Сурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

Нэг иргэнд 12.400 төгрөг ноогдох учир “ЭТТ” ашиг ХУВААРИЛАХГҮЙ, мега төслүүдэд “хураана”

-УУХҮЯ-НААС ТУЗ-Д ЧИГЛЭЛ ӨГЧ, НООГДОЛ АШИГ ХУВААРИЛАХГҮЙ БАЙХ АСУУДЛААР ХУРАЛДЖЭЭ-

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ дөрөвдүгээр сард хуралдаж, энэ жил иргэн, ААН-үүдэд ноогдол ашиг хуваарилах эсэхийг шийдвэрлэх товтой байсан. Гэвч хэд хоногийн өмнө хуралдаад хуваарилахгүй гэж шийджээ. Энэ талаар албаны мэдээлэл гараагүй бөгөөд ТУЗ-ийн түвшинд гэнэт яригдаж, шийдэгджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, УУХҮ-ийн сайдаас чиглэл ирснээр “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ 2021 онд ноогдол ашиг хуваарилахгүй байх хувилбарыг хэлэлцэж үзсэн аж. Харин оронд нь “Таван толгой – Гашуун сухайт” чиглэлийн төмөр зам тэргүүтэй стратегийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулах нь ашигтай гэж үзсэн байна.

Тус компани өнгөрөгч онд нэгж хувьцааг 90 төгрөгөөр тооцон иргэд, ААН-үүдэд ноогдол ашиг хуваарилсан. Үүгээр 1072 хувьцаатай иргэн 96 мянга 480 төгрөгийн ноогдол ашиг авах байв. Өмнө нь эрүүл мэндийн даатгалд, сургалтын төлбөрт гэхчлэн хэлбэрээр хувьцаагаа зарсан иргэдийн хувьд 1072-оос бага тооны хувьцаа эзэмшиж байгаа гэдгийг албаны хүмүүс сануулсан. Ингээд хувь хүний орлогын албан татварын 10 хувийг суутгаснаар 1072 хувьцаатай иргэний хувьд 86 мянга 832 төгрөгийн ноогдол ашиг авсан юм.

-2020 ОНД 160 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ-

Эх сурвалжийн мэдээлснээр, 2020 онд “Эрдэнэс-Таван толгой” ХК 160 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Энэ дүнд уялдуулан ноогдол ашиг тараавал иргэн, ААН-үүдэд 12 мянга 400 орчим төгрөг олгогдох тооцоо гарсан аж. Энэ нь өнгөрсөн онд хуваарилсан дүнтэй харьцуулахад 8 дахин бага дүн болж байна.

Энэ үүднээс бага мөнгийг иргэдэд тараагаад өнгөрөхийн оронд төмөр замууд болон “Таван толгой-цахилгаан станц” төслийг түргэн хөдөлгөхийн тулд ийш хөрөнгө оруулах нь зүйтэй гэсэн байр суурийг ТУЗ баримталжээ.

Мэдээлэл өгөхөд, “Эрдэнэс-Таван толгой” ХК нь нийт 15 тэрбум хувьцаатай. Үүнээс 12 тэрбум хувьцааг нь зах зээлийн эргэлтэнд гаргасан. Энэ хувьцааны 81.5 хувийг төр, 18.44 хувь буюу 2.213.060.522 ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс өмнө төрсөн 2.512.768 иргэн, 0.06 хувь буюу 7.085.038 ширхэг хувьцааг дотоодын 486 аж ахуйн нэгж эзэмшдэг.

-ЭНЭ ЖИЛ ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ ДЭЭР 2 ИХ НАЯДЫН БОНД БОСГОНО-

Том агуулгаар харвал “Эрдэнэс-Таван толгой” компани “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын адил нэгэн саалийн үнээ болчхоод буй. Тус компани дөнгөж 2019 оноос л ашигтай ажиллаж эхэлсэн гэгддэг бөгөөд энэ цагаас хойш, ашгийг нь төмөр замын төслүүд рүү шавхах агуулгаар бодлого баримтлагдаж ирсэн юм.

Тухайлбал, 2019 онд  тус компани ноогдол ашиг хуваарилалгүй төмөр Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд 750 тэрбум, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замд 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байлдаг.

Яг одоо төмөр замын төслүүдийн хөрөнгө оруулалтын асуудлыг шалгаж эхэлсэнтэй уяж үзвэл “Эрдэнэс-Тавантолгой”-г энэ онд тийм ч амаргүй нөхцөл хүлээж байгаа. Түүнчлэн урт үргэлжилсэн коронавирусийн үе, энэ онд тус компани дээр босгох 2 их наяд төгрөгийн бондын асуудлууд дарж буй.

Засгийн газраас эдийн засаг, эрүүл мэндээ сэргээх “10 их наядын төлөвлөгөө”-г танилцуулаад удаагүй байна. Тус 10 их наяд төгрөгийн хоёрыг нь “Эрдэнэс-Тавантолгой” компани дээр бонд гаргах замаар босгоно гэдгийг Засгийн газар зарласан. Яг одоо бонд гаргах ажил тус компани дээр хэдий нь хийгдээд эхэлсэн талаар эх сурвалж мэдээлсэн юм.

Нөгөө талд урт настай, удаан жаргалтай төмөр зам, цахилгаан станцын мега төслүүд хүлээгдсээр байгаа нь улс төрийн хувьд ч сорилттой нөхцөл байдал юм. Энэ багц агуулгаар нь харвал “Эрдэнэс-Таван толгой” ХК энэ онд иргэн, ААН-үүдэд ноогдол ашиг хуваарилахгүй, ашигтай сегмэнтэд зарсан нь ухаалаг шийдвэр байж болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Батхүлэг
Батхүлэг
2021-03-03 08:29

Энэ нэг дархлагдсан хулгайчийг 2024 онд намыг нь буулгаж байгаад маш сайн ш�##�гах хэрэгтэй бүх бохир заваан зүйл энэ ЭТТ-той холбоотой оюутны холбоо нэрээр орж ирсэн цүнх баригч нартай холбоотой байгаа

Зоч н
Зоч н
2021-03-03 09:52

Том төслүүдэдээ оруулах нь зөв.

зочин
зочин
2021-03-03 09:57

Төмөр зам цахилгаан станцид туслахыг бодоорой доо. ТТ ард түмний хян�##�тад байгаа шүү. Ганц 60-70 мянган төгрөг иргэдэд өгч, үрэлгэн бас архины хэрэглээг дэмжээд хэрэггүй шүү Төмөр замтай, цахилгаантай болсноор л Нүүрсний тань ашиг нэмэгдэж, ард түмэнд зориулан татвар их төлнө өө ТА

Хамаагүй авъя !
Хамаагүй авъя !
2021-03-03 12:49

Бага их нь хамаагүй авмаар байна. тэртэй тэргүй хүмүүсийн хувьцааны тоо бага. Ихэнх хувьцаа нь засгийн газрынх, тэр засгийн газрынхаа мөнгөөр юмаа хий. Мөн 2019, 2020 оны засгийн газрын хувьцаагаар юу хийснээ тайлагна !

Зочин
Зочин
2021-03-03 15:43

Мөнгө бол мөнгө өгөөчээ луйварчидаа ард иргэдийн мөнгөнд шунж үхэл �##�дсан хув�##�знууд хэзээ болтол ард иргэдийг шимэх гээ вээ. Хүн болж төрсөндөө харамсах цаг ирнээ муу луйварчид

Зочин
Зочин
2021-03-03 22:31

Зөвөө зөв

Иргэн
Иргэн
2021-03-04 07:39

Монголын ард түмэнд уул уурхайгаас ногдож байгаа нь ердөө л энэ Таван Толгойн хувьцаа.Бусдыг нь АН,МАН-ын үе үеийн эрх баригчид хүртдэг.Сүг.Батболд гэхэд л Бороо гоулдын �##�тны ордыг гадныханд өгч ашиглуулаад шанд нь 12 тн �##�т хувьдаа авсан улсад улаан зоос ч өгөөгүй гэх зэрэг жишээ дүүрэн байна.Засгийн газарт ард түмнээ дээрэлхэхээс өөр чад�##� байхгүй.Том гарын луйварчид бол толгойгий нь тоншоод буцаана.

Зочин
Зочин
2021-04-06 19:55

ха ха 12400 төгрөг : 1072 хувьцаа=11 төгрөг 56 мөнгө= энэ нь нэгж хувьцааны үнэ ханш. Ийм үнэлгээтэй байгаа атлаа иргэдийн мөнгө з�##�илж авахаар бонд гэгчийг борлуулж буй нь хууран мэхлэлт шүү иргэдээ.

Холбоотой мэдээ

Back to top button