НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: “Халдварын тоо олноор нэмэгдсэнийг сонсоод зарим хүмүүс тасалбараа буцаахаар ирж байна”

Монголчууд бид айдастайгаа нүүрэлдэн урдынх шиг ээ ажиллаж, “нийгмийн амьтан” болохоор гадагш гараад 11 хонож байна. Олон сарын хөл хорионы дараа урлагийн тоглолт, жүжгүүдийн тов задарч, кинонууд трейлерээ цацав. Ер нь гуравдугаар сард л хамгийн олон тоглолт нэгэн зэрэг болдог. Энэ жил ч мөн адил, урьдын жишгээ алдсангүй. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт 14 тоглолт, жүжиг тайзнаа тавигдах нь. Тоглолтууд Их наяд, МҮЭСТО, Бөхийн өргөө, Соёлын төв өргөө, Улсын драмын эрдмийн театр, The Corporate Hotel and Convention Centre, Улаанбаатар паласын концертын их танхимд болно.

Харин үзвэрийн танхимууд УОК-оос өгсөн заавар зөвлөмжийн дагуу нэг суудлын зайтай үзэгчдийг суулгаж, заалыг 50 хувийн дүүргэлттэй байлгах юм. Гэвч тоглолтын тасалбарын борлуулалт өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад ямар байгаа бол?  Үзвэрийн танхимууд халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн сахиж байгаа вэ? Бид эдгээр асуултад хариулт хайж, УДЭТ, Соёлын төв өргөө, Ticket.mn, Бөхийн өргөөг зорилоо.

TICKET.MN САЙТЫН ЗАХИРАЛ Г.АРИУНБИЛИГ: ЗАРИМ ТОГЛОЛТЫН ТАСАЛБАРААС 20 ШИРХЭГ Л ЗАРАГДСАН

Хамгийн түрүүнд бид үзвэр үйлчилгээний цахим тасалбар борлуулдаг Ticket.mn сайтын захирал Г.Ариунбилигтэй уулзсан юм.

Тэрбээр “Тасалбарын борлуулалт муу байгаа. Зарим тоглолтын тасалбараас 20 ширхэг л зарагдсан. Өмнө нь хэвийн үед тоглолтын тасалбар 80-90 хувьтай зарагддаг байсан. Харин одоо тасалбарын борлуулалт 50 хувьдаа ч хүрэхгүй байна.

Яахав гуравдугаар сарын 8-ны өдөр зарагдах ёстой тасалбарын 70 хувь борлуулагдчихсан. Тухайн өдрийн “Анна каренина” жүжгийн тасалбар бараг л үлдээгүй. Арван хэдхэн суудал л үлдсэн байгаа байх. Тэгээд л гуравдугаар сарын 9-нөөс хойш борлуулалт эрс муудаж байгаа. Ковид үүнд их нөлөөлж байгаа болов уу. Хүмүүс их айдастай байх шиг байна. Гэхдээ нөгөө талд хамгаалалтаа сайн хийгээд үзнэ гэсэн хүмүүс ч бас бий” гэсэн юм.

Тус сайтаар 10 тоглолт, жүжгийн тасалбар худалдаалагдаж буй гэнэ. Тасалбарын үнэ 10-100 мянган төгрөгийн хооронд байгаа аж. Ticket.mn-с гараад бид Бөхийн өргөөг зорилоо. Өчигдрөөс /2020.03.05/ ажил нь эхэлж буй тул хамгаалагч, үйлчлүүлэгчдээс өөр хүнгүй, эл хуль байв. Бид касс дээр очиж борлуулалтын талаар асуухад тасалбар борлуулж буй эмэгтэй борлуулалт муу байгааг учирлав.

КАССЫН АЖИЛТАН: ХАЛДВАРЫН ТОО НЭМЭГДЛЭЭ ГЭСЭН МЭДЭЭ СОНСООД ЗАРИМ НЬ ТАСАЛБАРАА БУЦААХААР ИРЖ БАЙНА

Тэрбээр “Гуравдугаар сарын 1-нээс тасалбарууд худалдаалагдаж буй. Борлуулалт муу байна. Онлайнаар хүмүүс хэр захиалж байгааг мэдэхгүй ч өнөөдөр 10 тасалбар борлуулагдлаа. Хүмүүс их айдастай байх шиг ээ. Халдварын тоо нэмэгдлээ гэсэн мэдээ сонсоод зарим нь тасалбараа буцаахаар ирж байна. Өнөө өглөө л гэхэд хоёр хүн тасалбараа буцаасан. Зарим нь тасалбараа ч авч чадахгүй буцаж байна. Ер нь янз, янз л байна. Урьдын цаг үе алга болжээ. Албан байгууллагууд олноор  нь авдаг байсан бол одоо зорьсон л хүн ирж авч байна” гэв.

Биднийг ийн ярилцаж байх хооронд тасалбар авахаар нэг хүн гаднаас орж ирлээ. Касс дээр зогсож буй эмэгтэй түүнийг QR кодоо уншуулахыг сануулав. Харин түүний гар утсанд нь тус апплейкшн байхгүй бололтой бүртгэлийн цаасан дээр нэр, утасны дугаараа бичүүлэн, тасалбарын үнэ асууж байлаа. Удалгүй “гуравдугаар сарын 7,8 –нд болох “Жаргаж дуул, жаргаж инээ” тоглолтын 7-ны хоёр тасалбар авъя. Картаа тооцоогоо хийнэ” гэлээ. Гэвч пос машин байхгүй тул шилжүүлэх л боломжтойг кассын цаанаас хэллээ. Тэрбээр АТМ орж бэлэн мөнгө авч тооцоогоо хийхээр гадагш гарлаа. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

“Соёл урлагийн арга хэмжээ хавьд зохиогдоогүй болохоор ард түмэн цангачихсан л байгаа. Тэр дундаа бид нар шиг гэрээс гардаггүй, тэтгэврийн насны хүмүүс үзэж харах, сонсох юмгүй л байгаа” хэмээн ярих түүнийг О.Наранцэцэг гэдэг ажээ. БЗД-ийн 22дугаар хорооны иргэн түүнтэй цөөн хором ярилцлаа.

ИРГЭН: ЦАГ ТУТАМ МАСКАА СОЛИНО ГЭСЭН БОДОЛТОЙ ГУРВААС ДӨРВӨН МАСКТАЙ ИРНЭ. ТОГЛОЛТЫН ЗААЛАНД ЮУ Ч ИДЭХГҮЙ, БОЛЖ ӨГВӨЛ НОЙЛ Ч ОРОХГҮЙ

Тэрбээр “Тоглолт 40-50 хувийн дүүргэлттэй болно гэсэн. Тэгэхээр хоёр, хоёр суудал алгасаж суух байх. Хоёр сандлын зайтай суулгана гэж бодоод л тоглолт үзэх гээд байгаа юм. Олон тоглолтууд болохоор байсан л даа. Гэхдээ манайхтай хамгийн ойр нь Бөхийн өргөө болохоор энд болох хоёр тоглолтын нэгийг нь сонгочихлоо. Найзтайгаа үзнэ ээ. Ямар ч байсан цаг тутам маскаа солино гэсэн бодолтой гурваас дөрвөн масктай ирнэ. Тоглолтын зааланд юу ч идэхгүй, болж өгвөл нойл ч орохгүй.

Хүмүүс тоглолт болж буйг зөв буруу гээд олон янзаар л шүүж байгаа харагдах юм.  Би хувьдаа тоглолт болж буйг зөв гэж бодож байгаа. Энэ чинь хүмүүсийн оюуны цангааг тайлж байгаа явдал юм шүү дээ. Шал дэмий хүний бөөгнөрөл үүсгэж, шүлс амаа үсчүүлээд бар, караокед суугаад дуулж байгаагаас өөр ойлголт” гэсэн юм.

Түүнтэй уулзаж, ярилцсаны дараа бид Нийслэлийн Соёлын төв өргөөг зорив. Уржигдар буюу гуравдугаар сарын 4-нөөс BEST OF ЭМОЦИ шоу тоглолт СТӨ-ний тайзнаа тавигдаж буй.

СТӨ: ӨЧИГДРИЙН ТОГЛОЛТЫГ 200 ГАРУЙ Л ХҮН ҮЗСЭН

Бид СТӨ-ний үйлчилгээний албаны дарга У.Урантогостой уулзаж, тодруулахад тэрбээр “Манайх 1325 хүний суудалтай. Танхимын дүүргэлтээ 650 хүнээр тооцож байсан. Гэвч тасалбар борлуулалт муу байна. Өчигдрийн тоглолтыг 200 гаруй л хүн үзсэн. Хуучин бол өдийд оволзож л байдаг. Хүмүүс айдастай байгаа бололтой. Гэхдээ ирж байгаа үзэгчид нэг суудал алгасан сууж, халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж байна лээ. Тоглолтын турш масктай сууж, заал руу ус, ундаанаас өөр зүйл авч орохгүй байгаа. Үүдэнд халуунаа үзэж, гараа ариутгаж, QR кодоо ч уншуулж байгаа. Мөн жүжигчид болон байгууллагын ажилчид шинжилгээ өгч, ариутгал хийлгэсэн” гэлээ.

СТӨ-гөөс гараад УДЭТ-т очлоо. 18:00 цагийн жүжиг эхлэхээс цагийн өмнө очсон болохоор жүжигчид халуунаа хэмжүүлэн, арын хаалгаар дотогш орж байлаа. Гуравдугаар сарын 4-нөөс ахин тоглогдож буй уг жүжгийн танхим дүүргэлт хэр буйг Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханаас тодрууллаа.

УДЭТ: АНХНЫ ӨДРИЙН ҮЗВЭРИЙГ 270 ГАРУЙ ХҮН ҮЗЛЭЭ

Тэрбээр “УОК-оос өгсөн зөвлөмжийн дагуу ажиллаж байгаа. Нэг суудал алгасаад сууж байгаа. Үзэгчид маань ч гэсэн дүрэм журмаа сайн баримталж, маскаа огт тайлахгүй байгаа. Бид тоглолт эхлэхээс гурван цагийн өмнө ариутгал хийлгэж байгаа. Жүжиг цаг тавин минутын дараа завсарлана. Завсарлагын 20 минутанд агаар сэлгэлтийг хийж байгаа. Жүжиг эхлэхийн өмнө болон завсарлагын үеэр санамж, зөвлөгөөг дэлгэцээр өгч байгаа.

Манай театр 600 хүний суудалтай. УОК-ын заавар, зөвлөмжийн дагуу талбайн дүүргэлт 300 байх ёстой. Анхны өдрийн үзвэрийг 270 гаруй хүн үзлээ. Хүмүүс маш сайн үзэж байна. Арга ч үгүй юм даа. Хагас жил шахуу үзвэр үйлчилгээгүй явсан юм чинь” гэв.

Дээрх ярианы дараа гадагш гарахаар явж байтал жүжиг үзэх хүмүүс хэдий нь иржээ. Тэд халуунаа үзүүлж, бөөгнөрөл үүсгэхгүйн тулд олон хэсэгт байршуулсан QR кодыг уншуулаад дотогш орж байлаа.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Үзвэр үйлчилгээний газрууд ахиад үүдээ хаалгачихгүй юмсан гэсэн бодолтой байгаа бололтой. Халдвар хамгаалалт, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх асуудал дээр ихэд анхаар ч ажиллажээ. Харин тасалбарын борлуулалт муу байгааг очиж уулзсан бүх газар онцолж байлаа. Гагц УДЭТ-т тавигдаж буй Анна каренина жүжгийн танхим дүүргэлт сайн байгаа аж. Гэхдээ халдварын тоо нэгэн зэрэг олноор нэмэгдээд л байх юм бол угаас хүмүүс гэртээ өөрийгөө “түгжих” бололтой. Өчигдөр батлагдсан 77 тохиолдлын дараа хоёр ч хүн тасалбараа буцаахаар очжээ. Энэ нь хүмүүс айдастай буйн илрэл. Харин нөгөө талд халдвар хамгааллын дэглэмээ сахиад үзнэ гэж буй өөдрөг үзэгчид ч буй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-03-06 09:15

hen yzehiin bee? korona yaj iin bgad l naaldan shde ter agaargyi zaaland hetsyydne 1000 ariun tseweree sahiad nemergyi eee hymyysee tynii orond mururu ajila hij bga ard tymne bod dahiad hul horio gewel yana ger gerte bai

Зочин
Зочин
2021-03-06 09:20

Бүү үз. Бузаруудад бүү ойрт

зочин
зочин
2021-03-06 11:47

Бөхийн барилдааныг болиулсан юм чинь 3,4р сарын олон тоглолтуудыг бас хориглоочээ

Иргэн
Иргэн
2021-03-06 13:10

Ам барьж дуулдаг хэдэн хүн янз янзын гоодсон үгээр иргэдийг шулахаас өөр юу хийж байгаа юм. Өвчин намжих болоогүй байхад үхлээ юу та нар.

Зочин
Зочин
2021-03-06 14:11

Uheh durtai humuus l uzdeg baih daa iim uyed

ард түмэн
ард түмэн
2021-03-06 20:54

тоглолт үзэхгүй ээ тэгэж ч амь насаараа дэнчин тавьж оркуудын тоглолтыг үзэх гэж бгаа оркуудыг болиочээ гэж зөвлөмөөр бна х�##�двар хавар болхоор улам нэмэгдэх төлөвтэй бна ш дээ

Зочин
Зочин
2021-03-07 00:59

Korona tusval 40 honog bayrtai ajil budaa amidral budaa .horigloochee

Чулуунбаатар
Чулуунбаатар
2021-03-07 13:41

Уул нь ийм сайхан концертыг үзмээр л байна. Корона нэмэгдээд байгаа бас эх үүсвэр нь тодорхойгүй х�##�двар гараад байгаа тул үзэж чадахгүй нь дээ

Korona tussanaas ni uzeegui ni deer, gants jil teseh heregtei
Korona tussanaas ni uzeegui ni deer, gants jil teseh heregtei
2021-03-07 16:03

Hh

зочин
зочин
2021-03-07 17:15

ард иргэд минь өчүүхэн цаг хугацаанд жижиг сэтгэлийн тааша�##� эдлэх гэж эрсдэлд орох хэрэггүй юм. Эрүүл энх байв�##� бид нарт өөрсдийгөө баясгах цаг хугацаа боломж дүүрэн байна. Ухаарцгаая.

irgen
irgen
2021-03-07 23:50

Muusain m#lnuud . Bod bod bod naad holdiu tolgoidoo bod. Hend ch hereggui hog shaarnuud

Зочин
Зочин
2021-03-08 01:58

Үзээ үз м�##�нуудаа.ЗГ УОК НОК ийнхонтойгоо хамт үзээ.Үзээд корона тусаад үх

Зочин
Зочин
2021-03-08 19:24

яараад л нээсэн одоо 100гаараа нэмэгдэж байна

Холбоотой мэдээ

Back to top button