ДЭЛХИЙ

Николас Кейж тав дахь удаагаа гэрлэлээ

Хоёрдугаар 16-ны өдөрт алдарт жүжигчин Николас Кейж найз охин Рико Шибататайгаа гэрлэсэн тухай “Hollywood life” сайт мэдээлжээ. Кейжийн төлөөлөгч хэлснээр бол тэрбээр эхнэртэйгээ Япон улсын Шига мужид жилийн өмнө танилцаж байсан аж. “Hollywood life” сайтад ноён Кейжийн төлөөлөгч “Хоёрдугаар сарын 26-ны өдөр Николас Кейж 26 настай Рико Шибабатай Лас Вегас хотын Винн зочид буудалд гэрлэсэн. Тус өдрийг хүргэний бурхан болсон аав Август Сопполаг хүндэтгэх зорилготой сонгосон юм” хэмээн хэлжээ.

Рико хуримын ёслол дээрээ Япон үндэсний гар хийцийн кимоно өмссөн байна. Хосууд өнгөрсөн жилийн наймдугаар сарын 24-нд сүй тавьсан гэдгээ зарласан юм. Кейж сүй тавьсан мөчийнхөө талаар ярихдаа “Тэр Нью-Йоркыг орхиод Кёото руу буцсан харин би Невада муж руу явсан. Бид тэр цагаас хойш зургаан сар уулзаагүй, түүнтэй би “FaceTime” апликейшнаар сүй тавьсан”

Сүй тавих үед хосууд хоёр өөр улсад байсан тул Кейж “Fedex” шуудангаар  дамжуулж Рикод сүйн бөгжөө явуулсан байна.

Эх сурвалж: Hollywood Life

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
b
b
2021-03-08 08:39

money????

Алдарт хараалчин
Алдарт хараалчин
2021-03-10 12:27

Зааван �####�

Back to top button