Гар ариутгагчтай, мэдрэгчтэй бал бүтээсэн 18 настай М.Замилантай ярилцлаа
Та бүхэн санаж байвал, өнгөрөгч оны арванхоёрдугаар сард бид дөрвөн үйлдэлт ухаалаг бал бүтээсэн хүүгийн тухай мэдээлж байсан. Тухайн мэдээлэл цахим сүлжээнд цацагдсанаар нийгэмд шинэ өнгө төрхийг авч ирж, Монгол залуус дэлхийн технологитой хөл зэрэгцэн алхахад ойртсоныг харуулсан билээ.
Тиймдээ ч бид энэ удаагийн ярилцлагаараа ах М.Тамирын хамт дөрвөн үйлдэлт ухаалаг балыг санаачлан, хэрэглээнд амжилттай нэвтрүүлж чадсан М.Замиланг онцолж байна. Ташрамд дурдахад тэрбээр бүтээлийнхээ тухай хэвлэлд анх удаа ам нээсэн нь энэ билээ.
-БАЛ БҮТЭЭХ САНААГАА УНГАРТ СУРАЛЦАЖ БАЙХДАА ОЛСОН-
-Юуны өмнө санаачилсан балаа амжилттай бүтээж, өдгөө хэрэглээнд гаргасанд тань баяр хүргэе. Үзэгч, уншигчдад мэдээлэл өгөх үүднээс эхлээд балаа танилцуулъя?
-Баярлалаа. Бал маань дөрвөн үйлдэлтэй. Мэдээж хамгийн эхлээд бичнэ. Ингээд балны ард байгаа шүршигчээр гар болон утсаа ариутгана. Утасны дэлгэц рүү ариутгагчаа цацаж, зориулалтын элгэн алчуураар арчих юм. Түүнчлэн балны үзүүрт гар утасны дэлгэц мэдрэгчийг хийж өгснөөрөө онцлогтой. Эмэгтэйчүүдийн хувьд ариутгагч дууссан үед оронд нь үнэртэн зэрэг хүссэн бүхнийг хийх боломжтой. Үндсэн зургаан өнгөөс сонголтоо хийх боломжтой.
-Бүтээлийнхээ санааг хаанаас, хэрхэн олсон бэ?
-Би Хөгжим бүжгийн коллежийн Үлээвэр найрал хөгжмийн ангид суралцаж төгссөн. Ингээд Унгар улсын Будапешт хотод хэсэг суралцсан юм. Суралцаж байх хугацаандаа гар ариутгагчтай балыг анх харсан. Тухайн үед хараад, шохоорхоод өнгөрсөн гэх үү дээ. Эх орондоо ирэхэд коронавирусийн халдвар гарч, хүмүүсийн амьдралд гар ариутгагч чухал хэрэгцээ болсон байлаа.
Тухайн үед эрэлт нь их байсан учир гар ариутгагч хомсдож, дээр нь иргэд цүнхэндээ олон зүйлийг авч яваа нь анзаарагдсан. Тиймээс нэг бүтээлээр олон асуудлыг шийдэж болох гарцыг хараад үйлдвэрлэх санаа анх төрсөн. Мөн намайг очиход Монголд өвөл болж байсан. Бээлийтэй үед утсаа оролдох, дуудлага авахад хүндрэлтэй байсан учир балны үзүүрт мэдрэгч байршуулах санаагаа олсон. Дэлгэц арчигчийн хувьд дүү нар маань гар утас оролдохоороо халтартуулаад байсан учир, ариутгаад арчих нь хялбар, дээр нь эрүүл ахуйн шаардлага хангах юм.
-Унгар улсад харсан таны бал, одоо үйлдвэрлэж буй балаас юугаараа онцлогтой вэ?
-Тэгэхэд харсан бол гар ариутгагчтай байсан. Түүнээс санаа авч, нэмэлтээр мэдрэгч, элгэн алчуурыг хийж өгснөөрөө онцлог болов уу.
-Технологийн хувьд шинэлэг ч, нэлээн ажиллагаатай санагдлаа. Хэрхэн үйлдвэрлэж байна вэ?
-Балныхаа санааг олоод анх ахдаа танилцуулахад маш нааштай хүлээж авсан л даа. Ингээд хамтдаа хэрхэн үйлдвэрлэх судалгаагаа эхлүүлсэн. Бал үйлдвэрлэх төхөөрөмжийг Монголдоо оруулж ирье гэвч, маш өндөр зардлаар ирэх юм билээ. Тиймээс эхний ээлжинд хэвээ гаднаас авахаас өөр аргагүй болсон. Ахтайгаа хамт Шанхай руу явж, хэд хэдэн үйлдвэртэй танилцсаны дараа тохирох үйлдвэрээ олсон. Ингээд балныхаа загвар хийц, захиалгаа өгөөд, түүнээс 7-14 хоногийн дараа анхны захиалгаа авч байлаа.
-Үйлдвэрээ олоход хүндрэлтэй байв уу?
-Тийм ээ. Ер нь бидний хувьд бал үйлдвэрлэх нь маш шинэлэг зүйлсийн нэг байсан. Нөгөөтэйгүүр өндөр эрсдлийг дагуулж байсан учир бага зэрэг айдастай байсан. Гэвч хүн өөрөө хүсээд зорьж чадвал боломжгүй зүйл үгүй юм билээ. Бал маань төсөөлж байснаас ч олон хүнд таалагдаж, гарт нь хүрч байна.
-Балаа үйлдвэрлээд хэзээнээс худалдаанд гаргасан бэ. Нууц биш бол хүмүүсийн хандлага, худалдан авалт ямар байв?
-Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн балаа худалдаанд гаргасан. Ковид-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалаад оюутан залуус гэхээс илүү офисийн ажилчдад худалдаалж байна. Шинэлэг технологи болоод тэр үү залуусын хандлага, худалдан авалт сайн байгаа. Авсан хүмүүс ч гэсэн өндөр сэтгэгдэлтэй байгаа. Мөн төдий хэрээр хүмүүсээс санал хүсэлтийг нь сонсож, дараагийн бүтээлдээ сайжруулалт хийхээр төлөвлөсөн.
-БАЛНЫ ЗАПАС, ШИЛНИЙ АЛЧУУР, САНИТОЛЫГ ЦЭНЭГЛЭЭД ДАХИН АШИГЛАХ БОЛОМЖТОЙ-
-Хүмүүс ихэвчлэн ямар санал хүсэлтийг хэлж байх юм?
-Балны запаас хурдан дуусаж байна гэх зүйлсийг хэлж байгаа.
-Тэгэхээр хэр удаан хэрэглэх боломжтой гэсэн үг вэ?
-Ер нь бол хүний өөрийн хэрэглээнээс л болно. Өнгөрсөн хугацаанд хүмүүсийн хэрэглээ, сэтгэгдлийг сонсоход их тэмдэглэл бичдэг хүний бал 5 хоног, дундаж нь 14 хоног байсан. Тиймээс цаашид балны хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа.
-Запас дуусвал, балыг дахин ашиглаж болох уу?
-Болно. Бал маань өөрөө “Хоггүй хотыг хамтдаа” уриатай юм. Тиймээс ч баланд ашиглагдаж буй зүйлсийг цэнэглээд дахин хэрэглэх боломжтой. Запас дуусаж, элгэн алчуур муудсан үед манайхтай холбогдоод дахиад авч болно. Үнийн хувьд ч маш боломжийн байгаа.
-Үнэ гэснээс манай уншигчдад бал болон запас, алчуурны үнийг хэлж өгөөч?
-Балаа анх 5000 төгрөгөөр худалдаанд гаргасан байсан. Харин одоо хямдраад 4500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Запасны хувьд худалдаанд байдагтай харьцуулахад боломжийн үнэтэй. Элгэн алчуур ч мөн адилхан. Хэрвээ уншигчид сонирхвол манай “Ногоон Луужин” ТББ фэйсбүүк хуудас болон 88471177 дугаарт холбогдоод авч болно шүү.
-Хамгийн багадаа хэчнээн балыг хүргэх боломжтой вэ?
-10 болон түүнээс дээш тооны балыг хүргэдэг. Эсвэл тухайн хүн бидэнтэй холбогдоод, аль байгаа газраас өөрсдөө ирээд авах боломжтой.
-Мэдрэгчийн хувьд бүх утсанд ажиллах уу?
-Мэдрэгч маань өөрөө онцлогтой. Тухайн хүн балны үзүүрээс барьсан үед л мэдрэгч ажиллана. Одоогоор гурван төрлийн сайжруулалт хийхээр төлөвлөөд байгаа.
-Тэгэхээр өөр гурван үйлдэлтэй бал нэмэгдэнэ гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ. Ер нь бол сайжруулалтаа хийгээд эхэлсэн. Удахгүй худалдаанд гаргах болно. Одоо нөхцөл байдлаас шалтгаалаад зөвхөн интернэт болон оффисуудаар борлуулж байгаа. Ирэх есдүгээр сард оюутан болон багш нарт зориулаад самбарын шохой, лазер, гар чийдэн зэргийг нэмнэ. Ингэснээр хүн бүрийн хэрэгцээнд илүү дөхөх болно.
-БАЛАА ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭЖ, АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХЫГ ЗОРЬЖ БАЙНА-
-Энэ бүхнийг үйлдвэрлүүлэх, хэв захиалахад багагүй бэрхшээл тулгарсан нь ойлгомжтой?
-Хамгийн эхлээд санхүүгийн хувьд хүнд байсан. Гэвч залуус үнэхээр зорилго байгаад хичээвэл, бүтэхгүй зүйл үгүй болохыг ухаарсан. Мөн санхүүгээ авч явахын тулд маш их дэг шаардлагатай. Миний хувьд цэвэр ус авахаас эхлүүлээд өдөр тутмын орлого зарлагаа нэг бүрчлэн хөтлөөд явдаг.
Ингээд сарын сүүлд тэмдэглэлээ хараад юунд их, бага мөнгө зарцуулдгаа мэдээд дараагийн сараас худалдан авалтдаа хяналт тавиад явна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд санхүү болон цагийн менежментийг сайн баримталсан учраас бүтээгдэхүүн үйлдвэрлэлт амжилттай болсон гэж бодож байна. Мөн ах маань их тусалдаг. Одоо ч ард маань асаалттай танк шиг ажилладаг.
-Та бүхэнд яг одоо худалдаанд гаргах боломжтой хэчнээн бэлэн бүтээгдэхүүн байгаа вэ?
-Хангалттай олон.
-Барагцаалвал?
-1000 гаруй бал бэлэн байгаа.
-Нэг удаагийн татан авалтаар Шанхайн үйлдвэрээс хэр олон тооны хэв захиалж байна вэ?
-Ер нь бол харилцан адилгүй. Захиалгын тоо ширхэг, бас санхүүгийн боломжоос хамаарна даа.
-Цаашдын зорилго зорилтоосоо хуваалцаач?
-Балаа дотооддоо үйлдвэрлэдэг болохыг нь хамгаас зорьж, тэмүүлж байна. Төхөөрөмжөө оруулаад ирвэл боломжгүй зүйл байхгүй. Мөн худалдаалах цэгүүдээ нэмэгдүүлж, цаашид энэ салбарт ажлын байр нэмэгдүүлэхийг зорьж байна.
-Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?
-Залуу хүн завтай байхыг өөртөө битгий хүлээн зөвшөөрөөрэй гэж хүсье. Ер нь хүн завтай байх тусам давруу болж, олон боломжоо алддаг юм шиг. Мөн өөрийгөө хэзээ ч битгий голоорой. Жишээ нь би хэзээ ч өөрийгөө бал хийгээд, зарна гэж итгэдэггүй байсан. Тиймээс зорилгынхоо төлөө тууштай зүтгэвэл, хөдөлмөр өөрөө амжилт өөд хөтлөх болно. Миний хувьд ч гэсэн олон сайхан зүйлсийг бодож төлөвлөөд байна.
ФЭЙСБҮҮК ХАЯГ: “Ногоон Луужин” ТББ
ЗАХИАЛГА ӨГӨХ УТАСНЫ ДУГААР: 88471177
ГЭРЭЛ ЗУРАГ, ВИДЕОГ: Б.ЭРДЭНЭБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар гоё юм бэ
Утсаар нь яриад очиж авья
Мундаг уха�##�аг хүү байна. Цаашдын ажилд нь амжилт хүсье
Мундаг хүү байна. Цаашдын ажилд нь амжилт хүсье
manai ulsin shutisinhen iim l yum hhimda zuger zero awad arin tairad unerte usni saw hle elgen alchur naalaa ene n manai ulsin gaihaltai buteel nre gg
Chi zerogooch tairj chadahgui bh ued hha