ДЭЛХИЙ

Алексей Навальныйг эмчилсэн хүн гэнэт нас баржээ

Алексей Навальныйг новичокын хордлогоос эмчилсэн Орос эмч 55 настайдаа даралт нь гэнэт хүчтэй нэмэгдсэний улмаас нас баржээ. Доктор Сергей Максимишин Омск хотын эрчимт эмчилгээний тасгийг хариуцан ажилладаг байсан юм. Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өнгөрсөн жил онгоцонд явж байхдаа хүчтэй хордсон учраас тус хотын эмнэлэгт хүргэгдсэн билээ.

Тухайн үедээ Омск хотын эмнэлэг болон Оросын албан тушаалтнууд ноён Навальный мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг бодисоор хордоогүй хэмээж байсан. Харин Навальный Герман руу явж эмчилгээ хийлгэхэд тус улсын эмч нар түүнийг новичок гэх бодисоор хордуулсан байсныг илрүүлсэн юм.

Алексей Навальныйд Москвагийн шүүх гурван жил зургаан сарын хорих ял оноосон билээ. Тус ялын эсрэг Навальный давж заалдсан боловч түүний ялыг зургаан сараар бууруулсан юм. Тэрбээр 2014 онд авсан тэнсэн харгалзах ялын нөхцөлийг зөрчсөн хэргээр түүний  ялыг буцаан сэргээж гурван жил зургаан сарын турш хоригдох болсон юм. Гэхдээ түүний гэрийн хорионд байсан цаг болон шүүхээс ялыг зургаан долоо хоногоор бууруулсан тул хоёр жил зургаан сарын турш хоригдох аж.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Нав####ьныйг эмчилсэн ШУДРАГА ЭМЧИЙГ ПУТИН АЛЧИХЛАА. ХАРАХ ЦАРАЙНААС Л ШУЛУУН ШУДРАГА ХҮН БОЛОХ НЬ ИЛЭРХИЙ

  2. ЭНЭ ҮНЭН ХАР Л А Л А Р САЙТ ШҮҮ. ДАХИЖ ОРОХГҮЙ НАВАЛЬНЫЙ ГЭЖ БИЧИЖ БОЛОХГҮЙ БАЙНА Ш ДЭЭ ХАР Л А Л А Р

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button