ДЭЛХИЙ

Зомби гарч ирэх үед дараах бэлтгэлийг хангасан байх хэрэгтэй

Нострадам 16-р зуунд олон тооны зөгнөлүүд бичиж нийтлүүлснээр алдарт гарсан билээ. Тэрбээр өөрийн зөгнөлөө маш олон талаас тайлбарлаж хачирхалтай шүлэг бичдэг байсан юм. Тиймдээ ч түүний зөгнөлүүд хэр нарийвчлалтай биелсэн гэдгийг шийдэхэд хэцүү байдаг аж. Гэвч “History” веб сайт дээр бичсэнээр бол Нострадамус 1666 оны Лондон хот шатсан түүх, Адольф Гитлер, Хирошима болон Нагасаки хот дээр хаясан бөмбөг болон Ерөнхийлөгч Кеннедигийн аллагыг зөгнөсөн аж.

Тэгвэл зарим хүмүүс түүнийг 2021 онд Зомби гарч ирнэ хэмээн зөгнөсөн гэж үзэж байгаа юм. Нострадам нэгэн зөгнөлдөө “хагас үхмэл” гэдэг үг ашигласан тул хэсэг хүн ийн бодох болжээ. Хачирхалтай зүйл нь тус зөгнөлийг Нострадам өөрөө бичсэн эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Гэхдээ ирээдүйг таамаглах боломжгүй билээ. Сонирхуулж хэлэхэд АНУ-ын Өвчнийг хянах урьдчилан сэргийлэх төв (CDC) 2011 онд нээсэн “Зомбигийн бэлтгэл” нэртэй хуудсандаа нэмэлт мэдээлэл оруулжээ.

“CDC” тус хуудас дээрээ “Walking Dead”, эсвэл “World War Z” гэх мэт кино дээр гардаг шиг зүйл тохиолдоно гэж үзэхгүй байгаагаа тодорхой илэрхийлсэн байна. Гэхдээ тус хошигнолоор эхлүүлсэн хуудас нь иргэдэд урьдчилан сэргийлэх талаар сурталчлах үр дүнтэй арга болж хувирсан ажээ.

Одоо Өвчнийг хянах урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан зомби гарч ирэх тохиолдолд ямар бэлтгэл хангасан байх ёстой талаар хүргэе.

Эхний ээлжид гэртээ яаралтай үеийн цүнхтэй байх ёстой гэнэ. Тус цүнхэнд зомбиноос аюулгүй газар очих хүртэлх хугацааны хэрэгцээг хангах хэмжээний нөөцтэй байх ёстой аж.

Яаралтай үеийн цүнхэндээ

  • Ус (Хүн болгонд нэг өдрийн 3.78 литр ус)
  • Хоол (Хөргөгчид хадгалах шаардлагагүй удаан хадгалах хүнсүүд)
  • Эм (жороор олгодог болон олгодоггүй эм)
  • Багаж хэрэгслүүд (олон үйлдэлт хутга, зай хураагуураар ажилладаг станц гэх мэт)
  • Ариун цэврийн хэрэгсэл (саван, алчуур гэх мэт)
  • Солих хувцас (гэр бүлийн гишүүн болгонд зориулж нөмрөх даавуу болон солих хувцас)
  • Чухал баримтууд (жолооны болон иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар)
  • Анхан тусламжийн хэрэгслүүд (та зомбид хазуулбал өнгөрөх нь тэр, гэхдээ та эдгээр хэрэгслүүдийг газар хөдлөлт, хар шуурганы үед ашиглаж болно)

Яаралтай үеийн цүнхээ бэлдсэний дараа гэр бүлтэйгээ хамт яаралтай үеийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Тус төлөвлөгөөнд зомби нар танай гэрийг эзлэх үед уулзах газар, зугтах замаа сайн бодож оруулах ёстой аж.

Эдгээр зүйлсийг та эдгээр зүйлсийг бэлдсэнээр дан ганц зомби гарч ирэх үед бус газар хөдлөлт, хар шуурга гэх мэт байгалийн гамшгийн үед ч гэсэн бэлтгэлтэй байх юм.

Эх сурвалж: CDC, TmZ

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

24 Сэтгэгдэл

  1. ийм элий б####ай юм бичихийн оронд нь хүнд хэрэг болох, з####уусын мэдлэгт нэмэр болох юм бичээч

  2. delhii ertonts iim beltgel hiih tsag bolson.1990-eed ond gardag bsan zognolt kinonuud des daraataigaar bodit bolj bga.minii unshsanaar himiin hortoi hayagdal noloogoor garch ireh n zombie.baigal delhiidee het hairgui handsan,himiin hayagdaliig buren guitsed ustgaagui,zui bus biology turshilt(hun deer hiisen bas hun amitan evtselduulsen gd),gaj zurshil,buruu hoollolt,het tsahimjsan gd.

  3. Ямар новшоо бичээд байгаа юм бэ? Хүмүүс угаасаа ямар ч сэтгэлгүй утсандаа хүлээтэй зомби ####ь хэдийн болчихсон.

  4. Ed coronatai uyd iim ergu ym bicj hoorhii irgedinhee setgl sanaag unagaaj yah geewee zaluuchuud mn:(( coronatai uyd setgl sanaag n sndemjeed deeshn orgj ogoh btal ilii balai ym bicj setgeleer ungaah gdddd:(

  5. odoohondoo ta nar ineej haniagaad naadaj l bai ingej bhd chine ta nariin medehgui hichneen olon zuils hugjij bga gj sanana yg odoo zombie uuschine gej heleegui hzee negen tsagt medeej humuusiin sanaandgui sanaatai uildlees bolj ene zuil uusne oilgomjtoi

  6. gadaadyn mash olon tom site bolon newtruulguud deer zombie geh sedev nileedgu ih handalt avj baigaagaas gadna ta nariin snaj baigaachlan zombie drug buyu har tamhi hurtel biy bolsnyg medne herwee iim zuil boloh ym bol ymiig yaj medhv beldeed baij baisn n deer iimrduu zuilsd itegdgu ch gesen amindaa hairtai baina gedeg bol amid uldeh hamgiin tom tulhuur gej uzej bn ene medeelles gadna uulzah tseg horogdoh gazar bolon biy daaj amidrah tutorial youtube ees neg uzeerei hereg boloh ch ym bilu…iimerduu zuil bolwol kino n deerhees uur l baih baihdaa bas tiim kino uzdeg bol mangar uildel hiihgu shuud gol point doo hureed amid uldeerei gej zuwly

  7. Vaccine edr hamaagu tariulahgui ee. Vaccine hiilgeed ehneese biyd oorchlolt garaad zombie bolchih ch yum bilu. Vaccine chini yr n bol uneheer demii ed. Zgr l aarts, chatsargana, anis, ners, har shol edreeree l darhlaajchih l da

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button