-Улсаас дэмжлэг хүссэн, халамжинд хөлбөрсөн амьдралыг би жаргал гэж боддоггүй-
Хээрээр гэр, хэцээр дэр хийж яваа түүнийг Лувсандоржийн Рэнцэндорж гэдэг. 74 настай тэрбээр сүүлийн долоон жил Богд уулын бэлд ганцаараа амьдарч байгаа юм. 1990-ээд оны зах зээлийн ороо бусгаа үед амьдрал нь уруудан, буруу замаар орсон ч өдгөө бусдад төвөг удалгүй амьдрахыг илүүд үзэж яваа нь энэ.
“Улсаас дэмжлэг хүсэн, халамжинд хөлбөрөн, байр, хоол бэлэн амьдралыг би жаргал гэж боддоггүй” гэж итгэлтэй хэлэх Л.Рэнцэндорж гуай ууланд өөрийнхөө дураар амьдрахыг юу юунаас илүү чухалчилдаг. Хувийн байгууллага, хороо дүүргээс түүнийг асрамжийн газарт байх санал тавихад нь ер зөвшөөрдөггүй, тийшээ аваачсан ч эндээ оргоод ирдэг гэнэ.
Түүнээс ярилцлага авах санал тавихад эхэндээ ихэд дургүйцэн “Бусдаас илүү түүх намтар, гавьяа шагналтай хүн би биш. Зүгээр л хог түүж, хогоор амь зогоож яваа жирийн хүн. Тийм хүнээс ярилцлага авах шаардлага байхгүй. Ярилцлага өгөн, олны хараанд өртөх сонирхол алга” гэсэн юм. Жаахан ярилцсаны дараа тэрбээр зөвшөөрч ийн ярилаа.
БИ БУСДЫН ХАРААНД ӨРТӨН, ӨРӨВДҮҮЛЭХ ГЭСЭНДЭЭ ИНГЭЖ АМЬДРААГҮЙ
-Та сая ярилцлага өгөхөөс нэлээд татгалзаж байгаад зөвшөөрлөө. Бусадтай сэтгэлээ онгойтол ярилцах юм сан гэж боддог уу?
-Тэгж ёстой боддоггүй. Би ер нь дотогшоо хүн. Ганцаараа ингэж амьдраад бүр дасчихсан. Би нүхээ алдсан оготно шиг амьдарч яваа хүн. Түүнээс биш хэн нэгний хараанд өртөж, өрөвдүүлэх гэсэндээ ингэж амьдраагүй. Бусдын анхаарлыг татах, өрөвдүүлэх, тусламж хүсэх шаардлага надад байхгүй. Тэгээсэй гэж хүсдэггүй.
IV хорооны Засаг дарга саяхан намайг авч явсан. Нэг төрийн бус байгууллагад аваачиж өгье гэхэд нь би зөвшөөрөөгүй. “Тэнд байх эсэхээ өөрөө сонго” гэхэд нь би татгалзсан. Өөрийнхөө дураар амьдрах гээд эндээ буцаад ирлээ.
-Асрамжийн газарт байхаас энд амьдрах нь танд илүү сайхан байдаг уу?
-Нар үзэхгүй, шавар байшинд өдөржин байж би чадахгүй. Хагас цэргийн зохион байгуулалттай тэгж амьдрах хүсэлгүй. “Өөрийнхөө замаар явъя” гээд саналыг нь хүлээж аваагүй, эндээ хүрээд ирсэн. Дассан газрын даавуу зөөлөн гэгчээр энд амьдрах л надад сайхан.
Хан-Уул дүүргийн Гэр, бүл төлөвлөлтийн асуудал хариуцсан ажилтнууд намайг Өлзийт хорооллын тийшээ нэг газар аваачъя гээд байгаа. Надтай ирж уулзана, гэр, хашаа барьж өгнө гэсэн. Нэхий өлгийнд ороох нь л холгүй юм ярина лаа. Би тэгж л ойлгосон. Би зөвшөөрөхгүй гээд гүрийчихсэн. Өөрийнхөө зоргоор амьдарч байгаа намайг тэнд аваачин, зовоох гээд байгаа байхгүй юу. Би тийшээ очихгүй.
ХЭН НЭГНЭЭС ХАРААТ БУС ӨӨРИЙНХӨӨРӨӨ АМЬДРАХ Л ЖАРГАЛ
-Уг нь тэнд очвол дулаахан байранд, тогтмол хоолтой амьдарна. Санаа зовох зүйлгүй амар юм биш үү?
-Тийм нь ч тийм. Даарах вий, өлсөх вий гэж санаа зовохгүй талаасаа амар л даа. Гэхдээ тийм амьдралыг би жаргал гэж үзэхгүй. “Бусдын эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов” гэдэг шүү дээ. Өөрийн бодол өөртөө зөв. Хэн нэгнээс хараат бус өөрийнхөөрөө амьдрах л жаргал.
Нэг л мэдэхэд хүйтэрнэ, өвөл болно. Эр хүний замын хүзүү урт гэгчээр бодож, төлөвлөсөн юм надад бий. Тэр талаар ярьмааргүй байна.
-Зөвхөн хүйтний улиралд гэлтгүй бусад үед ч ууланд амьдрах амаргүй нь мэдээж. Та өвлийн улирлыг, хүнд үеийг хэрхэн даван туулж явна вэ?
-Орой эрт унтан, өглөө эрт босдог. Үүр цайнгуут босон, энэ хавиар алхдаг. Нар гарангуут энд суугаад элчинд нь дулаацдаг. Би явган алхах их дуртай. Дэгсдүүлээд хэлэхэд гүйлтийн мастер шахам хүн. Залуудаа 1000 цэргийн карентинаас ганцаараа оргож байлаа.
-Хөөх, оргосоон.
-Тийм ээ. Багын хөдөлгөөнтэй, үргэлж явган явдаг хүүхэд байсан юм.
БИ БЯСАЛГАЛ ХИЙЖ, НОМ УНШДАГ ГЭЖ ХУДЛАА ЯРИАД ЯАХ ВЭ
-Та одоо хэдэн настай билээ?
-74 настай.
-Таныг ууланд бясалгал хийдэг, уран зохиол, түүхийн ном их уншдаг, тангад номонд нэвтэрхий гэж нэгэн хүн цахим хуудсандаа бичсэн байна лээ. Үнэн үү?
-Худлаа. Би зүгээр өөрийнхөөрөө зоргоор амьдарч яваа л хүн. Бясалгал хийдэг, ном уншдаг, уншлагатай гэж худлаа яриад яах вэ. Өөрийгөө тэгж дөвийлгөх дэмий.
-Нээрэн цахим ертөнц гэснээс “Таны дүү Жанчивын охин зүрхний мэс засалд ороход нь та өврөөсөө сая төгрөг гаргаж өгсөн” тухай хүмүүс фэйсбүүктээ бичсээр байгаа. Энэ хэр үнэний ортой вэ?
-Худлаа, худлаа. Тийм юм болоогүй. Худлаа зохиож бичсэн байна. Хог түүн, өнөө маргаашаа аргацааж яваа надад ямар юмных нь тийм их мөнгө байх вэ дээ.
АМЬДРАЛЫГ ГАНЦААРАА ТУУЛЖ ЯВААДАА ГУНИЖ, ГУТАРДАГГҮЙ
-Та Төв аймгийнх юм билээ. Эхээс хэдүүлээ вэ?
-Эхээс долуулаа, дөрөв дэх нь, би. Хамаатан садан байхаасаа байхгүй нь их. Одоо ингээд ганцаараа амьдралыг туулж явна. Тэглээ гээд би гуниж, гутардаггүй. Насны эцэст эрлэгийн эзэн хэзээ ирээд авах нь уу. Тэр хүртэл амьдарна.
-Амьдрал зохиож байсан уу. Хүүхэдтэй юү?
-Байхгүй ээ. Амьдрал зохиож байгаагүй. Насаараа ганц бие амьдарч байна.
-Хамаатнуудтайгаа холбоотой байдаг уу?
-Холбоо бариад сүйд болсон юм байхгүй. Ийм зиндаанд орсон хүнтэй харьцах, ойр явах хүсэлтэй хүн ховор. Хамаатнуудтайгаа ойр явах бодол надад бий. Би хүслээ гээд яах вэ дээ. Нөгөө талаар ганцаардал намайг ялчихдаг юм. Хамаатнууд маань Төв аймагт амьдардаг. Тэдэн дээрээ очъё гэж нэг их боддоггүй.
СУРГУУЛЬД СУРЧ БАЙГААГҮЙ
-Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль төгссөн үү?
-Төгсөөгүй. Сургуульд ерөөсөө сурч байгаагүй. Аав, ээж минь малчин байсан. Ээж 1964, аав 1980 онд өөд болсон юм. Багадаа аав, ээждээ туслан, хонь хариулж өссөн.
-Залуудаа хаана, ямар ажил хийж байв?
-Залуудаа олдсон ажлыг л хийж явлаа. Галч, ачигчаас авхуулаад хийж үзээгүй хар ажил ховор. Олдсон ажлыг ёстой гололгүй хийдэг байлаа.
УЛСААС ДЭМЖЛЭГ ХҮССЭН, ХАЛАМЖИНД ХӨЛБӨРСӨН АМЬДРАЛЫГ БИ ЖАРГАЛ ГЭЖ БОДДОГГҮЙ
-Ер нь хэзээнээс хойш ингэж ганцаараа амьдарч байгаа вэ?
-Ганцаараа амьдрах сонголтыг би өөрөө хийсэн. 1990-ээд онд, зах зээл ороо бусгаа байхад би Улаанбаатарт ирсэн юм. Хотод ирснээсээ хойш хог түүн, ганцаараа амьдрахыг илүүд үзэж явна. Хэн нэгэн намайг хүчээр ийм амьдрал руу оруулаагүй. Би энэ амьдралаасаа ухрахгүй. Улсаас дэмжлэг хүсэн, халамжинд хөлбөрөн, байр, хоол бэлэн амьдралыг би жаргал гэж боддоггүй.
Би хэдийгээр олон жил ууланд амьдарч, хог түүж яваа ч энэ амьдралдаа би хайртай. Сэтгэлээр унаж, гутарч байгаагүй. Тэгэх шаардлагагүй.
БИ АРХИ УУДАГГҮЙ
-Орон гэргүй хүмүүсийн ихэнх нь архинд орсны улмаас амьдралаа алдсан байдаг. Та одоо ер нь архи уудаг уу?
-Залуудаа архи ууж л явлаа. Одоо архи уухаа болиод олон жил болж байна. Гэр оронгүй хүмүүс намайг их уруу татдаг. Энд тэнд таарахаараа “Ганц татчих” гэнэ. Би уудаггүй.
Би орон гэргүй хүнийг “Гоорой” гэдэг юм. Сүүлийн үед гадуур явахаар “гоорой”-нууд ер таарахгүй юм. Бүгдийг нь асрамжийн газарт авааччихсан юм байх даа. Асрамжийн газарт байх ёстой хэцүү.
ХАШААНЫХАА САХИУЛ БОЛГОХ ГЭЭД БАЙХААР НЬ БЭЛЭГЛЭСЭН ГЭРИЙГ НЬ ОРХИОД ИРСЭН
-Хоёр жилийн өмнө NTV телевиз таны тухай сурвалжилга бэлтгэхэд нэг айл танд гэр бэлэглэсэн. Тэр гэр одоо танд байгаа юу?
-Байхгүй. Гэр бэлэглэсэн нэртэй намайг хашааныхаа сахиул болгочихсон юм. Тэгэхээр нь бэлэглэсэн гэрийг нь орхиод, ирсэн. Гэр бэлэглэсэн нэрний цаана тийм зүйл байсан юм шүү.
-Ууланд бус хотын төвд амьдрах бодол танд бий юү?
-Байхгүй. Хэрвээ тэгвэл албаны хүмүүст баригдчихна. Төрийн бус байгууллагынхан намайг асрамжийн газарт авааччихна.
Хөл хорионы үеэр албаныханд баригдаад баларсан. 14 хоног тусгаарлагдаад. Тэндээс өмд, цамцтайгаа оргоод гарчихсан. Тэндээс шууд эндээ ирсэн. Тэнд байснаас энд амьдрах хамаагүй амар. Өөрийнхөө дураар амьдрах сайхан шүү дээ. Тэнд суу гэвэл сууна, бос гэвэл босно. Хоол өгвөл иднэ. Өөр хийх юм байхгүй. Нар үзэхгүй тийм байшинд амьдрах ёстой хэцүү.
НАДАД ОДОО ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ БАЙХГҮЙ, ТИЙМ ЮМТАЙ БОЛОХ СОН ГЭЖ ШУНАДАГГҮЙ
-Танд одоо хэрэгтэй зүйл юу байна вэ?
-Байхгүй ээ. Цагийн сайханд, ажилтай, цалинтай явахдаа эдэлж, хэрэглэж чадаагүй. Одоо хэрэглээд яах вэ дээ.
-Тэгэхээр та тийм зүйлтэй болох сон, ийм юм хэрэглэх сэн гэж ер шунадаггүй юм байна, тийм үү?
-Тийм ээ. Тийм бодол огт төрдөггүй.
АМЬД ЯВАА, АМЬДАРЧ БАЙГАА МИНЬ ЧУХАЛ. ТИЙМЭЭС АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН ЯВДАГ
-Өнөөгийн амьдралдаа та хэр сэтгэл хангалуун явдаг вэ?
-Сэтгэл хангалуун байлгүй яах вэ. Амьд яваа, амьдарч байгаа минь л чухал шүү дээ. Би үүр цайнгуут босоод хотын төв ордог. Лааз цуглуулж, хэрэгтэй юмаа аваад, 10.00 цаг гэхэд эндээ ирчихсэн байдаг юм.
-Цаашид хэрхэн амьдаръя гэж бодож байна вэ?
-Хамаатнуудаа бараадах бодол бий. Бүгд Төв аймагт амьдардаг. Холбоо барьж, уулзаагүй олон жил болж байна. Надтай уулзахаар энд ирж байгаагүй. Ямар ч байсан энэ жил эндээ зусаж, намаржина.
ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн шүү бу�####�д төвөг удахгүй
ёстой мөрөөрөө юмдаа
Аглагийн номыг өөрийнхөө хэмжээнд хийж, өөрийн сэтгэлийн амг�##�анг олж яваа л хүн байна даа. Хөөрхий дөө. Даарах нь л хэцүү байдаг байхдаа. Бу�####�ар бол нэгэн бодлын бяс�##�г�##�ын нэгэн төрөл ч баймаар юмуу даа. Энэ хүний санааны ертөнц , сав шимээс х�##�их болтугай.
Аглагийн номыг өөрийнхөө хэмжээнд хийж, өөрийн сэтгэлийн амг�##�анг олж яваа л хүн байна даа. Хөөрхий дөө. Даарах нь л хэцүү байдаг байхдаа. Бу�####�ар бол нэгэн бодлын бяс�##�г�##�ын нэгэн төрөл ч баймаар юмуу даа. Энэ хүний санааны ертөнц , сав шимээс х�##�их болтугай.
Хүний хийх гүйцээх үйл гэж байдаг. Энэ хүн тэрийгээ л хийж яваа биз дээ. Өөрөө яахыг өөрөө л шийднэ. Хэцүү байгаа бол нэг газар бараадах л байх. Өөрийнхөөр нь байлгах хэрэгтэй.
Гоорой нууд коронаад өртсөн
Гэхдээ өөрөө сэтгэлээр унадаггүй гэдэг хамгийн чух�##� аз жарг�##� шүү дээ. Хүн амьдр�##�даа сэтгэл ханг�##�уун байх чух�##�. Архи уудаггүй гэхээр тэгээд болоод явчихна. Уг нь энд нэг жижигхэн овоохой зун болохоор унасан модоор хийчихвэл зүгээр юм аа. Овоохой барихаар газрын зөвшөөрөл хориотой энэ тэр болоод явчих байх л даа.
гэгээрсэн хүн байна.
Тэгж байгаад нэг газар бүртгэлтэй болбол нийгмийн даатг�##�аа хэрхэн тооцуулах тухай жоохон судлаарай. Жоохон ч хамаагүй тэтгэвэр гарах ёстой. Мөн эрүүл мэндийн даатг�##�ыг настай хүмүүст төр хариуцаж даагаад төлбөргүй байдаг. Ганцхан очоод бүртгүүлэх л хэрэгтэй. Хаяг гээд байв�##� орон гэргүй гэж хэлэхгүй юу даа. Гол нь бүртгүүлчихвэл регистрийн дугаараа хэлээд дуртай үедээ эмнэлэгт эмчид үзүүлэхэд үнэгүй. ганцхан эм авахад үнэтэй зарим нь хөнгөлөлттэй. Та тэр үедээ эмчээсээ гайгүй хямд эм бичиж өгөхийг гуйгаарай. тэгэхгүй бол эмч нар шууд үнэтэй эм хэнд ч хамаагүй биччихдэг юм. Хөдөө уг нь туслах м�##�чин авна гэсэн зар их байдаг. 350 000 төгрөг. Хэн нэгэнд хань болж байж байгаад хэдэн жил өнгөрөхөөр хэдэн м�##� өгдөг гэсэн. Танд ганц хоёр са�##�ийн үнээ нэг гэр 2 л байхад болно.
Эрүүл мэндийн улсын даатг�##� нь тэртэй тэргүй хаяг харг�##�захгүй хүнд үйлчлэх ёстой байдаг юм. Та ерөөсөө нэрэлхэх хэрэгтүй. Хүмүүс бүртгэхдээ орон гэргүй гэхээр чинь цааш мэдээлэх гээд байв�##� ах нь хаашаа ч явахгүй гол нь эрүүл мэндийн даатг�##�даа бүртгүүлье гээрэй. Үүнийг ганц та биш таны үеийн бүх хөгшчүүл өндөр наснаасаа үүдэн авдаг үйлчилгээ. Энд бүртгүүллээ гээд хэн ч танд дараа болохгүй. Гол нэг бүртгүүлчихвэл та дуртай үедээ эмнэлгийн тусламж авах эсвэл эмчид үзүүлж болно.
Та нэг нийгмийн даатг�##�ын т�##�аар хөгшчүүл болон хуудаснаас олж унших боломж байв�##� эсвэл очоод уулзсан ч болно. Зүгээр зөвлөгөө авахаар. Хүн бага үеэр өглөө эрт онгойхд нь ч юм уу нэг лавлаж асуух хэрэгтэй. Нийгмийн даатг�##�д бүртгүүлчихвэл таны насныханд 70-аас дээш насны бүх хөгшчүүлд жилд цагаан сар болон наадмаар 80 000 төгрөг улсаас х�##�амжийн мөнгө гэж өгдөг. үүнийг та авах эрхтэй. Орон гэр тодорхой хаяггүй нь хамаагүй та Юу ч гэсэн үнэнээ хэлээд х�##�амжийнхантай уулзаарай. Х�##�амжийнхан бол нийгмийн даатг�##�ынхан буюу тэтгэврээс өөр шүү. Энэ мөнгийг ганцхан таныг өрөвдөөд өгөх гэж байгаа биш. 70-аас дээш насны БҮХ хөгшчүүл авдаг. Би өөрөө таны үеийн эцэг эхтэй болохоор энэ бүгдийг сайн мэдэж байна. Та данстай бол банкны дансаа х�##�амжийнханд өгөх хэрэгтэй. данс руу чинь шилжүүлчихдэг юм. Тэтгэврийн данстай бол тэтгэврийн дансаа өгчихөөр шилждэг. Сая хүртэл цагаан сараар х�##�амжийнхан манайхан руу ута�####�ад байлээ. Авахё стой юмаа авах эрхтэй шүү. Үүнд санаа бүү зов. Үрдэггүй юм гэхэд аваад хадг�##�ж болно. Цуглуулж байгаад нэг гэр болж болно. Түүнээс х�##�амжийн энэ мөнгө бол таныг ядуу гээд өгөх гэж байгаа мөнгө биш настай хүнд бүгдэд нь өгдөг мөнгө. Танаас бусад нь бүгд авдаг. Та асуугаарай. Үеийнхээ хөгшчүүлээс. Зарим нь мөнгөө хүүхдүүддээ хура�##�гадаггүй л бол өөрсдөө тийм мөнгө авдгаа мэдэж байгаа.
Миний бодлоор та хамаатнуудтайгаа уулзаж болно, харин тэднийг бараадна гэдэг чинь зөв биш байх. Хамаатны таныг мэдэх хүмүүс чинь бол юм хэлэхгүй, харин хүүхдүүд нь гэж зарим нь аймаараар хэлэх хүмүүс байж магадгүй. Ер нь дэмий байдаг юм. Ялангуяа гэрлээгүй хүнийг элдвээр хэлнэ, одооны хүүхдүүд нүүрэн дээр чинь ч хэлж байж магадгүй. Нэг уулзаад ту�####�а ганцаараа хол амьдарч байгаад бүр ядраад тэнхэлгүй болбол асрамжийн газар л очсон нь хамаагүй дээр.
Ooroo gegeersen hvn bna ganst bie hogshin lam narig baraadsan ni deer
Аймраар хэлүүлэхээр яадаг юм? Үхэх үү?
Х�##�амжийн газраас бүх 70 -аас дээш насныханд өгдөг мөнгийг "насны хишиг" гэж нэрлэдэг. Та очиж уулзаад 74-тэй юм чинь өнгөрсөн 4 жилийнхийгээ авъя гэж хэлээрэй ! Тухайн сардаа мөнгө төсөвлөгдөөгүй байсан ч дараа сард нь төсөвлөгдөөд олгогддог. Бараг бичгээр өргөдөл бичиж өгсөн нь дээр. хуудаснаас авсан мэдээлэл хавчуулъя.
Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 383 дугаар тогтоолоор Насны хишиг олгох журамд нэмэлт өөрчлөлт орсон.
Билгийн тооллын хаврын тэргүүн сар- Цагаан сарын шинийн 3-ны өдөр болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсг�##�ын ойн баяр 07 дугаар сарын 15-ны өдрөөр тооцон Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасан насанд хүрсэн мөн хуулийн 12.3-т заасан дараах насны ахмад настанд жилд 2 удаа Насны хишиг олгоно.Үүнд:
65-69 настай ахмад настанд 50 мянга
70-79 настай бол 80 мянга
80-89 настай бол 150 мянга,
90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг.
Энэ онд шинээр насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны х�##�амжийн мэргэжилтэнд гарган насны хишгээ авна уу.
2021 онд 80 000 (цагаан сар) + 80 000 (наадам)
2020 онд 80 000 (цагаан сар) + 80 000 (наадам)
2019 онд 80 000 (цагаан сар) + 80 000 (наадам)
2018 онд 80 000 (цагаан сар) + 80 000 (наадам)
2017 онд 80 000 эсвэл 50000 (69 настай бол) + 80 000 эсвэл 50000 (69 настай бол)(наадам)
2017 оноос Ахмад настны хууль гаргаж тусгаад энэ насны хишгийг өгч байгаа юм байна. Хуультай болохоор айлтгүй та нөхөж авах эрхтэй гэсэн үг. Хэрвээ та насны хийшиг авдаггүй бол очиж өргөдөл өгч бүртгүүлэхээс гадна өмнөх мөнгөө олгуулахыг хүсч өргөдөл бичиж өгөөрөй.
Тодорхой хаяггүя ч гэсэн очоод уулзаж хэлж үзээрэй. Юмыг яаж мэдэх вэ орон гэргүй хүнийг ту�####�а бүртгэл хийгээд өгдөг байж магад. Уг нь бол хаяггүя бол өгөхгүй гэсэн хууль байхгүй. Тэгэхээр өгөх л ёстой.
Насны хишиг авдаггүй бол авахад таны ажил хийж байсан үгүй огт хамаагүй зөвхөн насыг нь тоолж өгдөг хуультай. Тэтгэврээс өөр ту�####�а зүйл.
Naad bicheed baigaa zuiluudiig naad xun chini unshixgui shuu dee. Bichij xelex geed baigaa bol XUD-iin Zasag darga mon 4-r xoroony Zasag darga esvel Niigmiin ajiltan xelexed geed bicheerei.
Та энэ хүмүүсийн өгсөн зөвлөгөөний дагуу х�##�амжийн / өндөр настны хишиг/ мөнгөнүүдээ авах хэрэгтэй шүү. Энэ чинь хуулийн дагуу танд олгогдох ёстой.
Замбаа төдийгөөр хооллож Таар төдийгөөр хувцаслаж хэнд ч ажиглагдахгүй явж гэгээр гэдэг чинь энэ байна даа.
Атаархмаар эрх чөлөөт амьдр�##� биш үү.Монголчууд бид энэ хүнээс дээрдэх юм ер �##�га.Хаа явсаг газар хүнд сурт�##� эрх мэдэлтнүүдийн хулгай луйвар улс орныг хүн ардыг туйлдуулж байна.