УЛС ТӨР

Базуудад “базуулсан” У.Хүрэлсүх, Х.Баттулга нар

Ерөнхийлөгчийн сонгуулийн товлолт өдөр, минут, секунтээр ойртоод л байдаг. Гол тоглогчид нь аль болох л нэр цэвэрхэн байдалтай энэ өдрүүдэд цэмциймээр байдаг. Гэтэл Х.Баттулга, У.Хүрэлсүх нар тус бүрдээ нэг нэг муухай харагдуулагчтай болов. У.Хүрэлсүхийнх нь С.Батболд, Х.Баттулгынх нь А.Гансүх. Хоржоонтой нь, С.Батболд, А.Гансүх нар базууд. Ямар үйл лайгаараа ийм баз улсуудад “базуулж”, эдүгээ эдгээрээсээ болж, хэмлүүлж суугаа юм гэлтэй, Х.Баттулга, У.Хүрэлсүх нар. Үнэндээ тэднийг мөнгө тойрсон эрх ашгууд л нэгтгэсэн харагддаг.

НЭГ: А.ГАНСҮХЭЭС ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАЛХСАН Ч ОРОЙТОВ

Б.Баасанцогтоор дамжиж, “Ариг” банкны мөнгөөр шүүгчдийг угжсан гэх баримтуудын учиг явсаар А.Гансүх дээр төвлөрч буй. Үүнээс хойш цацагдах олон баримтад түүний нэр дурдагдаж, Ерөнхийлөгчийг тойрсон их мөнгийг А.Гансүх өөр дээрээ татан төвлөрүүлж, эргээд тарааж байсан нь нотлогдоно гэх. Бүр ОХУ-аас орж ирсэн гэгдсэн мафийн шинжтэй мөнгөтэй хүртэл өнөөх А.Гансүх холбогдсон. Ядахад өөрөө гарч ирээд, тэнд тусгай үүрэг гүйцэтгэхээр хүмүүсээ явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөөдхөв.

МАН-ынхан ч нэгэнт улайрч, түүнд хамаарч болох бүхнийг илчлэхээр захирч чаддаг хуулийн байгууллагуудаа сумлачхаад байна. Саяхан “УБТЗ” ХНН-т нэгжлэг хийсэн нь ч А.Гансүх рүү чиглэсэн операциудын нэг хэсэг байв. Ингэж ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргын үүргээр “мөнгөний машин” хийж явсан А.Гансүхийг хэрэг бишдээд эхлэнгүүт Ерөнхийлөгч ч түлхэхэд бэлэн яваа гэх яриа хөшигний ард хөврөх болов. Гэвч эдүгээ Ерөнхийлөгч А.Гансүхийг өөрөөсөө түлхэхэд нэгэнт оройтсон билээ.

ХОЁР:  У.ХҮРЭЛСҮХ ОГЦРОХООСОО  Ч ӨМНӨ С.БАТБОЛДОД “ӨШИГЛҮҮЛЖЭЭ”

С.Батболдод хамаарах хуулийн маргаан хилийн чанадад өрнөөд эхлэнгүүт тэрбээр У.Хүрэлсүхийн хаалгыг шууд түлхэн орж, уурандаа хөлөн тус газар луу өшиглөсөн гэгдсэн. Бие махбодиор нэг удаа өшиглүүлээд өнгөрөх ч яахав, эр улсууд. Гэвч С.Батболд энэ хаврын турш У.Хүрэлсүхийн тамирын голын мөсийг хэлээрээ долоох шахам цуглуулсан улс төрчийн карьерийг нь өшиглөн устгагч болж хувирлаа. У.Хүрэлсүхэд түүнээс бултах ямар ч арга зам үлдсэнгүй.

Энэ хугацаанд НПГ-ын орлогч Ц.Насанбат “С.Батболд нарт хамаарах хөрөнгүүдийг царцаах ажиллагаа гадны зургаан улсын шүүх дээр зэрэг өрнөж байгаа” гэх агуулгыг маш тодорхой зарлав. Тэдний талаас гадаадад ямар ч хөрөнгө байхгүй, биднийг шалгасан онцын зүйл үгүй, Монголын талаас зориуд үнэтэй хуулийн фирм хөлсөлж, ийм операци хийж байгаа гэх тайлбар өгч байна. Гэвч С.Батболд нарт хамаарах баримтууд Ерөнхийлөгчийн гарт асар ихээр төвлөрсөн нь У.Хүрэлсүхийн толгойны өвчин болоод байна.

НЮАНС: ХӨХҮҮНЭЭР ИНЭЭЖ ЯВАА ХӨНДЛӨНГИЙН ДҮР НЬ З.ЭНХБОЛД

Ерөөс Ерөнхийлөгчийн багийнхан энэ хаврын турш С.Батболдыг У.Хүрэлсүхэд нааж, баримтуудыг нь тасралтгүй нүдэхээр төлөвлөсөн нь ил цагаан болсон. Зөрүүлээд  МАН-ынхан А.Гансүхийг Ерөнхийлөгч Х.Баттулгад сайтар нааж байгаад, нэг мөсөн гөвшиж өгөхөөр эргэлт буцалтгүй шийдсэн нь харагдана. Энд хөхүүнээр инээж яваа нэг хөндлөнгийн дүр нь З.Энхболд. С.Батболдтой баз гэдгийг нь мэдсээр байж, А.Гансүхийг тэр л Ерөнхийлөгчийн дэргэд авчирч уясан.

З.Энхболд ЕТГ-ын даргын суудал дээрээс С.Батболдтой маш ойрын харилцаатай, МАН-ын гишүүнчлэл бүхий эрхмүүдтэй хамтран эзэмшдэг “Старто” ХХК-ийнхаа эрх ашгийг бүрэн хангаад, гарч одсон. Нэгэн үес З.Энхболд, С.Батболд нар намын дотоод хөлөө базаах ажилд төвлөрч, шинэ МАНАН байгуулах бэлтгэлээ хангалаа гэх санааг ч нийтлэлчид дэвшүүлж байв. Энэ нь ч үнэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа С.Батболд ч тэр, З.Энхболд ч тэр намдаа хачин их нөлөөтэй болох хүлээлт нэгэнт бэхэжчихлээ. Харин манай “гэнэн” хоёр л Ерөнхийлөгчийн сонгуульдаа хэрхэн оролцох юм бол доо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Намчин
Намчин
3 сар 12, 2021 08:16

ха ха. Яг тэгжээ

ккк
ккк
3 сар 12, 2021 10:18

Ямар аймар эгч дүүс вэ

Зочин
Зочин
3 сар 12, 2021 11:28

Gansuh ugaasaa jenkogiin hun bsan shd

zochin
zochin
3 сар 12, 2021 12:58

С.Батболд Хүрэлсүхийг өшиглөөд байдаг хэн бэ, муу новш

зочин
зочин
3 сар 12, 2021 14:14

ХҮРЭЛ СҮХ НЭГ МУУ АХАР ШИИРТЭЙ ЯМААНЫ ГУРАВТ ӨШИГЛҮҮЛЛЭЭЮУ ЕР-Ч БОЛООД ХҮНИИ ӨӨРИИНГҮЙ ХОЁР ТАЛД ҮЙЛЧИЛСЭН ГАЙ БОЛХОООР НОВШНУУДААСАА ХУРДАН САЛ ЧАМД ХАНЬ ИЖИЛ ҮР САД ЭГЭЛ ЖИРИИН ИРГЭД ЧИНЬ ТҮШИГ БНО

Зочин
Зочин
3 сар 12, 2021 21:30

Сү бол Хаан шүү дээ. МАН-ын хөзөр түүний гарт байгаа нь ойлгомжтой.

Зочин
Зочин
3 сар 13, 2021 07:57

Б.Лхагвасүрэнгийн "Үр могой" гээд найрагл�##� байдаг даа.Энэ хулгайч Сүг.Батболд бол яг л тэр найрагл�##�д гардаг хар эрээн могой.Өөрийг нь өсгөж өндийлгөсөн эх орноо энэ могой дуугүй гулсаж ирээд з�##�гиж байна.Могойн өнгө гаднаасаа харагддаг бод энэ Сүг могойн өнгө дотроо буй.Энэ аюулт могойг өдий хүртэл хамга�##�саар байгаа МАН сонгууль гэж солиороод хэрэггүй. Могойн үүр болсон МАН-ыг сонгохгүы шүү.

Зочин
Зочин
3 сар 13, 2021 08:08

Супер луйварчингуудын өвөрт байгаа эгч дүүс ямар гээчийн улс байдгийм бол.Эд чинь эртээ мафийгаа байгуулаад ажлаа үүргээ хуваарилаад авчихсан бүтэц зохион байгуул�##�т нь жигдэрчихсэн бүлэглэл байсан юм бхйна шдээ.Манийгаа МАН,АН нам гээд т�##�цаж нэхийгээ ур�##�цаж байхад энэ мафи бүтцээ цэгцлээд АН ,МАН-д шург�##�аад хамга�##��##�таа хийгээд авчихсан улсыг тонох ажлаа хийж явжээ.

Зочин
Зочин
3 сар 13, 2021 10:54

Базууд ялзарсан нөхдийг базнуу гэхээс Монголын 3 сая иргэнийг базаж чадахгүй ээ!! Алаад арьсыг хуулаад бүх хөрөнгийг нь хурааж авах цаг нэг их удахгүй! Ард түмнийг доромжилбол юу болдгийг харуулна!!

Зочин
Зочин
3 сар 13, 2021 18:36

Үнэхээр агуу шун�##�тай могой юм байна Сүг. Батболд.

Зочин
Зочин
3 сар 13, 2021 19:38

Базуудыг базах хэрэгтэй

Dido
Dido
3 сар 13, 2021 20:57

Сү. Батболдын эхнэр Отгонтуяа гээд Чингис хотелын захир�##� байдаг биздээ. Гансүхийн эхнэр нь тэхээр дүү охин нь болж таарлаа

Зочин
Зочин
3 сар 14, 2021 00:14

20 say dollar yaj mashind bagtaadiin be, gyals hariu

Хон Хэрэйд
Хон Хэрэйд
3 сар 14, 2021 00:27

Жэнко, Сү хоёр нэг тэрэгний хоёр дугуй шүү дээ. Хоёулаа офшорчин. Хоёулаа хар хэрээнүүд. Ялгарах юм огт байхгүй. Бас хоёулаа ерөнхийлөгч болох хүсэлтэй. Нэг нэгнээ �##�ах гэж мөн ч гоё �##��##�цах юмаа. Хэдэн хөлсний бичээч гарууд мөнгөжиж хоёр офшорчныг ёстой хөхөж өгч байна даа. Ха ха... Та хоё р одоо хоёулаа �######�аа хөгшин дөгцөгнүүдээ....

Энхмаа
Энхмаа
3 сар 14, 2021 10:41

СҮ.БАТБОЛД ерөнхийлөгч байхад боломжийн зөв хүн. Түүнийг харлуулах ажиллагаа амжилт олохгүй.

G
G
3 сар 14, 2021 10:52

Amarjargaliin Gansukh gej ene nuhur mash ayultai nuhurduu jinkene jenco giin tarhiig ugaaj hamag muuhaigiinh n ard n tsever ulddeg hulgaich daa

Холбоотой мэдээ

Back to top button