ДЭЛХИЙ

Амазоны ширэнгэн ойд осолдсон нисгэгчийг 36 хоногийн дараа аварчээ

36 настай онгоцны нисгэгч Антонио Сена Амазоны ширэнгэн ойд ослын буулт хийгээд 36 хоногийн турш ор сураггүй алга болсон байна. Тэрбээр нэгдүгээр сарын 28-ны өдөр буюу төрсөн өдрөөсөө хоёр хоногийн өмнө Амазон мөрний хойд сав газарт байрладаг Аленкуерээс хотоос Алмеирим руу нисэж байсан юм.

Тэгтэл тус өдөр Антонио онгоцны эд ангийн гэмтлээс болж ослын буулт хийх шаардлагатай болсон аж. Азаар Сена онгоц нь дэлбэрэхээс өмнө идэх юм болон хувийн эд зүйлсээ дотроос нь авч амжсан байна.

Аврах баг түүний дэлбэрсэн онгоцны үлдэгдлийг олж чадахгүй байсан тул хайх үйл ажиллагаагаа зогсоосон байсан гэнэ. Харин өнгөрсөн бямба гарагт (2020.03.06) хэсэг самар түүгчид Антониог  олсон аж.

Тэрбээр гэр бүлийн гишүүдтэйгээ өнгөрсөн даваа гарагт (2020.03.08) эргэн уулзсан байна. Гэр бүлийнхэнтэйгээ эргэн нэгдсэн Антонио телевизэд ярилцлага өгөхдөө “Тэр нөхцөл байдлаас гарах хүч чадлыг өгсөн цорын ганц зүйл бол миний гэр бүл байсан. Эцэг эх, ах эгчийнхээ царайг харах гэсэн миний хүсэл байсан юм” хэмээжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button