Нийгмийн
Архангай аймагт кино зураг авахаар очсон нэг иргэнээс коронавирус илэрчээ

Энэ сарын 5-нд Архангай аймгийн Чулуут суманд киноны зураг авалтаар очсон 15 хүний нэгээс коронавирусын халдвар илэрчээ.
Улмаар тухайн иргэд сумын төвийн 2-3 дэлгүүрээр орж, айлуудаар явсан гэх мэдээлэл байгаа бөгөөд тэднийг Улаанбаатарт авчирч тусгаарласан байна.
Халдвар авсан иргэн шинжилгээний хариугаа авалгүй орон нутаг гарсан аж. Иймд орон нутаг руу явах иргэд шинжилгээний хариугаа аваад замд гарахыг ЭМЯ-наас анхаарууллаа.