Нийгмийн

Т.Чимгээгийн асуудлаар нийтийн сонсгол хийх хүсэлт УИХ-ын даргад хүргүүлнэ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар Нийтийн сонсголын асуудлаар мэдээлэл хийж байна.

Ц.Мөнхцэцэг “Хаврын чуулган нээгдсэн энэ өдөр хүний эрхийг зөрчсөн ноцтой асуудлаар мэдээлэл хийж байна. Хэнийг ч эрүүн шүүж, эрүүдэхийг үндсэн хуулиар хориглосон. Иргэн Чимгээгийн асуудлаар Хүний эрхийн байгууллагуудад хандан, энэ асуудлыг хөндөж байгаа. Нийтийн сонсгол хийх албан хүсэлтийг өнөөдөр Амартүвшин гишүүний хамт УИХ-ын даргад өргөн барина. Хуульд заасны дагуу УИХ-ын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь гарын үсэг зурсан тохиолдолд бид эрүүдэн шүүсэн асуудлаар нийтийн сонсгол хийнэ. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх болон бусад хуульд өөрчлөлт оруулах боломжтой. Монгол Улсад өнөө цагт эмэгтэй хүнийг, эх хүнийг эрүүдэн шүүсэн асуудлыг зүгээр хараад суух учиргүй” гэлээ.

Г.Амартүвшин гишүүн “Монгол Улс 2002 онд НҮБ-ын Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хүний нэр төрийг гутаах, доромжлон харьцахын эсрэг конвенцид нэгдсэн. Гэтэл бид иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн хэргээр энэ конвенцын үүргээ ноцтой зөрчиж байна. Энэ асуудлыг одоо хүртэл шийдэгдэхгүй, хөндөж ярихгүй байна. Т.Чимгээгийн энэ асуудал бол шударга бус зүйлийн оргил нь. Тиймээс энэ асуудлаар нийтийн сонсгол хийх санал гаргаж байна” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button