НИЙГЭМ

Монголбанк “Халх гол-80 жил” дурсгалын зоос гаргалаа

Монголбанкнаас Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан дурсгалын зоос гаргажээ.

Төвбанкнаас эрхлэн дурсгалын зооснууд олон сэдэвтэйтэйгээр гаргадаг бөгөөд түүний нэг нь түүхэн үйл явдлын ойнуудад зориулдаг талаар Монголбанкны мэдээнд дурджээ. “Халхын гол-80 жил” мөнгөн зоос нь 999 сорьцтой, 31.1 грамм жинтэй, 39 мм аж. Зоосны нэрлэсэн үнэ 5000 төгрөг, худалдан авах үнэ нь 300 мянган төгрөг юм.

Мөн уг зоостой хамт “Хот мандал” хэмээх Дуйнхор бурханы орд харшийг дүрсэлсэн дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаад байна. Дашрамд сонирхуулахад Хот Мандалын голд Дуйнхор бурхан орших, тойроод бусад 365 бурхан байх энэхүү дүрслэлийг “Цогт цагийн хүрдэн” хэмээн нэрийддэг.

999 сорьцтой “Хот Мандал”   дурсгалын зоосны нэрлэсэн үнэ 2000 төгрөг юм. Зоосны худалдан борлуулах үнэ 1.5 сая төгрөг бөгөөд эдгээр зоосыг худалдан авахыг хүсвэл Монголбанкны дурсгалын зоосны цахим хуудас coin.mongolbank.mn хаягаар орж цахимаар худалдан авах боломжтой аж.

Б.АМАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button