum bolson gej il bolgoh uchirtai shuu !

  3. Ene bol Hudlaa iim yum boloogui ! Herev Tagnaj chagnasan yum bol yagaad il bolgoj chadahgui baigaa yum be ?

    Tiim yum boloogui l baihgui yu da !
    Tiim bol L.Oyun – Erden Uuruu alban esoor iim yum bolson gej il bolgoh uchirtai shuu !

  4. Үнээн үнэн. Одоо ч гсэн ер.сайдын өрөөнд төхөөрөмж суурилуулсан л бгаа.Өөрсдөө янхадаж бгаад камерт өртөж онигоо болдог учраас ил гаргадаггүй л бхгүй ю даа..

  5. Админ үнэхээр хэргийн тухай бичье гэвэл өөрөө эхлээд ####ь газар ямар хугацаанд хэрг шийдэх үүрэгтэй вэ гэж хуулиа эхэлж суд####ж байж тэрнээс зөрж байгаа юмыг нь сануулж бичвэл өөр хэрэг. Камер тавьсан хүн бол ажлаас шууд х####агдах ёстой.

  6. Тагнуулын байгууллага ямар үүрэгтэй юм бэ.Улс оронд аюултай байж болох сэжигтэй зүйлийг ш####гадаг байгууллага гэж ойлгож байна.Ш####гах естой тагнах естой зөв бурууг нь харин хэлдэг байх хэрэгтэй.Ш####гах сэжүүр гарсан болоод л ш####гасан гэж ойлгож байна.Хувийн өс хонзонгоор улсын тусгай байгууллагаар гүйцэтгүүлэх ёсгүй

  7. Мэргэжлийн байгууллага шаардлага сэжиг байгаа болоод тагнасан байх ёстой.Үйлстөгөлдөрийх бол жүжиг.

  8. Улс орны эрх ашгийг хөндөж болох томоохон эдийн засгийн аюулгүй байд####тай холбоотой асуудлын т####аар гэрээ хэлэлцээр хийх зэрэг чух#### ажил явагдах гэх мэт зүйлд урьдчилан сэргийлэх.өөрийн т####ын оролцогчдоо хамга####ахын тулд гүйцэтгэх ажиллагаа явуулах нь Тагнуулын үүрэг байх ёстой . Үүнийгээ л хийгээ биз дээ Т#### т####даа ойлгож бгаа байх аа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button