“Google”-ийн толгой компани “Alphabet”-ийн үнэлгээ 4 их наяд ам.доллар давлаа
Даваа гарагт /2026.01.12/ “Google”-ийн толгой компани “Alphabet”-ийн үнэлгээ 4 их наяд ам.доллар давсан байна. “Alphabet” компани хиймэл оюун ухаанд анхаарлаа хандуулж ажиллахаа мэдэгдсэний дараа тус компанийн хувьцаа өсжээ. АНУ-ын технологийн томоохон компаниуд хиймэл оюун ухааны салбарт үүсээд буй өндөрт хүлээлтийн ачаар үнэлгээ нь түүхэн дээд хэмжээнд хүрээд байгаа. Өнгөрсөн жилийн АНУ-ын ДНБ-ий ихэнх хувийг хиймэл оюун ухааны салбарт оруулсан хөрөнгө оруулалт үүсгэсэн билээ.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2026.01.07/ “Alphabet”-ийн зах зээлийн үнэлгээ “Apple”-ийнхийг давж дэлхийн хоёр дахь хамгийн өндөр үнэлгээтэй компани болсон. АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Гайхалтай долоо” гэгддэг компаниудын хувьцаа 2025 онд их хэмжээгээр нэмэгдсэн. Тэгвэл “Alphabet”-ийн хувьцаа өнгөрсөн жил 65 хувиар нэмэгдэж “Гайхалтай долоо” дахь бусдыгаа тэргүүлжээ. Энэ жил гарснаас хойш тус компанийн хувьцаа 6.6 хувиар нэмэгдээд байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хөөс хагарвал маш аюултай юм байна даа
Энэ жил улс төрийн нөхцөл байдлаас хамаарч санхүүгийн хямрал болох нь цаг хугацааны асуудал.