Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

АН-ын даргын АРДЧИЛАЛГҮЙ сонгууль: 1.2 тэрбумыг халаасалж, “тавиул” хүмүүсээ л өрсөлдүүлнэ

АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа эхлэхэд гурав хоног үлдээд байна. Нэр дэвшигчээр нийт 16 хүнийг бүртгэсэн байсан ч одоогоор тэдний нэжгээд нь өөрсдөө нэрээ татжээ. Тодруулбал, сонгуулийн нийт зардлыг босгохын тулд нэр дэвшигч бүрээс татах мөнгөн дүнг төлөх бололцоогүй зарим нь “тоглоом”-оос гарсан байна.

НЭГ ӨДӨРТ ДӨРВӨН ХҮН НЭРЭЭ ТАТЖЭЭ

Энэ тухай өчигдөр /2021.03.08/ нэр дэвшигч Ц.Оюунгэрэл Твиттертээ жиргэсэн. Тэрбээр эл өдөр АН-ын Дотоод сонгуулийн хороонд дараах утгатай баталгаа бичиж өгчээ:

-Сонгуулийн зардлыг 1.1 тэрбумаар хүлээн зөвшөөрч, өөрт ноогдол 74.8 сая төгрөгийг шилжүүлэхэд бэлэн байна

-Нэр дэвшигчдийн тоо өөрчлөгдвөл энэ мөнгөн дүн ч дагаад өөрчлөгдөнө гэдгийг ойлгож байна.

Баталгаа бичсэнээс нь хойш тухайн өдрөө сонгуулийн хорооноос “Мөнгөн дүн 93.4 сая боллоо. 9-ний өдрийн 17.00 цагаас өмнө шилжүүлнэ үү” гэсэн мессеж илгээгдсэн байх юм. Энэ хугацаанд зарим нэр дэвшигчид өөрсдөө гарчихсан тул нэг хүнд ноогдох дүн ингэж өсжээ.

74.8 саяар 16 хүн гэж тооцвол нийт зардал 1.2 орчим тэрбум төгрөг болохоор байгаа юм. Харин 93.4 болж нэмэгдсэнийг харвал дөрвөн хүн хасагдаж, 12 хүн үлдсэн байгааг тооцож болно. Энэ мэтчилэнгээр өнөөдрийн 17.00 цагаас өмнө нэр дэвшигчид гарахын хэрээр үлдэгсдийн төлөх мөнгөн дүн нэмэгдсээр байвал цөөхөн хүн л сунгаанд хүч үзэх нь.

СОНГУУЛИЙН АР ДАХЬ “МУУ” АГУУЛГУУД

АН-ын даргад нэрээ дэвшүүлэгчдийн дийлэнх нь төлж чадахгүйдээ хүрвэл зүгээр л нэрээ татчих хэмжээний улс бий. Ц.Оюунгэрэл, О.Цогтгэрэл хоёроос гадна З.Энхболд, Ерөнхийлөгч нараас зүтгүүлсэн М.Тулгат, Б.Пүрэвдаваа, Ж.Батсуурь, О.Амартүвшин гэх хүмүүсээс бусад нь ер сонгуульд нэрээ дэвшүүлсэн нэр зүүж “алдраа дуурсгах” чиглэлд анхаарсан, багтаамж муутай залуус таарсан.

Нэр дэвшигчдийн дийлэнх нь уг татаасыг төлөх бололцоогүй талаар дотооддоо яригдаж байгаа аж. Иймд 16 хүний тал, талаас илүү нь л тунаж, дотоод сонгуульд өрсөлдөх болбол гайхах зүйлгүй.

Гадна талаасаа С.Эрдэнэ, Ц.Туваан нарын “дайн” шиг харагддаг АН-ын хагарлын схемээр - намын даргыг дотоод сонгууль явуулж тодруулах энэ хувилбарыг С.Эрдэнийнх гэж харах хэсэг ч байна. Ц.Тувааныхаар явсан бол намын их хурал хуралдуулж, сонгох нюанс харагдаж байлаа. Гэхдээ сүүлийн үес мань хоёрын толхилцооноос илүү гүн түвшний тохироо цаана нь хийгдэх замаар тэд бяцхан "эвлэрэл”-д хүрээд буй.

Хэрэв намын даргыг Их хурал хуралдуулж тодруулсан бол зардал бага гарахаас гадна  нэрээ дэвшүүлсэн бүхэн “шүүгдэх” бололцоотой байв. Харин ингэж мөнгө татаж, сонгууль явуулснаар зориуд “боломжтой”, “зохиомжтой” хэдхэн хүнийг тунуулж үлдээх. Цаашлаад АН сонгууль явуулах нэрээр 1.2 тэрбумыг халааслах зэрэг нөхцөл үүсэж буй.

Мэдээж нэр дэвшигчид уг мөнгийг өөрсдөдөө хандив шугамаар босгох тул сонгогдвол эргээд том мөнгөөр дэмжсэн хүмүүстээ туслах тэргүүтэй нюансууд харагдаж буйгаараа АН ардчиллаа нэгэнт алдсаныг дахиад л харуулж байгаа юм.

"Б” ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ ЗАРИМД НЬ УС БИШ ТУС

Одоогоор 98.3 сая дээр тогтоод буй энэ мөнгөн дүнг нэр дэвшигчид хэрхэн хүлээж авч буй нь сонин. М.Тулгат гэхэд УИХ-ын сонгуульд өвдөг шороодсоныхоо дараа “2 тэрбум төгрөг шал дэмий зарчихлаа” гэж сошиалд гомдоллож байсан удаатай хүн. Харин Ц.Оюунгэрэлийн хувьд эхнээсээ “Ийм л амаргүй, муухай зүйл болж байна даа” гэх мессежийг масс руу шидээд эхэллээ.

Ц.Оюунгэрэлийг Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвших хэлцэл хийж буй нь ил болсон. АН-ын даргад бол барахгүй гэдгээ мэдэж байгаа учраас тэр одооноос ийм зэргийн болохгүй, бүтэхгүй агуулгуудыг олон нийтэд уншуулж байгаад ХҮН руу үсрэх үү гэж түүний нүүдлийг таамаглаж болно.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: АН-ын даргын сонгууль процессын хувьд, гуравдугаар сарын 12-26-ны өдрүүдэд сурталчилгаа хийгдэж, 28-нд санал хураалт явагдана. Жил тойрсон хугацаанд удирдагчгүй сулдаа ганхсан АН даргаа сонгуулиар тодруулах нэрээр ийн зарим халаас төлөвлөгөөтэй улстөрчдөд боломж олгож, мөнгө идэж буйгаараа ардчиллын суурь зарчим нэгэнт баяртай болсныг харуулна. Татаасын зарчмаар зөвхөн тавиул нэр дэвшигчид үлдэх дүр зурагтай.

Уг нь хөл толгойгоо олоосой гэхээс илүү ардчилагчид намаа босгож ирээсэй, үзэл санаа нь нэгдээсэй гэж л ард түмэн хүсэж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-09 10:15

Оюунгэрэлийн хүү Идэрод соши�##� контентуудаа хаданд гарт�##� өндөр үнэлдэг түүний 1 подкаст оролцогчоосоо 5 сая төгрөг авдаг, сонгуулийн үед 6 сая авч байв. бэртэгчин авгай хүүхдээсээ авахгүй ардчиллын нэрээр бусдын хүүхдүүдээс мөнгө босгож байна.

Зочин
Зочин
2021-03-09 11:12

Хогын санаатай авгай эрх мэдлийн төлөө юуч хийж магад

Зочин
Зочин
2021-03-09 12:03

ХҮН нам Ц.Оюунгэрэлийг ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшүүлэхээр ярилцаж байна гэсэн мэдээ гарч ирлээ. ХҮН ингэж л тэнэгдэхгүй шүү. Америк нөхөртэй, АН-ын гишүүн ийм хүнийг ХҮН нам нэр дэвшүүлбэл үнэхээр хүний нөөцгүй, нөгөө нэг онигоо шиг л юм болно шүү. Лам олдохгүй бол буцахдаа өөрийг чинь з�##�ья гэдэг биздээ. Доржхандаа тэгэж л доошоо орохгүй шүү. Уха�##�аг байцгаая.

зочин
зочин
2021-03-09 13:18

Оюунгэрэл авгай чи одоо болоио, С.Зоригын үхэлд чи холбоотой доо, элбэгдоржийн гудас байсан цаг чинь дууссан бол түүнтэйгээ шорондо ороо, чиний төрсөн дүү чинь юунаас болж үхсэн вэ? хайртай хань минь гэж Чинбатыг хуурч бүх мөнгө хөрөнгыг нь чи з�##�илаж авсан гэдэг ,одоо хөөрхий тэр яаж шуухан амьдардаг болоо ,түүнийг үхүүлэх гэж чи л бас их үзсэн гэсэн , одоо хөгшин америк эрийг удахгүй з�##�гиж үхүүлээд хөрөнгө байв�##� авахаа л хүлээж байгаа да чи ч .чи эрүүл ухаантай юу? гажиг өвчтэй байхаа

Лхагва
Лхагва
2021-03-09 19:12

Ер нь мөнгөөр удирдагч дарга болно гэдэг чинь юү гэсэн үг вэ. Энэ чинь хуучнаар бол боолчлогч гэсэн үг. Дарангуйлагч гэсэн үг. Мөнгөгүй жирийн гишүүд Зарц л биз дээ. Тэгэхээр юун ардчил�##� байгаа юм бэ.

Зочин
Зочин
2021-03-09 23:48

Jorlongoor avsan 100 terbumaa urj yadaad ingej toglohoor shidevuu

Зочин
Зочин
2021-03-11 07:33

Ийм нам байсанаас байгаагүй нь дээр.

Холбоотой мэдээ

Back to top button