СПОРТ

М.Нандин-Эрдэнэ, Н.Чингүнжав нарын дараагийн тулааны тов гарчээ

Харийн нутагт амьдран, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа монгол залуус цөөнгүй. Тэдний төлөөлөл бол нь Н.Чингүнжав, М.Нандин-Эрдэнэ нар.

БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд тулалддаг тэдний дараагийн тулааны тов гарчээ.

1 хүн болон "ROADFC ROAD FICHTINC CHAMPIOASHIP afreecaTv -75kg 계약체중 난딘에르덴 vs 박승모 ARC 004 AfreecaTV ROAD Championship 3월 27일(토) 핫식스 아프리카 콜로세움" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

М.Нандин-Эрдэнэ Пак Сүн Мотой, Н.Чингүнжав ALL FC, WBC холбооны аварга Иан Жи Хотой энэ сарын 27-нд өрсөлдөнө.

2 хүн, үүнд Bullet Chingun болон "ROADFC RORD FICHTING CHAMPIONSHIP afreecaT -70kg 라이트급 블렛 친군 vs 양지호 ARC 004 AfreecaTV ROAD Championship 3월27일(토)아프리카콜로세움 27일 (토) 아프리카 콜로세움" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг тэргүүтэй шилдэг боксчдын анхны багш, Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын шавь М.Нандин-Эрдэнэ өмнө нь сонирхогчийн боксоор хичээллэдэг байсан юм.

УАШТ-ий өсвөр үеийнхэд дөрөв, залуучуудынхад гурван жил завсаргүй түрүүлсэн, насанд хүрэгчдийнхээс хоёр алтан медальтай тэрбээр Азийн дэд аварга.

2018 онд нэг сая ам.долларын төлөө 32 тамирчинтай өрсөлдөхдөө шилдэг наймд шалгарсан М.Нандин-Эрдэнэ, 2017 онд “Road FC”-ийн хүнд цохилтын эзэн шагнал хүртсэн.

Тэрбээр өнгөрсөн жил “Драгон хаус” холбооны аварга Н.Отгонбаатарыг ялж, MFC холбооны анхны аварга болсон юм.

Тулааны спортын цөөнгүй төрлөөр хичээллэдэг Н.Чингүнжав муай тай боксын WBC, All FC холбооны аварга, шүүт боксын Бүх Японы аварга.

Таеквондогийн хар бүс, нэг дантай, улсын зургаан удаагийн аварга тэрбээр муай тай боксын дэлхийн WBC холбооны БНСУ-ын аварга болсон Монголын анхны тамирчин юм.

Н.Чингүнжав манай сайтад өгсөн дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button