НИЙГЭМ

ЭМЯ: Ойрын хавьтлуудыг өнөөдрөөс зөвхөн гэрт нь тусгаарлана

ЭМЯ-наас цар тахлын халдварын талаар мэдээлэл хийж байна.

Сүүлийн 24 цагийн дотор Улаанбаатараас 118, Завханаас хоёр, Төв аймгаас нэг, гадаадаас ирсэн нэг иргэнээс халдвар илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөн сүүлийн нэг хоногийн 30 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Халдвар авсан иргэний ойрын хавьтлыг тусгаарлах байранд долоо, гэрийн ажиглалтад долоо хоног тусгаарлаж байсан. Тэгвэл өнөөдрөөс зөвхөн гэрт нь тусгаарлахаар болжээ. Энэ талаар ЭМЯ “Иргэдийг тусгаарлах журамд өөрчлөлт орлоо.

Ойрын хавьтлыг гэрийн тусгаарлалтад 14 хоног тусгаарлана. Эмнэл зүй, гэр ахуйн орчин нөхцлийн үнэлгээ хийсний үндсэн дээр тухайн иргэнийг гэрт нь тусгаарлах эсэхийг шийднэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button