НИЙГЭМЭнтертайнмент

Пи тооны өдрийн мэнд хүргэе

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 14-нийг дэлхий нийтээр Пи тооны өдөр болгон тэмдэглэдэг. Аливаа тойргийн уртыг түүний диаметрт хуваахад үргэлж тогтмол 3.14... гэсэн тоо гардаг тул үүнийг Пи тоо гэж нэрлэдэг билээ.

Энэ үүднээс 3.14 гэдэг тогтмолыг математик төдийгүй олон салбар шинжлэх ухаанд аргачлал болгон ашигладаг. Нэг талаасаа хорвоогийн нарийн зохилдолгоот мөн чанарын нэг илэрхийлэл шиг буудаг.

Грек үсэг π (ихэвчлэн пи гэж бичдэг) нь периметр гэсэн Грек үгнээс гаралтай. Магадгүй Виллиам Жонс 1706 онд энэ үсгээр тэмдэглэсэн бөгөөд сүүлд хэдэн жилийн дараа Леонард Эйлер үүнийг түгээмэл болгосон. "π”-г Грекээр пи гэж дууддаг. 

Түүнчлэн алдарт физикч Алберт Эйнштейн гуравдугаар сарын 14-нд төрсөн байдаг. Ийм ч учраас эл өдөр шинжлэх ухаан, философид дурлагч хүмүүсийн нэг чухал тэмдэглэлт өдөр болдог.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button