НИЙГЭМ

С.Амарсайхан: Даваа гарагаас эрсдлийн улбар шар түвшинд 14 хоног шилжинэ

УОК-оос гарсан шийдвэрийг Шадар сайд танилцууллаа.

Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээни хүрээнд хатуу хөл хорио тогтоохгүйгээр зарим арга хэмжээ ав хэрэгжүүлэхээр боллоо.

Шар түвшингээс улбар шар гуравдугаар түвшин рүү шилжиж байна. Ирэх даваа гарагаас эхлэн улбар шар түвшинд 14 хоног  шилжиж ажиллана. Улс орон даяар шилжинэ. Энэ хугацаанд эрсдлээ буруулж чадвал буцаад шар түвшинд шилжинэ. Энэ хугацаанд иргэд, аж ахуй нэгжүүд, бүх талын оролцоотойгоор хичээж ажиллах шаардлага бий. Шар түвшинд шилжсэн үед ямар үйл ажиллаанууд хязгаарлах талаар өмнө нь мэдээлж байсан учраас дахиж хэлэх шаардлагагүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button