ДЭЛХИЙ

Энэтхэгт хийсэн Владимир Путины айчлал АНУ, БНХАУ-ын төлөвлөгөөг “бут цохив”

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийж, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсанаараа дэлхийн нийтийн анхаарлыг зүй ёсоор татлаа. Ялангуяа, Энэтхэгийг Хятадтай сөргөлдүүлэх гэсэн АНУ-ын төлөвлөгөөг бут цохин “будаа болголоо” гэж гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугьж эхэллээ.

СӨРГӨЛДӨӨНИЙ ЭСРЭГ СӨРГӨЛДӨӨН

Владимир Путин 2021.12.06-нд Энэтхэгт хийсэн айлчлалаараа АНУ-ын Ази, Номхон далайн бүс нутаг дахь төлөвлөгөөнд ийнхүү хөндлөнгөөс ороод ирлээ. Путины энэ үйлдэл бол Орос, Энэтхэг хоёр орны хамтын ажиллагаа маш нягт байгаа, цаашид ч энэ янзаараа өргөжин тэлнэ гэдгийг батлан харуулсан “мессеж” боллоо. Түүхэн энэ айлчлалаараа Путин Энэтхэгийг стратегийн өрсөлдөгч Хятадын эсрэг мөргөлдүүлэхийг ятгаж буй АНУ-ын “тоглоом”-ын дүрмийг нь эвдэж магадгүй гэж шинжээчид тайлбарлаж эхлэв.

2021.12.06-ны үйл явдлыг өгүүлбээс, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой “Хайдарабадын ордон”-д дээд хэмжээний уулзалт хийхээр өөрийн “Аурус” загварын хөлөг онгоцыг хөлөглөн ирлээ. Уулзалтын эхэнд В.Путин Модиг “эрхэм найз” хэмээн мэндчилсэн нь уулзалт чухам ямар хэмжээнд өрнөхийг илтгэв. “Найрсаг улсад дахин ирсэндээ туйлын их баяртай байна. Орос орон Энэтхэгийг “найрсаг ард түмэнтэй агуу гүрэн” гэж үздэг” гэж Путин онцлов.

ОХУ-ын Ерөнхийлөгч хэлэхдээ, 2021 онд худалдааны эргэлтийн өсөлт 2020 оныхоос есөн сарын хугацаанд 38 хувиар, харин хөрөнгө оруулалтын хэмжээ 38 тэрбум ам.долларт хүрсэн гэлээ.

ОХУ болон Энэтхэг бол эрчим хүч, өндөр дэвшилтэт техник технологи, тэр тусмаа сансрын салбарт хамтран ажилласаар ирсэн гэдгийг энд дурдах нь зүйтэй. Сансрын хөтөлбөрийн хүрээнд “Энэтхэгийн сансрын нисгэгчдийг бэлтгэх зэрэг хөтөлбөрүүд хэрэгжинэ гэдэгт би итгэлтэй байна” гэж Путин мөн онцлов.

ПУТИНЫ САНУУЛГА

Путины энэ үг бол сансрын хөтөлбөр хэрэгжүүлж, Сарыг эзэмших төсөлд асар их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байгаа АНУ, ялангуяа Хятадуудад өгч буй “дохио”. Орос, Энэтхэгтэй хамтраад Жо Байдены Засаг захиргаа, Ши Жиньпин тэргүүтнийг чадах зүйлээрээ “бут цохих”-оор зэхэж буйн жишээ бол энэ. Учир нь, Орос орон сансарт хүнээ ч илгээж байв, нохой ч илгээж байсан асар их туршлагатай.

Орос, Энэтхэгийн хамтын ажиллагааны гол чиглэлүүдийн нэг бол яах аргагүй цэрэг-техникийн салбар. Цэрэг зэвсэгийн тал дээр Орос ч тэр, Энэтхэг ч тэр аль аль нь хэн нэгэнтэй хамждаггүй. Өөрөөр хэлбэл, өөр улс оронтой цэрэг армийн салбарт хамтран ажилладаггүй гэсэн үг. Энэ нь тэднийг хүчирхэг байлгаж, хүчтэй харагдуулдаг. Тэд харин энэ салбарт найрсагаар мөр зэрэгцэн алхдаг. Энэтхэг улс Оросуудаас хамгийн сүүлийн үеийн цэргийн зэр зэвсэг худалдан авдаг найдвартай түнш гэгддэг.  

“Бид олон улсын тавцанд ч, шууд цэргийн салбарт ч харилцаагаа хөгжүүлсээр байна. Бид Энэтхэг болон Оросын нутаг дэвсгэрт цэргийн хамтарсан сургуулилт хийж байна. Бид энэ чиглэлээрээ үргэлжлүүлэн ажиллах бодолтой байна” гэж Путин тодотгов.

Үүнийх нь хариуд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ч ОХУ-тай найрамдалт харилцаагхх улам бэхжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа Путинд баталсан үйл явдал боллоо.

“Сүүлийн арван жилд дэлхийн тавцанд янз бүрийн геополитикийн тогтоц бий боллоо. Гэсэн ч, огт өөрчлөгдөөгүй нэг зүйл бол Орос-Энэтхэгийн найрамдалт харилцаа. Манай хоёр улс бие биедээ онцгой анхаарал хандуулдаг” гэж Моди хэлээд, янз бүрийн чиглэлд хамтын ажиллагаа нягт байгаа ч цэргийн хамтын ажиллагаа бусад салбарынхаас илүү бэхжиж байгааг онцлов.

Хоёр орны цэргийн салбар дахь хамтын ажиллагаа бол “АНУ-ын эрх баригчид Хятадын эрин зуун ирж, улам хүчирхэгжиж байгаагийн эсрэг тэмцэх бодлого төлөвлөгөөнийхөө “тойрог зам” руу Энэтхэг улсыг татан оролцуулахыг улайрч байгаа энэ цаг үед Ерөнхийлөгч Путин Нарендра Модитой уулзсан нь нүдээ олсон уулзалт болсон гэж Москвагийн Их Сургуулийн Ази, Африкийн орнуудын хүрээлэнгийн дэд профессор Борис Волхонский ярив.

ОХУ 1990-ээд онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс /ЗСБНХУ/ буюу хуучнаар Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараа Ази-Номхон далайн бүс нутаг /Энэтхэг-Номхон далайн бүс нутаг ч гэдэг/-т байр сууриа алдсан байсан. Мөн 2000-аад оны эхээр Вьетнам дахь “Камрань” гэх Оросын цэргийн бааз ч хаагдсан түүхтэй.

“Хэрэв таагүй үйл явдал өрнөвөл Оросын цэргийн “Камрань” бааз америкчуудын гарт очих эрсдэлтэй. Тиймээс л ОХУ одоо Энэтхэгийн далай дахь нөлөөгөө дахин сэргээж эхэлсэн. Гэвч, өдийг хүртэл хугацаанд энэ нь бусад бүс нутгийн нэгэн адил оросуудын хувьд “улаан шугам” болоогүй байна” гэж Волхонский тайлбарлав. Энэ мэт шалтгааны улмаас Путинд Энэтхэгтэй харилцаагаа улам ч бэхжүүлэх сонирхол басхүү шаардлага тулгараад байгааг ч онцлов.

ОХУ Ази Номхон далайн бүс нутагт төвийг сахисан энхтайванчаар хандаж, нөхцөл байдлыг тогтвожуулах үүрэг гүйцэтгэж, АНУ-ын найдаж байгаачлан Энэтхэг, Хятадын хооронд мөргөлдөөн дэгдэхийг яавч хүлээн зөвшөөрөхгүй гэж шинжээчид дүгнэж байгаа юм. Энэтхэгийг Хятадын эсрэг турхирах АНУ-ын санаархал бүтэлгүйтэхэд ОХУ-ын үүрэг оролцоо асар их юм. Тиймээс байлдааны галыг намжаагч нь ОХУ гэхэд хилсдэхгүй.  

АНУ-ын эрх баригчид Энэтхэгийг Хятадтай хурцатгасан сөргөлдөөнд татан оруулахыг улангассан бух мэт улайран зүтгэж байна гэж Оросын гадаад бодлогын шинжээч Евгений Войтко үзэж байгаа юм.

Энд нэг зүйлийг нэмж дурдахад, америкчууд 2021 оны есдүгээр сард “AUKUS” цэргийн блок болох Австрали, АНУ, Их Британийн холбоо гэгчийг байгуулах замаар өөрсдийгөө бэхжүүлэхийг хичээж байгаа нь бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож байгаа тул ОХУ-д “ашиггүй” алхам гэж нэрлээд, ОХУ “AUKUS” холбооны гол зорилго нь өдөөн хатгаж, турхирч бүс нутгийг цаашид цэрэгжүүлэх зорилготой учраас дэмжээгүй гэлээ.

“AUKUS” холбоо бол АНУ-ын бүс нутаг дахь оролцоогоо шинэчлэх, өөрийн ноёрхол, хяналтаа тогтоох гэсэн далд увайгүй оролдлого гэгдэж байгаа юм. “AUKUS” бол америкчуудын Ази Номхон далайн бүс нутагт нөлөөтэй байгаа Хятадын сүр хүчийг сулруулах гэсэн нэгэн төрлийн сорилт болж эхэлсэн. ОХУ тус бүс нутгаас гарахгүй гэдгээ Путин Энэтхэгт хийсэн айлчлалаараа тод томруун ойлгууллаа. Тиймээс, Энэтхэг-Оросын хамтын ажиллагаа ашиг сонирхлын хүрээнд хэвээр байгааг харуулах нь Путинд чухал гэж шинжээч тайлбарлалаа.

Нөгөөтээгүүр, Энэтхэгийг Оросын талд бүрэн татаж “урвуулах” боломж бас байхгүй гэж улс төр судлаач, Хятад судлаач Николай Вавилов дүгнэсэн байна. Үүнийгээ нэгдүгээрт, “Энэтхэг бол АНУ тэргүүтэй бүх цэргийн түншлэлийн хамгийн идэвхтэй гишүүн” бөгөөд Америкийн эрх баригчид “Хятадыг дарангуйлах стратеги”-даа Энэтхэгт гол “бооцоогоо тавьж” байгаа гэж тайлбарлав. Хоёрдугаарт, Энэтхэгийн эрх бүхий өндөр албан тушаалтнууд, элитүүд “1980-аад оноос хойш ЗСБНХУ, ОХУ руу биш, харин АНУ руу элгэмсүү хандаж эхэлсэн, тиймдээ ч Америкийн томоохон пүүс корпорацуудын удирдлагад багтдаг гэдгийг онцлов.

Ямартай ч, Владимир Путин айлчлалаараа америкчуудыг цочролд оруулж, тэдний төлөвлөгөө, санаархалд ийнхүү том цохилт өглөө. Үйл явдал хэрхэн өрнөхийг харин харах л үлдэж байна. АНУ-ын эрх баригчид Путины “том мессеж”-нд хариу болгож, ОХУ-ын эсрэг мөн л өнөөх хориг гэгчийг тогтоож ч магад юм.

(Эх сурвалж: BBC; Tass; CGTN; Argumenti.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-13 11:42

ПУТИН ОРОСЫГ ХОЙД СОЛОНГОС БОЛГОХГҮЙ ГЭЖ Л НАЙЗ ХАЙЖ ЯВНА ДАА

Зочин
Зочин
2021-12-13 12:12

Нарeнда Моди айхтар хүн дээ. Бас л удирдагч хүн ямар байдгийг харуулдаг хүн

Үнэн үгт
Үнэн үгт
2021-12-13 13:12

Энэтхэгт л илүү ашиг өгөх байх. Орос Америкийн эсрэг Энэтхэгийг хөдөлгөж дөнгөхгүй Америк нь ч Оросын эсрэг хөдөлгөж дөнгөхгүй энэтхэгчүүд үндэстний эрх ашигаа барьж л харилцах болно. Энэ нь манайд нефтийн үйлдвэр барьж байгаагаар ч нотлогдож буй юм. Бүгд өөр өөрсдийн хөзөртэй л гэсэн үг. Харин хятадын эсрэг бол Америк Энэтхэг хамтрах нь дамжиггүй Орос ч гэсэн цаанаа хятадыг унагаахыг хүсэж байгаа учир д�##�дуур дэмжих нь дамжиггүй юм.

Холбоотой мэдээ

Back to top button