УЛС ТӨР

Эвлэрсэн төрхтэй ч ГҮН ЭВДРЭЛЦСЭН эрх баригчид

МАН-ынхан энэ өдрүүдэд 100 жилийн ойгоо  тэмдэглэж, талбай дээр тагтаа нисгэхээс бусдыг хийв. Тэдний цэцэг өргөх ёслолд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Б.Тулга нар тэргүүн эгнээнд алхсан бол Ерөнхийлөгч асан Н.Багабанди, хотын дарга Д.Сумъяабазар нарын үл автах дүрүүд ирсэнгүй. Гадна талдаа Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж буй МАН-ынхан ХҮН, МАХН бүр АН-ын зарим хэсгийг ч "тасалж ” авч чадсан. Намдаа адардаг, гомддог, даган баясдаг бүхэн “Ерөнхийлөгчийн сонгууль” хүртэлх хугацаанд эгэж зөөлөрчээ.

Гэвч МАН-ын эвлэрсэн төрх урт хугацааных бол биш. Нэг хөөс үүсгэж, түрхэн хугацаанд вакумжуулж буй л үйлдэл юм. Яг дотооддоо тэд Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөнгүүт тэсрэхэд бэлэн хэд хэдэн бүлгүүд үүсчихээд байна. Тэдний маргаан,  дотоод толхилцол хэд хэдэн учир шалтгаанаас үүдэж байна. Үүнд,

ДАЛДААС АЖИГЛАГЧ М.ЭНХБОЛД, Т.БАДАМЖУНАЙ НАР НАМАА ХЭРХЭН ХАРАВ

МАН дотор маш амь бөхтэйгөөр нэр хүндтэй, алс нөөлөгтэй, оршсоор байгаа хүч бол Т.Бадамжунай, М.Энхболд нарыг хүндлэгсэд. Тэд хүчээр төрөөс шахагдаж, зарим нь хилийн чанадад байгаа ч тойрон хүрээллийн харилцаа нь өнөө хэр тасраагүй. Олон нийтийн уур амьсгал ч зөөлөрч ирсэн. Хил гааль нээлттэй байхад чимээгүй байдлаар Т.Бадамжунайтай очиж уулзсан улстөрчид асар олон.

М.Энхболдын түрүү жил нь уралдсан морийг эрлийз гэж хастлаа У.Хүрэлсүхийн засаглал, хүч бэхэжсэн ч эргээд нэг их сүртэй хүнээ сонжсон нүдээр  хараад, үндсэндээ залхчихаад байна. Тэгвэл эдний талынхан У.Хүрэлсүхийн засгаа гэнэт огцруулж, МАХН-ын Н.Энхбаяртай гар барьж, гудманд гарч тэмцэх сонголт хийсэн үйлдлийг нь хэрхэн дүгнэв гэдэг ихээхэн сонин. Тэднийг хэрхэн харахыг МАН дотор чимээгүй дарагдчихаад байгаа хүчтэй хүмүүс ч харьж буй. Тэд бол хүч билээ.

СҮ ФРАКЦИ: ТЭД ЗАСГААС ЖИЙГДЭЖ, УЛАМ УУРТАЙ БОЛЦГООВ

МАН  доторх үлэмж хүчтэй, бүхий л үед үнэ хүндээ алдаагүй явж ирсэн бүлэглэл нь Сү.Батболдын фракци. Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийн Засгийн газар танхимаараа огцордог орой өрөөнд нь орж, “Чи С.Батболдоос болж огцорч байгаа биз дээ” гэх агуулга хэлж, зодоон дээрээ тулсан нь зүгээр ч нэг өрнөл биш аж. Үүнээс өмнө С.Батболд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн өрөөнд орж, “Засгийн чинь тараана” хэмээн мөн л зодоон цохион дээрээ тулж, тэсэрсэн гэх.

Тиймдээ ч олон янзын улс төрийн бэрхшээлээс үүдэж, С.Батболдын фракциас саяны танхимд багтаагаагүй. Ингэснээр тэд хамгийн ууртай, шазруун баг хэвээр үлдэж чадсан. МАН-ын даргын суудалд үлэмж анхаарч ирсэн С.Батболд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тэсэрвээс Ц.Мөнх-Оргил тэргүүтэй супер чадамжтай багтай. Дуугүй явж явснаа гэнэт тэнэг тэсэрдэг зантай С.Батболд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа намын эрх мэдэл, цаашлаад засгийн газраа унагах операцийг өлхөн хийчих ууртай  яваа нь нууц биш болжээ.

Н.ЭНХБАЯРТ ДУРГҮЙ ЗАЛУУСЫН БҮЛЭГ: “У.ХҮРЭЛСҮХ Л ХААН БОЛЖ БАЙВАЛ БИД ХАМААГҮЙ ЮУ”

 МАН дотор нэг ийм уур амьсгалтай, шийдээд зангигдвал ширүүн үзэж мэдэхээр давалгаа үүсчихээд буй. Эл хүч бол хамгийн том аюул. МАН-ыг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хааш нь ч эргүүлж мэдэх  хүч хар аяндаа намын гишүүдийн дургүйцлээр үүсч байна гэсэн үг. Үүнийг нэг хүн гарч ирээд, манлайлал явуулахад л болохоор. Намдаа өч төчнөөн цаг зав, хүч боломж, мөнгө төгрөгөө зарцуулсан, яг суурь үзэлд нь хайртай залуус У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд Н.Энхбаяртай гар барьж буйд ихээхэн дургүй буй.

“Намын олон мянган гишүүдийн итгэл үнэмшлийг дээгүүрээ хэдхэн хүмүүс зараад идчихдэг байж болохгүй” гэх агуулгаар томчуудаа буруутгаж байгаа юм. Тэдний давалгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш намын удирдлагыг авна, хэт залуу удирдлагуудыг халж солино гэх яриаг хөврүүлэх болов. Энэ нь нам дотроо хэзээ мөдгүй үерлэж, эргээ халихад бэлэн байгааг илтгэнэ. Талбайд цэцэг өргөхөд Н.Багабанди, Д.Сумъяабазар нарын  хүмүүс ирээгүй нь санамсаргүй хэрэг биш юм.

МАН ДОТОР ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛЭХ БЭЛТГЭЛ ЭХЭЛСЭН ҮҮ

Одоогийн хүлээгдэж буй сэдэв нь У.Хүрэлсүхийн хаврын улс төр. Үүнийг дагаад Засгийн газар, хууль шүүхийн процессууд хэрхэн хөдөлгөөнд орох уу гэдэг ихээхэн анхаарал татаж байна. Их хурлаа зориуд хойшлуулж, намын даргаа авч үлдсэн У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа нууцын зэрэглэлд хадгалж байсан зүйлсээ ил гаргаж асгана гэх. Нөгөө талд Ерөнхийлөгчтэй холбоотой хэцүүхэн баримтуудыг хавар сөхөхөөр бэлтгээд эхэлсэн гэх мэдээлэл бий.

У.Хүрэлсүхийн улстөр хэрхэн эргэлээ ч ерөнхий агуулгаараа МАН нэгдэж, үүн дээр ажиллана. Гэхдээ цаанаа үргэлж, тэсрэхэд бэлэн агуулгаа алдахгүй. МАН-ын Их хурлыг зориудаар хойшлуулсаар ирэх аравдугаар сар хүргэж, засаг төрөө эргүүлж ч мэдэхээр. Нэг ёсондоо МАН-ынхан эвлэрсэн төрхтэйгөөр Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл л хүчээр жимбийнэ. Дараа нь хээр хөдөө хэдэн уулзалт зохион байгуулаад, аравдугаар сараас үзэлцэж эхлэх хүлээлт нэгэнт үүсчээ. Тал талдаа далдуур бэлтгэлээ ч хийгээд эхэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2021-03-04 08:57

Хүрэлсүхээ, Наад Амарбаясг�##�ан чинь ЕНБД байгаа цагт өөдлөхгүй шүү. Нам чинь дахиад 2 с�##�ахад бэлэн байна шүү.

Зочин
Зочин
2021-03-04 08:57

Ми, Жу нар бол эр хүн. Үлдсэн манин, асмангууд энхбаярт цэвэр шидүүлнэ

Зочин
Зочин
2021-03-04 09:09

Эдний амьдр�##�ыг
Бид ойлгохгүй юм байна оо

Зочин
Зочин
2021-03-04 09:11

Бугын дуунаар САЛЖ
Бухын дуунаар НИЙЛНЭ ээ гэж

Х-тэй тоо
Х-тэй тоо
2021-03-04 09:15

Бодлогоо бодоорой
М А Х Н - ? = МАН
М А Х Н + М А Н = ?

ми
ми
2021-03-04 10:10

МАХН Энхбаярт з�##�уус нь дургүй хандах тодорхой

Irgen
Irgen
2021-03-04 11:10

1992 onoos xoish uls turuus salaagui...turd shigdej shimj ami zuusan Ebxbayar...XURELSUX odoo bno oo...Ta nar xiideg meddeg chaddag bsiin bol MONGOL uls AZIIN BAR boloh blaa.....ta nar zaluust zaigaa tabij ug....

Зочин
Зочин
2021-03-04 11:12

ХОГ ШААРУУД

Доржоо
Доржоо
2021-03-04 11:13

Намаа энэ хогийн новшнуудаас с�##�гаж авах цаг болсон жирийн гишүүдийн хүчинд яваагаа өөрсдийн хүч гээд итгэчихсэн б�##�айр хув�##�знууд

Zochin
Zochin
2021-03-04 11:15

MUU nertei MI JU nar chin xarin tulub tubshin turiin xunii noen nuruutai bj.....tednii zan tulub aash aranshin ni turd zutgej zaluu ued ulger bno.......Odoonii darga nar obilgogui.. sagsuu...us xonzon sanasan ....iim xumuus turd bj bolohgui bh ..oo..

эгэл
эгэл
2021-03-04 11:16

Монголчууд нэгдэх нь гээд өмдөндөө дусаачихсан нь уу Живх аваад хийцгээ ,цаашдаа улам их дусаана аа

Монгол сонгогч
Монгол сонгогч
2021-03-04 14:14

Одоо "Корона" дэлхийд асууд�##� үүсгээд байхад юун Монголчуудын "МАН", "МАХН" нэгдэх. Ер нь Монголд нам байснаар ар түмнийг т�##�цуулахаас биш. Өөр үр дүнтэй зүйл �##�га. Монгол Улсад ганц ч нам байхгүй боллоо гээд Монголчууд амьдардагаараа амьдарна. Харин "НАМ" нэртэй луйварчин, хулгайч нар, эх орноо харийнханд "худ�##�даж өөрсдөө баяжигсад" байснаар Монголын ард түмний хөрөнгө хулгайлж, сонгууль гэж нэр дэвшиж гараад өөр хулгай хийж, идэж болох "�##�бан туша�##�" руу үхэн хатан зүтгэдэг. Үнэндээ Монголын ард түмэнд сонгуулийн "эрх" байхгүй. УИХ-д сууд�##�тай "НАМ" гэдгээр "луйварчин, хулгайч, урвагч"-дад бүх эрх мэдэл байдаг тогтолцоог "ХАЛЪЯ". Хичнээн олон хүн "НАМ"-аар "хооллож" нийгэмд "ямарч нэмэргүй" төрөөр "тэжээлгэж" явна вэ? Өөрсдийгээ "элитүүд" гэсэн НАМ"-ын "тэнэг"-үүд "тустай ажил" хийгээсэй дээ!

Зочин
Зочин
2021-03-04 17:24

Урвагч үл бүтэх юмнуудын нам МАХН тай нийлэх ч буруу даа

monhangai
monhangai
2021-03-04 17:58

shono bur 3 tsagt zalgaal neg gindangin horigdol. ehleed hudkla helnee zasal ugnuu geel. ene bol bayan ail burig shoorngos reekt hijiganma. shorongin hulgar erdene zaan zalgaal za neg gindna diagram uguuduhnu zaabal hiiged ueerei. plitke shatah geel.

times
times
2021-03-04 18:01

bas neg udaa anadamr shono zalgaal teghed erdene zaan kamert yaltan bimbahuu uhsenn gejisan. neg gindan diagram ugsinma bas l ih ebgui muuhai hund helhed ichmer dee.tgeel hobsgol yarijina geel zagnaal zandaraal.hen enuune saihin bee ahmuuda bosil doo. buudaj alhgui yudaa muu yaltang.

times
times
2021-03-04 18:02

mongol yaduu doosho orson shaltgaan heden shorongiin horigdoloos aigad muuhai shorongin gindan diagram hiideg bolsoniih.

toim
toim
2021-03-04 18:03

mongol uls udgan maariin gaar butsartaad yaduu obchin zoblond nerbegdsen shdee.

ҮНЭН
ҮНЭН
2021-03-04 23:50

Хулгайч нар хэзээд ч бие биенийхээ ар нурууруу хутга шаахад бэлэн

Эрдо
Эрдо
2021-03-05 00:35

Тийм юм болохгүй ээ. МАН (МАХН) нэгдвэл улам хүчирхэг болж дийлдэхгүй болно. АН шиг олон ург�##�ьч үзэл бодол, урсг�##� фракцуудтай зөрчилдөөнтэй биш.

Tsogoo
Tsogoo
2021-03-12 19:32

Yg niilj hargdaach

Даш
Даш
2021-03-18 22:50

Яг нэгдэж ХАРАГДААЧ

Холбоотой мэдээ

Back to top button