Сурвалжилга, Нийтлэл

ХЭРГҮҮД: Л.Бямбасүрэн нарын ИНЕГ-ын удирдлагуудыг 4-6 хэрэгт шалгаж, заримд нь яллах дүгнэлт үйлджээ

НЭГ: ИНЕГ-ЫН УДИРДЛАГЫН ХЭРГИЙГ ШҮҮХ ХЯНАЖ ЭХЭЛЛЭЭ

Далайд гарцгүй манай оронд агаарын тээврийн салбар чухал ач холбогдолтой. Гэвч тус салбарын бодлого, үйл ажиллагаа доголдох, нислэгийн аюулгүй байдлын зөрчил гарах явдал цөөнгүй, тус салбарыг удирдаж буй эрх мэдэлтнүүдийн албан тушаалаа урвуулсан байж болзошгүй үйлдлүүд байсхийгээд л хэвлэлийн хуудаснаа хөврөх болсон.

Гэвч хариуцлага тооцсон нь бараг л үгүй, тэгсхийгээд дарагддаг нь нууц биш.

Хууль сахиулах байгууллагынхан ИНЕГ-ын удирдах албан тушаалтнуудын холбогдсон олон үйлдлүүдээс ганц нэгийг нь л шүүхэд шилжүүлж шийдвэрлэхээр болж байна. Хууль, хяналтын байгууллагын эх сурвалжууд тоглоом, шоглоомоор “ИНЕГ-ын удирдлагатай холбоотой “бөөстсөн” олон хэргийн алийг нь шүүхэд шилжүүлж байгаагаа санахаа больчихлоо.

Ямартай ч Л.Бямбасүрэн, Б.Алтанцом нартай холбоотой үйлдлүүдийн заримд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхээр болсон нь үнэн хэмээсэн юм. Түүнчлэн зарим хэргийг нь шүүхэд шилжүүлж эхэлж байтал нэмээд олон үйлдлийг шалгуулахаар гомдол, мэдээлэл ирснийг ч эх сурвалжууд батлав. Дээрх хүмүүсийг чухам ямар үйлдэлд холбогдуулан шалгаж, шүүхэд шилжүүлээд байгаа талаар дор сийрүүлье.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнтэй холбоотой гомдол, мэдээллийг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед, өнөөгийн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга байх үеэс л иргэний нисэхийн салбарын төрийн бус байгууллагынхан хууль сахиулах байгууллагад удаа дараа хүргэсэн ч төдийлөн ач холбогдол өгөлгүй таг чиг өнгөрөөсөн байдаг.

“Магадгүй Л.Бямбасүрэнгийн “Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй би нэг анги, найз. У.Хүрэлсүх байхад надаар оролдоод үр дүнд хүрэхгүй” гэж ярьж явдаг нь нөлөөлдөг байх” гэх хардлага иргэний нисэхийн салбарынхны дунд байдаг. Нисэхийн салбарынхны дунд буй яриагаар бол У.Хүрэлсүх болон Л.Бямбасүрэн нар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нэг ангийнхан гэнэ лээ. Юутай ч цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг шүү дээ. У.Хүрэлсүх огцроод удаагүй байхад ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод байна.


ХОЁР: "ГҮРЭН” ДЭЭД СУРГУУЛЬ РУУ ШИЛЖҮҮЛСЭН 640 САЯ ТӨГРӨГ СУРАГГҮЙ БОЛСОН УУ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан олон хэрэг байгаагийн хамгийн их удааширсан нь “Гүрэн” гэх дээд сургууль руу 640 сая төгрөг шилжүүлсэн үйлдэл. Уг хэргийг анх тухайн үеийн ЭЦГ буюу өнөөгийн ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан илрүүлэн шалгаж эхэлсэн юм. Улмаар прокурорын байгууллагаас тогтоосон харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байдаг. Уг хэргийн талаар тодотгоё.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн 2017 оны тавдугаар сарын 10-нд А/295 тоот тушаал гаргаж “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий сургалтуудыг англи, монгол хэлээр зохион байгуулах” тендерийн үнэлгээний хороо байгуулжээ. Тус хороо нь хууль, журмаа зөрчин “Гүрэн” дээд сургуулийг тендерийн ялагчаар тодруулж, 640 сая төгрөг шилжүүлсэн юм. Үнэлгээний хорооны дарга нь тус сургуулийн захирал Д.Дэмбэрэлдоржтой хуйвалдан “Цахим” дээд сургуулийг тендерт оролцсон хэмээн хуурамч баримт үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон.

Мөн 2017 оны наймдугаар сарын 1-нд ИНЕГ/УЗ/ТББ/Ү-18/17 дугаартай сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж 596 сая төгрөг завшсан болохыг “Баян сагсай аудит” ХХК-ийн гаргасан аудитын дүгнэлтээр тогтоосон бөгөөд эдгээр үйлдэлд нь Л.Бямбасүрэнд холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.4-2.1, 18.6-2.3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 180200021 дугаар хэрэг нээж, шалгаж байсан билээ. Гэвч эдгээр хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шүүхээр хэлэлцсэн нь ч үгүй.

Дээрх хэргээс гадна АТГ-т зарим удирдах албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил, садан төрлийн хүмүүсээ ажилд томилж, хууль бус үйлдлүүдээ хаацайлдаг, гэр бүлийнхнээ дагуулан гадаадад албан томилолтоор явдаг зэрэг олон гомдол, мэдээлэл иргэд, ажиллагсдаас хүргүүлсэн ч шийдэгдээгүй. АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буйгаа гомдол гаргагчдад нэг бус удаа мэдэгдсэн ч эцсийн үр дүн гарахгүй байгаа нь олон нийтийн хардлага төрүүлж буй юм. Заримыг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хаасан нь ч АТГ-ынхныг хардах нэг шалтгаан болж буй гэсэн. Дээрх хэргийг шүүхэд шилжээгүй гэдэг мэдээллийг прокуророос өгч байгаа юм.

ГУРАВ: САЙДЫН ТУСЛАХ, ЗТХЯ-НЫ ГАЗРЫН ДАРГАД МӨНГӨ ӨГСӨН ХЭРГИЙГ ШҮҮХ ХЯНАЖ БАЙНА

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон дэд дарга Б.Алтанцом нарт холбогдох албан тушаалаа урвуулсан хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тус шүүх өнгөрсөн сарын эхээр хавтаст хэргийг, яллагдагч дээрх хоёр хүний хамт хүлээн аваад, хянаж буй аж.

Юутай ч хууль, хяналтын байгууллагынхны тоглоом, шоглоом болгон хэлсэн “Бөөстсөн олон үйлдлээс” нэгийг нь ч гэсэн шүүх хянаад эхэлж. Бидэнд олдсон мэдээллээр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, дэд дарга Б.Алтанцом нарт Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм байна.

Тэднийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын туслахаар ажиллаж байсан Л.Отгончимэгт 22.3 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг олгох тушаал гаргаж, түүний данс руу 20 сая төгрөг шилжүүлсэн, ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Мөнхнасан өмнө нь дээрх дэмжлэг болгож 20 сая төгрөг авчихаад байхад 2017 оны арванхоёрдугаар сард дахин 10 сая төгрөг шилжүүлэх тушаал гаргаж, 2018 оны нэгдүгээр сард есөн саяыг нь олгосон үйлдэл нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэж үзсэн байна.

Уг нь Л.Бямбасүрэнг яллагдагчаар татаад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор төрийн албанд буюу ИНЕГ-ын даргаар ажиллах эрхийг нь тодорхой хугацаагаар, өөрөөр хэлбэл, уг хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж дуустал түдгэлзүүлэх, улсын хилээр гарах, ЗТХЯ, ИНЕГ-ын албан тушаалтнуудтай уулзуулахгүй байх хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах санал НПГ-аас Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн гуравдугаар сард хүргүүлж байсан. Гэвч тус шүүхийнхэн прокурорын саналыг хэрэгсэхгүй болгосноор өдгөө ч албан тушаалаа хэрэгжүүлсээр байгаа билээ. 

ДӨРӨВ: УЛСЫН БОЛОН ИРГЭНИЙ НИСЭХИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ НЭГДСЭН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ АЖЛЫГ УДААШРУУЛЖ БАЙВ

УИХ-ын 2013 оны хоёрдугаар сарын 7-ны 18 дугаар тогтоолоор Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг баталж, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан батлах, тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгаж ажиллахыг Засгийн газарт даалгасан байдаг.

Уг бодлогын баримт бичгийн 3.10-т “Монгол Улсын агаарын орон зайн аюулгүй байдал, иргэний агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг хангахад иргэний нисэх ба батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөртэй байна”, 3.11 дэх хэсэгт “Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүдийн талаар улсын болон иргэний нисэхийн нислэгийн хөдөлгөөний мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээг бий болгоно” гэж тусгасан. Улмаар Засгийн газрын 2014 оны арванхоёрдугаар сарын 28-ны 428 дугаар тогтоолоор Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгахыг Сангийн, Эдийн засгийн хөгжлийн болон Зам, тээврийн сайдад даалгасан байдаг.

Улсын болон иргэний нисэхийн нислэгийн хөдөлгөөний мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээ байгуулах нь Монгол Улсын эдийн засгийн бодлого, төлөвлөлт, стратегийн ач холбогдолтой дэд бүтцийг хөгжүүлэх үйл ажиллагаа гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсээр байгаа. Харамсалтай нь, үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр хэн ч, юу ч хийгээгүй. ИНЕГ-ын удирдах албан тушаалтнуудад уг ажлыг хийхгүй байх ямар нэг ашиг сонирхлын зөрчил байна гэсэн хардлага нисэхийн мэргэжлийн боловсон хүчнүүдийн дунд бий.

Тиймдээ ч Ерөнхий сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдад хандад иргэний нисэхийн салбарынхан шаардлага хүргүүлэхдээ “Улаанбаатар хотод барьж буй Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийг тоноглоход төрийн зөв бодлогоор хандах талаар Батлан хамгаалахын болон Зам, тээврийн хөгжлийн сайдын бодлогыг өнөөг хүртэл эсэргүүцэж, эцэстээ салбарынхаа сайтад илт худал ташаа ойлголт өгч байна. Асуудлын шалтгаан нь энэ төсөлд ИНЕГ-аас төсөвлөсөн 33 тэрбум төгрөгийн санхүүжилтээр зарласан тендерт Францын “Талес” компанийг шалгаруулахын тулд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг 2019, 2020, 2021 онд зөрчсөн. Тиймээс энэ хүмүүсийг ажлаас халуулж, хариуцлага тооцох ёстой” хэмээсэн байгаа юм.

2019 оноос хойш энэ асуудлаар ИНЕГ тендер зарлаж, Францын компанийн эрх ашигт нийцүүлэн шалгуур тавьж байснаас үзвэл тус газрын удирдлага ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэх нисэхийн салбарынхны шаардлагад дурдсан хардлага батлагдах мэт. Гэтэл өнөөдөр ИНЕГ-ын албан тушаалтнууд гэнэт 180 градус эргэж, дэд дарга Б.Алтанцомоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж, нислэгийн хөдөлгөөний мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээ бий болгох асуудлыг судалж, дүгнэлт гаргах, Монгол Улсын агаарын зайн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр иргэний нисэх болон улсын нисэхийн хамтын ажиллагааны асуудлыг ҮАБЗ-д танилцуулах бэлтгэл ажлыг хангахаар болж байна.

Мэргэжлийн хүмүүс “ИКАО-гийн төв байгууллагын  2011 оны нэгдүгээр сарын 1-ний “Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний цэрэг иргэний   нисэхийн хамтын ажиллагаа-Cir330-AN/189” зөвлөмж болон “Doc10088-Цэрэг иргэний нисэхийн хамтын ажиллагаа”-ны гарын авлагад “Цэрэг   иргэний нисэхийн нэгдсэн сүлжээ” бий болгохыг чухалчилж гишүүн   орнууддаа хүргүүлсэн аж.

Мөн ИКАО байгууллагын Ази, Номхон далайн бүсийн “Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ерөнхий төлөвлөгөө-v2.3”-т  нэгдсэн сүлжээ, цэрэг иргэний нисэхийн байгууллагын хамтын ажиллагааны талаар тодорхой бичсэн байна. Монгол Улсын агаарын зайн аюулгүй байдлыг хангах цэрэг-иргэний нэгдсэн сүлжээ бүхий тогтолцооны үндэс болсон Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын автомат удирдлагын системийг тоноглохдоо манай агаарын цэргийн радиолокаторын системтэй уялдаж мэдээлэл солилцох, хамтран  ажиллах чадвар, боломжтой байх тодорхойлолт бүхий шаардлагыг ч онцолсон аж.

Энэ нь АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлагаас үүдэн дүгнэлт хийж, 2002 онд 630 сая ам.доллар төсөвлөж, анхдагч (цэргийн) радиолокацийн   200 станцыг АНУ дэвсгэртээ шинээр байрлуулж, цэрэг-иргэний нэгдсэн сүлжээг бий болгосон байдаг. Өнөөдөр АНУ, ОХУ, БНХАУ, Европын Холбооны улсууд болон Ази, Африк, Латин Америкийн олон оронд нэгдсэн сүлжээгээр агаарын хөлгүүдийн хянадаг болжээ.

Гэтэл ИНЕГ-ын дарга, дэд дарга нар цэрэг-иргэний хамтын ажиллагааг мэдээлэл солилцох автомат   сүлжээ байгуулах түвшинд нь эсэргүүцээд буй нь ашиг сонирхлын зөрчил гэж үзэх үндэслэл болж байна. Энэ үйлдлээрээ тэд манай иргэний нисэхийн байгууллага дагаж мөрдвөл зохих ИКАО-гийн зөвлөмж шаардлагыг зөрчиж буйгаас гадна Монгол Улсын хууль тогтоомжийг ч үл ойшоож байна” хэмээн өгүүлсэн юм.

ТАВ: МОНГОЛЫН ТЭНГЭРТ АГААРЫН ХӨЛГҮҮД ХЯНАЛТААС ГАРАХ ТОХИОЛДОЛ АЛГА БОЛОХ БАЙВ

Улсын болон иргэний нисэхийн нислэгийн хөдөлгөөний мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг хэдэн жилийн өмнөөс хийчихсэн бол Монгол Улсын нутаг дээгүүр өнгөрч байсан агаарын хөлгүүд олон минутаар радараас алга болох явдал гарахгүй байв.

Тодруулбал, 2020 оны аравдугаар сарын 21-ний 12.00 цагийн үед Улаанбаатарын дээгүүр өнгөрч байсан гадаадын таван агаарын хөлөг 20 минутын турш хяналтгүй болсон бөгөөд Улаанбаатар, Сайншанд хоорондын ажиглалтын ADS-B системийн дохиолол тасалдсан нь шинжээчдийн дүгнэлтээр батлагдсан байдаг. Ингэж агаарын хөлгүүд хяналтаас гарсан тохиолдол ганц энэ биш. 2020 оны арванхоёрдугаар сарын 29-нд “Эйркон-2100” систем доголдсоноос манай нутаг дээгүүр нисэж байсан агаарын 12 хөлөг хяналтгүй болж байв.

Түүнчлэн ИНЕГ-т байдаг, нислэгийн мэдээлэл дамжуулах, боловсруулах үүрэгтэй AFTN гэх систем доголдож, ажиллагаагүй болох тохиолдол гарч байв. Уг систем нь олон улсын болон орон нутгийн нисэх буудлууд хооронд нислэгийн мэдээлэл дамжуулдаг бөгөөд одоогоор ОХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Бээжин хотын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвтэй холбогдож мэдээллээ солилцдог төхөөрөмж аж. Эл систем нь 2019 оны наймдугаар сарын 31-нд үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн бөгөөд үүнийг засуулахын тулд төхөөрөмжийг нийлүүлэгч “Copperchase” компанид хандахад зөвхөн ажлын хөлсөнд 8634 фунт стерлинг төлөх, ингэхдээ хэвийн ажиллуулах баталгаа өгч чадахгүй гэжээ.

Оронд нь түр ажиллуулах AFTN систем өгөхийн тулд 30 000 гаруй фунт стерлинг шаардагдана гэдгийг ч илэрхийлсэн байдаг. Манайхан нэг удаа AFTN системээ өөрсдөө засаж ашиглалтад оруулсан ч төд удалгүй 2019 оны аравдугаар сарын 1-нд бүрэн зогссон гэдэг. Энэ мэтээр тоочоод байвал ИНЕГ-ын удирдах албан тушаалтнуудтай холбоотой хууль зөрчсөн байж болзошгүй олон баримт, мэдээллийг уншигчдад хүргэж болох билээ.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
3 сар 11, 2021 08:28

ямар олон хэргээр ш�##�гагдаж бгаа юм бэ

Зочин
Зочин
3 сар 11, 2021 09:06

Нисэхийн с�##�бар шун�##�д автжээ. Өчигдөр 2 охиноо хагас тэрбумаар хэдэн хамаатнуудынхаа хүүхдүүдийг 1.2 тэрбумаар сургасан Батжарг�##� гэж сайн аавын тухай мэдээ гарна лээ. Төр энэ хүнд ямар өртэй юм бэ?????????

аяаяа
аяаяа
3 сар 11, 2021 09:46

Хусаач ээ одоо юугий нь хүлээгээд байдгийн.... ийм новшийн амьтдаас болж, Монгол улсын засгийн газрын нэр хүнд унаж байгаамштээ.... Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд аа, Х�##�тар сайд аа юугий нь бодоод суугаад байдгийн... Энэ байгууллага авах юмгүй болоод 4 жил болж байна. Энэ байгууллагад ганцхан тэндэр элдэв мөнгө зөрчил нислэгийн зөрчил осол яригдсаар хүний амин дээр тулв�##� оройтсон юм л болох байх шүү

Eguur
Eguur
3 сар 11, 2021 09:52

Харин ч зах замбараагүй иддэгүүд нь шорон оронд яваад гайгүй цэгцрээд байгаан бишүү?

zochin
zochin
3 сар 11, 2021 10:00

arai l huniig aimaar harluulah yumaa. ajlaa zugeer hiij baigaa humuusiig ingej eldveer bichih ni tsaanaa tom zorilgotoi baih. bie bienee ingej harluuldag har mass aimaar baina shuu.

Зочин
Зочин
3 сар 11, 2021 10:01

пүүх ийм олон хэргээр ш�##�гагдаж байхад энэ Бямбасүрэн чинь тахилд өргөгджээ

м
м
3 сар 11, 2021 10:01

пүүх ийм олон хэргээр ш�##�гагдаж байхад энэ Бямбасүрэн чинь тахилд өргөгджээ

Зочин
Зочин
3 сар 11, 2021 10:38

Hogiin, iim yumnuudaa Haltar said ni hariutslaga tootsoj chaddaguu archaagui yumbe

Shvree
Shvree
3 сар 11, 2021 10:38

Said maid gesen manuuhai duugai yugaa haraad suudag

Сэтгүүлч ОК
Сэтгүүлч ОК
3 сар 11, 2021 10:53

ИНЕГ-ын удирдлагуудын хууль бус үйлдлийг илчилж байгаа эрхэм сэтгүүлч нартаа т�##�архаж байна. Алтантуул болон нисэхийн дарга нараас хахуулиа аваад бөөлжисөө эргээд з�##�гихгүй байхыг сэтгүүлчдээсээ хүсье. Үзэл санаа, бодлогодоо үнэнч байв�##� сэтгүүлч та бүхнийг ард иргэд үргэлж хамга�##�на гэдгийг бүү март !

ЗОЧИН
ЗОЧИН
3 сар 11, 2021 11:15

Энэ мэдээг захи�##�гаар нийтлүүлж байгаа хүн Цэрэг-Иргэний нэгдсэн сүлжээг муу мэддэг хүн байх шиг. ОХУ-ын батлан хамга�##�ахын системийг сайн мэддэг, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Чикагогийн конвенц, МУ-ын иргэний нисэхийн тухай хууль тогтоомжын шаардлагыг маш муу мэддэг. ОХУ-ын Алмаз ксмпанийн эрх ашиг хамга�##�агч, гар хөл нь гэдэг нь илт байна.

БРАВОООО
БРАВОООО
3 сар 11, 2021 11:22

ХАЛ ХАЛ ХАЛ ӨӨР ЮУ ЧХЭРЭГГҮЙ. ӨЧИГДӨР ЗАМ ТЭЭВРИЙН САЙД БАЙСАН М.ЗОРИГТ ГУАЙ БҮРЭЛДЭХҮҮНЭЭР НЬ ЗОЛИГТ ГАРГА ИЙМ БУЗРУУД ТӨРД ДАХИН БҮҮ ШУРГАЛГА ГЭЖ ЖИРГЭСЭН БАЙНАЛЭЭ

Зочин
Зочин
3 сар 11, 2021 11:31

Монгол дэлхийд байхгүй баян.Заримдаа айлуудынхаа хогны уутанд хэдэн тэрбумаар нь мөнгө төсөвлөж төр гаргана.Дарга нарынхаа охид,эхнэрүүдийн даамсагны мөнгийг төсөвт суулган бат�##�ж гаргаж өгнө. Энэ мэт олон санаанд оромгүй,дэлхийн улс орнууд сонсвол итгэмээргүй зүйлийн манай дээдсүүд хийнэ шүү.Монгол бол хэрэв ш�##�гаруулдаг бол даргад ээлтэй улсаар гарцаагүй тодорно.

МАНАН сөнөтүгэй 60 тэрбумын схемээр боссон аалзнууд
МАНАН сөнөтүгэй 60 тэрбумын схемээр боссон аалзнууд
3 сар 11, 2021 11:36

Наад шун�##�ын дэв шүгэлсэн �##�уурчид намчид хулгайчид муу ёр шүгэлсэн газруудаа цэгцэлж чадах хүн байна уу эд нар бол бүх шүүх прокурор цагдаа АТГ тагнуулыг худ�##�даад авчихсан Хжрцын гол гар хөл а�##�знууд эрх мэдэл мөнгө санхүү ихтэй ард түмнийг төр засаг шүүх цагдаатай нь нулимж дооглож тавлаж байна.

Зочин
Зочин
3 сар 11, 2021 11:49

ШАЛ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХААН БОЛЬ. ЦАРАЙ ШИГЭЭ СЭТГЭСЭН ТЭНЭГ ХҮҮХЭН ИЙМ ЮМ ОЛООД БАЯЖДАГ УУ

ЗОЧИН
ЗОЧИН
3 сар 11, 2021 11:50

Зарим нэг шантаачийн эрх ямбыг эдлүүлээгүйн төлөө Монгол Улсын чиг үүргийн нэг агентлаг ингэж гүтгүүлж болох байхаа. Нойлын цаас, нохойн хоол, зэв арилгагч, А даавуу гэх шиг. Нислэгийн аюулгүй байд�##�, зорчигчын аюулгүй байд�##�, тав тухыг хангахад мөнгө төгрөг зарах нь ойлгомжтой асууд�##� байх. Бүх зүйл нь ил тод, шилэн дансанд, цагдаа шүүх нь хянаж ш�##�гаад дууссан асуудлын сөхөж байгаа нь энэ сайтуудад ашиг сонирхол байгаа нь илт байх юм. Яаж хэдэн төгрөг олохоо л бодох юм даа энэ мэт хогийн сайтууд

Zochin
Zochin
3 сар 11, 2021 12:05

Uneheer ingej harluulah tom shaltgaan tsaana ni baina. Buh yum ni il tod baihad ingej gutgej bichuuldeg heseg buleg nisehiihen uursnuu oligtoi nuhud ogt bish shuu

ЗОЧИН
ЗОЧИН
3 сар 11, 2021 12:11

Шантаачны хэдэн нөхдүүд ИНЕГ рүү дайраад байгаад нэг зорилго байгаа даа. ҮАБЗ-өөр хүртэл зарим нэг асуудлаар шийдвэр гаргуулах гээд яваад байх шиг. Энэ хямр�##�ын үед эдийн засгаа дааж, хямр�##�гүй яваа хэдхэн с�##�барын нэгийг зооглохоор оролдоод эхэлжээ. Улсын нүүр царай болсон иргэний нисэхийн с�##�барыг битгий хуваагаад идчихээрэй.

ЗОЧИН
ЗОЧИН
3 сар 11, 2021 12:32

Бүгдийн ш�##�гаад хууль, дүрмийн дагуу болох нь тогтоогдсон ажлуудыг хэдэн жил сөхөж хооллох гэсэн юм болдоо энэ сайтууд

Зочин
Зочин
3 сар 11, 2021 13:09

Монголын хулгайчидаа гэж яг л ийм шийдчихсэн шулуудчихсан аймшигтай хүн дүрстэй �##�уурчид их болж дээ эднийг буулгахын тулд тусгай ажлын хэсгүүд гарч шууд цааз өүх насаар хорьж ард түмэнд бодитоор нь харуулахгүй бол 4-5 жилийн ялыг тоохооргүй аймшигтай л�##�рууд төрийн �##�банд хэдэн мянгаараа өт хорхой шиг арв�##�заж баына шүү

Сэтгүүл зүйд санаа зовсон Монгол хүн
Сэтгүүл зүйд санаа зовсон Монгол хүн
3 сар 11, 2021 13:28

Мэргэжлийн с�##�бар, мэргэжлийн с�##�барын ажлыг харлуулж, хэдэн төгрөг нэхдэг асууд�##� энэ хэдэн сэтгүүлчдийн бизнесс болж дээ. Мэргэжлийн хэдэн байгууллагуудынхаа үйл ажиллагаа битгий л нураачаасай даа энэ улс төржилт....

Зочин
Зочин
3 сар 11, 2021 13:33

Tsarai shigee setgeldeg ulun huuhen heden tugrug haij nisehiin salbariig sain muulj bichij bna daa. Yum oldohiin boluudaa.

hm
hm
3 сар 11, 2021 13:56

ene huuli hyanaltiin heden dev ttsen busaruud nisehiin heden mergejilgui baahan maungunii BADAMJUNAI HURTS ALTAI CONSTRAKSHNII busar baterdene nartai niilj 2016-2021 hurtel nuureeree yazartal idetsgeesen baina odoo achaagii ni uuruulne dee hu oyunerdene erunhii saadaa

Зочин
Зочин
3 сар 11, 2021 14:04

АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙГЭЭС ИРГЭД ХЭТ ӨНДӨР ОНГОЦНЫ ТӨЛБӨР ХҮЧЭЭР ТӨЛСНИЙ ГАЙНЫ НЭГ ХЭСЭГ НЬ

Зочин
Зочин
3 сар 11, 2021 15:54

Mergejliin baiguullagiin uil ajillagaag sudalj medej baij medeelel ogohgui bol Mongol ulsad sain saihan yavj bgaa salbariig hurtel harluulah yum. 2016-2020 on nisehiin salbariin hamriin ikh devshilj, saijral gargasan ots tsagiin uyuudiin neg gej bodoj bna. Ajiltnuudiin niigmiin asuudald chiglesen olon shan ajil, buteen baiguulalt hiigdej bgaa. Bi nised hairtai.

Зочин
Зочин
3 сар 11, 2021 16:03

Нисэхт бол хариуцлага тооцдоггүй юм шиг байна доо

БУЗАР БУЗАР
БУЗАР БУЗАР
3 сар 11, 2021 16:47

ИХ ЗАВААН СҮҮЛИЙН 2016 ОНООС ХОЙШ БҮҮР БАЛЯААР БОЛСОН ГЭСЭН ТЭР ДАРГА НАР НЬ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛОДОГ АЧИГЧ МАЧМГЧЧ ГЭХШГ ЁСТОЙ ТАТААСАН НААСН

МОНГОЛЫН ЗҮРХТЭЙ ГЭСЭН ХҮН БОЛГОНД ЗОРИУЛЛАА
МОНГОЛЫН ЗҮРХТЭЙ ГЭСЭН ХҮН БОЛГОНД ЗОРИУЛЛАА
3 сар 11, 2021 16:53

ниёэхэд нийгмийн х�##�амж өндөр гэж тэр дээр юу бичээд байгаа юм бэ? нисэхэд онгоц нисдэг болохоос ясли цэцэрлэг спорт за�##� бишшүү улс төрчдийнмөнгө угаасан баримтыг чинь дэлгэнэ шүү бямбасүрээн?

Зочин
Зочин
3 сар 11, 2021 19:29

ЧОНОТОЙ НИЙЛСЭН НОХОЙ ШИГ ХЭДЭН ХҮН ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГНИЙ ТӨЛӨӨ ҮЕИЙН ҮЕД ИЙМ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ БАЙДАГАА ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ? МЭРГЭЖЛИЙН НАРИЙН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ ИЙМ БАЙГУУЛЛАГЫГ ХАА ХАМААГҮЙ ОРОЛДОЖ, ОЛДОГ ХЭДЭН ТӨГРӨГИЙГ НЬ ГАДНЫ БАЙГУЛЛАГАТАЙ ХУВААЖ ИДЭХ ГЭЖ ЧИЧРЭЭД ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ Л БОЛОВ УУ. ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫН 2500 ХАМТ ОЛОН ХЭН ЮУ ХИЙГЭЭД БАЙГААГ САЙН МЭДЭЖ БАЙГАА. ӨНӨӨДРИЙН ЭНЭ УДИРДЛАГУУД ШИГ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА УДИРДЛАГУУД УРЬД НЬ НЭЭХ ИХ БАЙГААГҮЙ ШҮҮ. ХЭРЭВЗЭЭ ХЭТ ИХ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ САЛБАРЫН ХАМТ ОЛНЫ ЭРХ АШИГТ НӨЛӨӨЛЖ ЭХЭЛБЭЛ БИД САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ХАМГААЛЖ ТУУШТАЙ ТЭМЦЭЖ ЧОНОТОЙ НИЙЛСЭН НОХОЙНУУДЫН БҮХ БУЛХАЙГ ОН ОНООР НЬ ИЛ ГАРГАЖ ӨГДӨГ ГАЗАР НЬ ӨГНӨ ШҮҮ. ТА НАРЫН БАЛГААР БҮСИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ШИНЭ ТӨВИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИНЭЧЛЭЛТИЙН АЖИЛ 3 ЖИЛ ГАЦААД БАЙГАА ШҮҮ. ҮҮНЭЭС БОЛЖ НИСЭХ МАШ ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛДАГДАЛД ОРЖ БАЙГАА.

Зочин
Зочин
3 сар 11, 2021 20:25

Мөрөөрөө ажлаа хийж яваа хүмүүсийг ингэж аймаар гүтгэж яаж чаддаг байна аа. Зарим хүмүүс өөрсдийн муу санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд юу ч хийхээс буцахаа байжээ. Яг нэг хэллэгээр дахин дахин бичээд л байхын.

ард түмэн
ард түмэн
3 сар 11, 2021 20:35

сүүлд бас Ач холдинг той холбоотой 4.8 тэрбум төгрөгийн тендерийн асууд�##� гээд энэ Хүрэлсүхийн найз юм бол Хүрэлсүх тийм л шударга юм бол найзынаа ш�##�гуулаад үнэхээр �##�даа гаргасан бга бол яллуулаач нөгөө засгийн газраа унагадаг шударга чинь хаана бна

Зочин
Зочин
3 сар 11, 2021 20:56

Зүгээр ажлаа хийж байгаа хүмүүсийг муухай гүтгэж бичих юмаа. Аль хэдийн ш�##�гаад гэм буруугүйг нь тогтоочихсон асууд�##� шүү дээ. Хуучин дарга байхдаа хөрөнгө мөнгөний хэргээр шоронд орсон Батмөнх гэж хүн л эртнээс хойш захи�##�агтай бичүүлээд байгаа юм байна билээ.

Unshigch
Unshigch
3 сар 11, 2021 21:09

Vaktsinii talaar hudal medeelel unen yum shig bichsen baisan. Odoo ene bas yag unen yumu. Shalgaj baigaa gazruud ni helj yarisan uyed ni huniig buruutgaya.

Увс хүнс
Увс хүнс
3 сар 12, 2021 07:31

Идэж уусан нь үнэн л байнаштэ Одоо энэ хоёр хулгайчид шорон л гэр нь болохийм байна даа

цагдаа
цагдаа
3 сар 12, 2021 08:43

Бямбасүрэнгийн ах нь ТЦАлбаны дарга, цагдаагийн хурандаа Амарсайхан, Алтанцомын хамаатан ах нь Ц.Нямдорж сайд. АТГ, ЦЕГ, ТЕГ, ШШЕГ, ХХЕГ, ТПГ, НПГ, УЕПГ тэгээд эрүү, иргэний шүүхийн шүүгч нар тэдний атганд байдаг танай сайт ч будаа боллоо доо. Ядаж байхад тэдний ард Баасанцогт, С.Насанбат прокурор байгаа. Одоо яана даа.

Zochin
Zochin
3 сар 12, 2021 09:12

Ih mundag tsagdaa baih ni. Haramsaltai ni taasangui

tsagdaad
tsagdaad
3 сар 12, 2021 10:01

haha hamaatan ah ni genuu udam sudraar ni sudlaal bj bdiin yadiin

Дорж
Дорж
3 сар 12, 2021 12:25

Гахай Бямбасүрэн гэдэг нөхөр аэровокз�##�ын ачигч хийж байсан гэдэг. Нисэхийнхэн түүнийг таних ч үгүй. Сүүлд л Бямбасүрэн гэдэг дарга ирлээ. Ачигч хийж байсан гээд л шуугиад эхэлсэн. Зарим нь гахай гэдэг хочтой гээд л ярьж байсан. Тэгээд хуульч нэртэй оронцог төдий сургууль төгсчээ. Манай нисэх бол гадаадад голдуу мэргэжил эзэмшсэн боловсрол өндөр хүмүүстэй с�##�бар л даа. Гэтэл энэ гахай Хүрэлсүхтэй оронцог төдий сургууль төгссөн юм байна шүү дээ. Ээ чааваас МАН-ын боловсон хүчингийн царай энэ дээ.

Зочин
Зочин
3 сар 13, 2021 23:16

Энэ төрийн гутамшиг Хүрэлсүх Энхболд хоёроор төгсөөсэй билээ!!!!! Энэмуусайн нисэхийн толгойд гарсан луйварчид бол зүгээр л мөнгөний бохир бизнэсийн тэндэрийн авилгачид өөр юу ч байхгүй!!! Монгол төрийг 60 тэрбумчдаас цэвэрлэнэ би юунаас ч айхгүй амь насаа 60 тэрбумчдыг цавчихад үлдсэн нас цусаа зориулна гэж шаагаад наагаад байсан Хүрэлсүхийг нь хараарай***** Одоо үргэлжлээд Оюун-Эрдэнийг нь бас хараад байгаарай????!!!! Та нар ард түмнийг хуурахгүй шүү!!??? Та нарын бузар булай тэндэр мөнгө зувчуулдаг нисэхийн хөгжлөөс хумс�##�ж хулгайлсаар нүүрээрээ дүүрэн язарт�##� тарг�##�сан Бямбасүрэнгээ хараад байгаарай шорондоо сууж жинхэнэ тамын үлгэр тун удахгүй айсуй та нар хараарай 2016-2021 оныг дууст�##� хичнээн тэрбумаар нь идсэн ноцтой баримтууд дэлгэгдэнэ шүү!!!!........ Та нар ичихгүй бол ард түмэн хүзүүг чинь булга дарах өдөр ирнээ!!!!!

Зочин
Зочин
6 сар 18, 2021 17:23

ЗТЯ ИНЕГ Төмөр зам гээд бөөн луйварчид хүн �##�ж хүрээ т�##�аад эхэлчихсэн сийхгүй �##�уурчид дээрэмчид зөндөө байгаа. Хэн ч хэзээ ч хэргээ хүлээдэггүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button