ДЭЛХИЙ

Бразилд анх илэрсэн коронавирусийн Р.1 төрлийн тухай

Хамгийн анх Бразилд илэрсэн P.1 коронавирусийн төрөл дэлхий даяар тархаж байгаа билээ. Хамгийн сүүлд гуравдугаар сарын эхэнд Их Британи улсад тус төрлөөр зургаан хүн халдварласан юм.

Мутацилагдсан Р.1 төрөл нь 11-р сард Манаус хотын халдварын 2 дахь давлагаагаар анх  Бразилд бий болсон. Харин 2020 оны эхээр халдварын эхний давлагаагаар хотын нийт хүн амын 75% нь коронавирусын халдвар авчээ.

Лондон хотод байрлах Империал коллежийн Нуно Фариа болон түүний нөхдийн судалгаагаар P.1 төрлийн коронавирусын тархалт нь бусад төрлүүдээсээ 1,4-өөс 2,2 дахин хурдан халдварладаг. Мөн Манаус хотын хүн амын дунд бусад төрлийн коронавирусын дархлаа тогтсон хүмүүсийн 25-аас 61 хувьд дахин халдварлаж байна гэж үзжээ.

Гэвч судлаачид Манаус хотын дүгнэлтээр Р.1 төрөл нь өөр өөр газарт, янз бүрийн дархлалын төвшинтэй хүмүүст, шинэ мутацилагдсан төрлийг үүсгэн илүү хурдан тархах боломж ихтэй гэж онцлон тэмдэглэж байна.

Үнэндээ одоогоор Р.1 төрөл нь орон нутгийн тархалтаар зөвхөн Швед, Бельги, Мексик, Колумб гэх мэт хамгийн багадаа 25 улсад илэрсэн байна.

Одоог хүртэл Их Британид анх илэрсэн хамгийн хурдан тархаж байгаа B.1.1.7 төрөлтэй адил Р1 төрлийг устгах боломжгүй гэж үзэж байна. Гэвч  Фариагийн сануулгад дүгнэлт өгөх нь хэтэрхий эрт юм.

Хэрвээ Р.1 төрөл нь Бразилд илүү их халдварлаж, бүрэн устахгүй байвал Р.1 болон анх Өмнөд Африкт илэрсэн В.1.351 төрөл нь хоорондоо мутацилагдана.  Ингэснээр шинэ төрлийг үүсгэн өмнөх халдвар болон вакцинаас үүссэн эсрэг биеэс зугтан зайлах боломжийг олгоно.

Аз болоход  эдгээр төрлүүд нь дархлааны хамгаалах урвалаас зугтан зайлах бүрэн боломжгүй.  Бидний биемахбодь хамгийн анх халдварласан эсэд саад болох эсрэг бие болон вирусийн үржлийг зогсоохын тулд тухайн эсүүдийг устгадаг T- эсүүдийг ялгаруулдаг.

Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эсрэг биеүд нь вирусийн гадна бүрхүүлийн спайк уургууд дээрх түлхүүр хэсэгтэй холбогдоно. Энэ хэсэг дэх мутаци нь эсрэг биеийн ашигтай үйл ажиллагааг багасгадаг.

Эсрэгээрээ Т- эсүүд нь спайк уургийн ямар нэг хэсгийг таних хүртлээ идэвхтэй байдаг.  Өөрөөр хэлбэл Т-эсийн хариу үйлдлээс зугтаах болон мутацид орох нь вирусийн хувьд харьцангуй боломжгүй ажээ.

Нэгдүгээр сард сард ”New Scientist” сэтгүүлд Калифорни мужийн Иммунологийн “La Jolla” институтийн  Шэйн Кротти “Эдгээр төрлийн коронавирусүүд нь Т- эсийн дархлаанаас зугтан зайлах ямар ч аргагүйхэмээжээ.

Эх сурвалж: New scientist

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button