УЛС ТӨР

ДАРГЫН СУНГАА: АН-ыг “АТГАГЧ” З.Энхболдын зураглалыг Х.Баттулгынхан ялах уу

ӨНГӨ ТӨРХ: Ц.ОЮУНГЭРЭЛ ТУСГААР, БУСАД НЬ З.ЭНХБОЛД, Х.БАТТУЛГЫН ХАЛААСНЫ ХҮМҮҮС

АН-ын даргын сунгаанд 18 хүн бүртгүүлж, П.Галиндэв, Н.Алтанхуяг нар хасагдав. Үлдсэн 16 нэр дэвшигчдийн тэн хагас нь огтын “сураггүй” эсвэл АН доторх залуу үеийн хамгийн муу улсууд багтав. Нэр дэвшигчдээс Ц.Оюунгэрэл, О.Цогтгэрэл нарыг онцолж болох бол З.Энхболдын чихээсээр М.Тулгат, Ерөнхийлөгчийн талаас Б.Пүрэвдаваа, Ж.Батсуурь, О.Амартүвшин гэхчлэн улс төрчдийн халаасныхан хөвөрчээ.

Онцолчихоор гоё дүр байхгүй. Гэхдээ өрсөлдөөнтэй харагдуулахын тулд улс төрийн карьерынхаа төлөө сүнсээ худалдахад бэлэн С.Эрдэнэболд, З.Энхболдын дэмжлэгээр АН-д үүрээ зассанаа Ерөнхийлөгчид наалдчихсан О.Алтангэрэл, сунгаа бүр өөрийгөө дэвшүүлдэг М.Чимэддорж тэргүүтэй баахан олиггүй улс зүгээр л нэр дэвшиж тоглоцгоохоор шийджээ. За, тэр бүр танигдаагүй залуусын тухайд нэрээ албан мэдээлэлд хавчуулах гэсэн хүсэлтнүүд л харагдав.

Бүтцээрээ АН доторх МоАХ, “Шонхор” фракциас голчлон дэвшсэн хэдий ч яг С.Эрдэнийн гэх тод томруун дүргүй. Түүний дэмжлэгээр өсч өндийсөн Т.Энхсайхан, Н.Лхагвадорж нар Ерөнхийлөгч рүү урвасан гэх. О.Цогтгэрэлийг С.Эрдэнэд хамааруулж үзэхэд бэрхтэй. Мөнхүү Ц.Оюунгэрэл яг бие дааж хараат бусаар үзээд, унавал ХҮН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших алхмыг нухацтай бодож үзэхээр сунгаанд оролцож байна.

ХӨШИГНИЙ АРД: З.ЭНХБОЛДЫНХОН С.ЭРДЭНЭ, Х.БАТТУЛГА НАРЫН ТАЛД ЗЭРЭГ АЖИЛЛАСААР ЭЦЭСТ НЬ...

Өнгөц харахад, АН-ын маргаан нь Ц.Туваан, С.Эрдэнэ нарын нэгнийхээ шийдвэрийг үгүйсгэсэн үйлдлүүд мэт. Басхүү шүүхийн маргаан ч ингэж явагдаж буй. Гэвч яг АН-ын дотоод хагарлын шалтгааныг өдөөгч эд эс нь Б.Мягмардашийн тэргүүлдэг  намын дүрмийн хороо, И.Мөнхжаргалын удирддаг дотоод сонгуулийн хорооноос үүдэлтэй харагддаг. Хороодыг З.Энхболдын хүмүүс тэргүүлэх бөгөөд хачирхалтай нь, тэд өөрсдөдөө ашигтай байх нөхцлийг харж байгаад Ц.Туваан, С.Эрдэнэ нарын талд ээлжилж гардаг.

Нарийвчилж харвал, тэд наймаа хийх замаар Б.Мягмардаш Ерөнхийлөгчөөс гавьяат авч, И.Мөнхжаргалд АТГ-д албан тушаал өгөх асуудлыг хүртэл сөхөж ярилцсан гэх. Гэтэл яг харагдах байдал дээрээ З.Энхболд С.Эрдэнийн ойрын нөлөөллөө ерөөсөө алдаагүй. С.Эрдэнэ сонгуулиар ганцхан З.Энхболдын үгийг сонсож байсан шигээ энэ удаад ч бас гол хороод түүний талд гэдэгт бат итгэсэн дүр зураг харагдаж буй.

Тэгээд эцсийн мөчид Ерөнхийлөгчид ээлтэй байх шийдвэрүүд дээр И.Мөнхжаргал, Б.Мягмардаш нарын удирдсан хороодыг ашиглаж С.Эрдэнийг буланд үлдээв. Ингэснээр албан ёсны тамгыг нь атгаж суугаа С.Эрдэнэ өөрийн ганц хүнээ нэр дэвшүүлж чадахгүйд хүрч, даргын сунгаагаа өөрийн хүссэн хугацаандаа ч хийж чадахгүйд хүрэв.

НЮАНС: ЯАГААД М.ТУЛГАТ ГЭЖ, Н.АЛТАНХУЯГИЙН ҮЙЛДЭЛ ЮУ ӨГҮҮЛЭВ, О.АМАРТҮВШИН ХЭРХЭХ ВЭ

М.ТУЛГАТ:

З.Энхболдтой бизнесийн хамааралтай гэгддэг М.Тулгат БЗД-ийн мандатаас түүний шахалтаар мултарсан хэмээн хэвлэлд уйлан дуугарч яриа өгсөн нь саяхан. Агуулгаараа, “Төрд гарчих юм болов уу гээд 2 тэрбумыг зарцуулаадд барсангүй, хайран мөнгө, цаг зав” гэсэн мессиж ч нүүр хуудсандаа өлгөж байв. Японд боловсрол эзэмшсэн, ясны нямбай хүн мөртлөө өөр лүүгээ чиглэсэн маш жижиг аминч үзэлтэй. Эдүгээ З.Энхболтой дахин гар барьж намын даргад нэрээ дэвшүүлжээ. Унавал Нийслэлийн АН-ын даргын сунгаанд ч оролцоно гэх. М.Тулгат шиг боловсролтой, сэхээтэнлэг залуус АН-д хэрэгтэй буй цаг үеийг З.Энхболд ингэж мэдэрчээ.

Н.АЛТАНХУЯГ:

Бие даагч УИХ-ын гишүүн гэдэг утгаараа Н.Алтанхуяг намын даргын сунгаанаас хасагдана гэдгээ мэдээж мэдэж байсан. Гэвч тэр зориуд нэр дэвшиж, алдраа дуудуулав. Энэ нь АН-д эргэж очих Н.Алтанхуягийн хүсэл, намынхны хүлээлт, үнэ цэнэтэйгээр уригдаж очих хугацаа дөхсөн гэдгийг сануулсан мессиж байлаа. Тэр С.Эрдэнэтэй дээд зэргийн таарамж муутай. Х.Баттулгатай нэгэн үес муудалцсан ч гар бариад, хэсэг дэргэд нь байснаа хаалгыг нь хааж одсон. Маш ажил хэрэгч, супер үзэл бодолтон, Увсын зэвүүн нэгдлийг үүсгэж чаддаг Н.Алтанхуяг эрхгүй энэ цагт АН-ыг чимнэ гэдгээ мэдрүүлсэн л үйлдэл бав.

О.АМАРТҮВШИН:

Асуудалд шинжлэх ухаанч ханддаг, МҮХАҮТ-ыг танхимыг дажгүй сайн, тогтвортой удирдаж яваа залуу дүр. Тэрбээр махны квотыг ХХААХҮЯ-наас шилжүүлж авах замаар Ерөнхийлөгчийн бизнесийг дэмжсэн гэгддэг. Уг асуудлаар АТГ-т шалгагдаж буй мэдээлэл ч чих дэлсэн болсон. Хэргээр нь барьцаалчихдаг улстөрийн бохир аргаар бол түүнийг АН-ын сунгаанд нэр төдий л оролцож байгаа харж болохоор.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Ерөөс “Ардчилал” гэх агуулгад ойр дуугарч,  нэг нам ноёрхсон цагт эрх чөлөөний мэдрэмж хамгийн өндөр яваа Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нарын бараа сураг намын сунгаанд үнэртсэнгүй. Х.Тэмүүжин “сайн ах” операцид өртөж, Л.Гантөмөр “Мүүн” ажиллагаанд золиослогдож, Э.Бат-Үүлийг хонгилын шүүхээр шүүв. Эцэст нь, Ц.Оюунгэрэл эмэгтэй хүний бадрангуй тэмцэгч чанараар бараг ганцаараа хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээлээ ярьж үлджээ.

Өнөөдөр АН-ын байгаа төрх энэ. Хэт сул болж, ахмад үеийнхэн нь намаа баяжих хэрэгслээ болгон ашиглаж, залуучууд нь даль шальхан зүйлсээр МАН-ын талд хүртэл ажиллачихдаг хэврэг үзэл бодолтнууд болов. Ардчиллыг ингэж зориудаар сулруулж байгаад хэдхэн хүн хожлын нүүдэл хийнэ. Тэр нь, Ерөнхийлөгч Х.Баттулга байх уу. Намынхаа дүрмийг шинэчилж байхдаа хамгийн хэрэгтэй хороогоо “тоочиглосон” З.Энхболд байх уу гэдэг л байна. С.Эрдэнэ бол МАН-ын талд ороод ч АН-аа зүглүүлээд ч нэгэнт явахааргүй болжээ. Эл логикоор энэ удаагийн АН-ын даргын сунгаанд олон нийтэд ашиг тустай хүн ялалт байгуулна гэж ер харалтгүй уур амьсгал нэгэнт бүрдсэнийг нь хэлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АН-ыг дэмжигч байлаа
АН-ыг дэмжигч байлаа
2021-03-06 12:43

юу үнэн энэ үнэн дээ

Зочин
Зочин
2021-03-06 15:20

увсынхан ардчилсан намыг засаглаж байгаа цагт өөдөө харж чадахгүй. уруудсаар байх болно

Zochin.
Zochin.
2021-03-06 19:46

bantan shig l xob jib xamaad l buugnuulj bichij.....

АН
АН
2021-03-06 22:30

Хүчтэй хүмүүс нь хаачсан бэ? З.Энхболд, Дорлигжав, Тэмүүжин, Гантөмөр гэх зэрэг хүмүүс яагаад таг болов оо? Сонин сонин мэдэхгүй хүмүүс нэр дэвшээд солиороод байх юм.

Уншигч
Уншигч
2021-03-06 23:20

Л.Гантөмөр уул нь нэр дэвших нь үү гэж харж байсан юмсан. Уг нь тун боломжийн хүн.

Зочин
Зочин
2021-03-07 00:53

Demjij demjij gargana ergeed martana murina hogiin novshnuud

Зочин
Зочин
2021-03-07 00:55

Ih hussen hund turiin.namiin joloog buu atguul

Mongol
Mongol
2021-03-07 00:56

Ih hussen hund turiin.namiin joloog buu atguul

Зочин
Зочин
2021-03-07 06:42

АН ардчил�##� ярьдаг ч ардчил�##� нь бхгүй. Шуудайнд хийсэн 1000 эвэр шиг л бна. 32 жил болоход яг хэвээрээ өдий хүрлээ. З�##�гамж чанар юу ч бхгүй. МАН-аас сур�##�цах хэрэгтэй бх. Эрх мэдлийн төлөө сүнсээ худ�##�дах гарууд их болждээ

Зочин
Зочин
2021-03-07 08:20

Тулгат л намын даргад яг тохироно доо.

АН-ын анхдагч
АН-ын анхдагч
2021-03-07 09:32

Энд нэр дэвшигчдийг элдвээр энэ тэр гоочлох нь туйлын зорилго биш. АСУУДЛЫН ГОЛ НЬ урваж, самрагч С.ЭРДЭНИЙ "АН"-ААР ТОГЛОХ САНААРХАЛЫГ Л ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ...
Энд нэр дэвшигчид дотроос Ж.БАТСУУРЬ, О.АМАРТҮВШИН хоёр арай л тулхтай.

Ард
Ард
2021-03-07 09:57

Ардчил�##�гүй улс болох уу, Ардчил�##�ыг аврах уу гэдэг цөг нь иржээ

Ард
Ард
2021-03-07 09:57

Ардчил�##�гүй улс болох уу, Ардчил�##�ыг аврах уу гэдэг цаг нь иржээ

Зочин
Зочин
2021-03-07 10:57

Юун олон з�##�уучууд вэ, ямар ч туршлагагүй. АНУ-д 74 тэй ерөнхийлөгчтэй байснаа 78 тай ерөнхийлөгчтэй боллоо, туршлага ямар чухлыг мэдэрч бн

Bat
Bat
2021-03-07 11:21

Zi jenko elbeg sahal ed neg mafiin mongol ulsiig alj tonoson deeremchid shudraga es baidag bol bugd tsaazaluulah gemtenguud

Зочин
Зочин
2021-03-07 11:38

Dajgui humuus ner devshij. Yun Temuujin, Gantumur ve. Chadvargui, uls turch baih bolomjgui gedgee haruulsan humuus. Shine zaluuchuud terguun egneend garch ireh heregtei

Зочин
Зочин
2021-03-07 12:20

З.Энхболд бол ясны улс төрч. Түүнийг дэмжих боломжтой.

Зочин
Зочин
2021-03-07 14:09

За ёстой худлаа ша�##�аадаа, өөрхийнхөө таамгийг нягтлахгүй бичсэн

Зочин
Зочин
2021-03-07 17:25

Худлаа. Зохиосон мэдээлэл.

АН гишүүн
АН гишүүн
2021-03-07 21:00

Энэ Зи Ми одоо болимоор юм . АН ыг ялагдуулж сэгсэрсэн л хүн дээ.

Э
Э
2021-03-07 21:19

Жэнко гэж өлөн нохой байсан цагт АН хэзээ ч нам байж чадахгүй. Жэнко л энэ намыг авсанд нь хийлээ шүү дээ.

ЗУЛАА
ЗУЛАА
2021-03-07 22:29

БУЗРЫН ХАР ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИД, МОНГОЛ УЛСЫГ ТОНОН ДЭЭРЭМДСЭН ХУЛГАЙЧУУД!!!! МОНГОЛЧУУДАА САЙН ХАРЖ АВ!!! ТА НАРЫГ ХУУРАН МЭХДЭГСЭД!!! САЙН ХАРЖ АВ!!!! ТЭГЭЭД СОНГО!!! СОНГОСОН ХОЙНОО ЭЛГЭЭРЭЭ ХЭВТ!!! ТЭГЭЭД МӨЛХ!!!

.
.
2021-03-08 01:10

hulsnii bicheechuud

Зочин
Зочин
2021-03-08 02:22

Баттулга ерөнхийлөгч болоод түрүүчийн ерөнхийлөгчөө шүүхэд өгч өөрөө хавтаст хэрэг нээж шүүхэд өгсөн нь маш ЕС зүйгүй ерөнхийлөгчид байх хэм хэмжээгүй үйлдэл байв.Ингэсэнээрээ АНын нэр хүнд унаж МАНд давхар дэмжлэг болсон.Баттулгыг нэр дэвшвэл намын гишүүн миний бие дэмжихгүй.ээ.Мөн н.Алтанхуягийг бас дэмжихгүй ээ

Зочин
Зочин
2021-03-08 10:00

Оюунгэрэл эбигийн хүн биш байсан бол дэмжмээр л байна

АЗолбин ардчилалыг булшлагч
АЗолбин ардчилалыг булшлагч
2021-03-09 11:45

Энэ �########�нуудаас болж одоо хэдэн сая тонн �##�т, хэдэн их наяд доолар ч байгаад эргэж олдохгүйгээр Монгол хүний зан чанар, эх оронч сэтгэл, хүмүүжил төлөвшил байхгүй болсон. Энэ �########�нуудыг үхэж д�##�д орсон ардчил�##�, ардчилсан намтай нь булшилж газрын хөрснөөс арчв�##� Монгол улс хөгжин цэцэглэнэ. Мөн хөдөөнөөс эргүү х�##�тар, золбин л�##�руудыг хот руу шилжин ирэхийг үүрд таслан хоирглох хэрэгтэй. Тэгж чадв�##� гэмт хэрэг, яр тэмбүү, х�##�дварт өвчмн 1989 оны эцэс гэхэд устсан байсан шигээ �##�га болно.

Зочин
Зочин
2021-03-11 16:16

Altanhuyag umnuh ardchilsan namin bvh yalaltuudig avch irj baisnig humuus martaagui baih

Дөшиннис
Дөшиннис
2021-03-12 14:16

ТУЛГАТ МУНДАГ БОЛОВСРАЛТОЙ НЯХУУР ДАЖГҮЙ ЗАЛУУДАА

zochin
zochin
2021-03-13 16:06

AN s odoo negee l khed shib dee Ter Amartuvshin Tulgat 2 l zugeer ajillaj chadakh baikhaa

МЭДРЭМЖГҮЙ САЙТ ВЭ
МЭДРЭМЖГҮЙ САЙТ ВЭ
2021-03-15 10:31

Улс төрийн мэдрэмж түй ч �##�га. Яаж хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж явдаг юм бол. Ядаж энэ намын гишүүдтэй уулзаа ч, олон т�##�ын эх сурв�##�жаас мэдээлэл авч байж ийм бичээч. Танай сайтаас улс төрийн нэг ч мэдээлэл хар�##�тгүй, уншилтгүй юм байна.

Тулгатыг дэмжигч
Тулгатыг дэмжигч
2021-03-16 11:50

Тулгат АН-ын дарга болбол энэ намд ирээдүй байгаа даа

Зочин
Зочин
2021-03-16 16:39

Алтанхуягаа намдаа уриад дарга болгоочээ унхиагүй юмнуудаа. Өөр өөд нь татчихаар аавын хүү �##�га байнашдээ тупикүүдээээ

Холбоотой мэдээ

Back to top button