Нийгмийн

С.Амарсайхан УОК-ын шинэчлэн байгуулсан Шуурхай штабтай танилцлаа

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан УОК-ын шинэчлэн байгуулагдсан Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох үүрэг чиглэл өглөө.

Шуурхай штабыг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар тушаалаар шинэчлэн байгуулсан ба

  • ажиллагаа-зохион байгуулалтын баг
  • тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохион байгуулах баг
  • орон нутаг, бүс хариуцсан баг
  • хяналт-шинжилгээ, үнэлгээний баг
  • төлөвлөлтийн баг
  • нөөц, хангалтын баг
  • мэдээллийн технологи, харилцаа холбооны баг
  • захиргаа, санхүүгийн баг гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Шадар сайд С.Амарсайхан иргэдээс ирж байгаа мэдээллийг ангилах, санал, гомдолд хариулт өгөх, тусгаарлах байрны халдвар хамгааллыг сайжруулах, тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдэд зөвлөмж мэдээлэл бүхий гарын авлагыг бэлтгэн хүргэх зэрэг үүрэг, чиглэл өглөө.

Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button