ДЭЛХИЙ

Австрали улсад дотоодоос НЭГ ч халдвар илрээгүй арав хонож байна

Австрали улс даяар дотооддоо “КОВИД-19”-ийн халдвар авсан нэг ч тохиолдол илрээгүй арав хонож байгаа аж. Харин Нью Саут Уэльс мужид дотооддоо халдвар илрээгүй 51 дэх хоног өнгөрч байгаа бол Викториа муж дотоодоос тохиолдол бүртгээгүй 11 хонож байна.

Баруун Австралид тусгаарлалтад байсан хоёр хүнээс халдвар илэрснээр тус мужид буй идэвхтэй тохиолдлын тоо долоо болжээ. Харин Австралийн өмнөд, хойд болон төвийн бүс, Тасманид халдварын аюулгүй болсон байна.

Австрали улс вакцинжуулалтын аяныг хоёрдугаар сарын 21-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон вакцин тариулж иргэдээ уриалсан юм. Өнгөрсөн ням гарагийн (2020.03.07) байдлаар 81 мянга гаруй Австраличууд вакцин тариулсан нь холбооны засгийн газрын зорьсон тооноос бага хэмжээ байв. Вакцинжуулалтын хурд удааширсан нь хадгалалт, тээвэрлэлтийн асуудалтай холбоотой аж.

Тус улсын иргэдэд вакцин тариулах нь үнэ төлбөргүй хүлээн авах үйлчилгээ бөгөөд өөрсдийн хүслээр хийлгэж болох юм. Хэрвээ үйлчлүүлэгч нэг клиникээс хоёр тун тариулбал вакцин хийсэн Ерөнхий эмч 55 доллар хүлээн авах аж.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-03-12 19:32

ХУВИЙН АРИУН ЦЭВЭР САЙН САХИДАГ ХҮМҮҮС ЮМ ДАА

Зочин
Зочин
2021-06-16 16:16

Агаар дуслаар дамждаг ,ахуйн хавьт�##�аар ч х�##�ддаг өвчин.Өдөрт 10 удаа усанд орсон ч хавьт�##�д ойр бол х�##�ддаг.

Холбоотой мэдээ

Back to top button