Нийгмийн

Хүнсний импортын татварыг чөлөөлснөөр нийлүүлэлт нэмэгдэж байна

Ковид-19 халдварт цар тахлын нөхцөл байдлын улмаас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тосыг импортын барааны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас; Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулж, дотооддоо борлуулсан хүнсний будаа, ургамлын тосыг нэмэгдсэн өртгийн татвараас 2020 оны арванхоёрдугаар сарын 04-нөөс 2021 оны долдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Дотоодын зах зээлд нийлүүлэлтийг тогтворжуулах, үнийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор давхардсан тоогоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос импортлогч 68 аж ахуйн нэгжтэй бодлогын гэрээ байгуулан ажиллаж байна.

2020 онд импортын гол нэрийн хүнсийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр тухайлбал, цагаан будааны импорт өмнөх онтой харьцуулбал 11.2 мянган тонн, ургамлын тос 4.3 мянган тонноор тус тус өссөн. 2021 оны эхний хоёр сарын байдлаар эдгээр бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс дунджаар 2.8 дахин илүү байна.

Энэ зохицуулалтын үр дүнд импортын гол нэрийн хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээс гадна КОВИД-19 цар тахлын болзошгүй эрсдэлээс сэргийлж, нөөцийн тогтвортой байдлыг хангах замаар үнийн хэт өсөлтөөс хамгаалах нөхцөлийг бүрдүүлж байна.

Дэлхийн зах зээл дээр хүнсний үнэ, ялангуяа ургамлын тосны үнийн өсөлт тасралтгүй үргэлжилж, үүнд КОВИД-19 цар тахлын улмаас олон улсын ачаа тээвэрт саад үүсэж байгаа нь дотоодын ургамлын тосны үнийн өсөлтөд шууд нөлөөлж байна. Харин цагаан будааны үнийн түвшин өмнөх оны мөн үеийнхээс доогуур байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-03 12:47

Хүнсний аюулгүй байд�##�д МХУГ сайн хян�##�т тавиарай.

Холбоотой мэдээ

Back to top button