НИЙГЭМУРЛАГ

“Миний ээж хөөрхөн”, “Мотив” хамтлагийн тоглолтыг хойшлуулжээ

“Анна Каренина” тоглолтод оролцсон багийн 54 хүнээс өчигдөр коронавирусийн халдвар илэрсэн. Үүнтэй холбоотойгоор тоглолт зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, уран бүтээлчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тоглолт, арга хэмжээнүүдээ цуцалж эхэлжээ.

Гуравдугаар сарын 8 буюу өнөөдөр Бөхийн өргөө, Улаанбаатар палас, Соёлын төв өргөө, Шангрила молл, Их наяд эвент холл, Крокус эвент холл гэсэн зургаан газар урлаг,  соёлын тоглолт болохоор төлөвлөгдсөн байсан.

Тэгвэл 13:00 цагийн байдлаар Бөхийн өргөө, Улаанбаатар паласын зүгээс мэдэгдэл, уриалга гарган, өнөөдрийн тоглолтоо цуцлахаар шийдвэрлэсэн байна.

Мөн Крокус эвент холлд болох дуучин Б.Сарантуяа, Н.Наранбаатар нарын тоглолт цуцлагдаж, урьдчилан захиалга өгсөн хүмүүсийн билетийг буцаажээ. Их наяд эвент холл-д болох Мотив хамтлагийн тоглолт, “Миний ээж хөөрхөн” тоглолт ч мөн цуцлагдсан байна.

Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, олон нийтийн аливаа арга хэмжээнд оролцохгүй байхыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button