Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Тэрэлж дэх гэр бүлийн ШИНЭХЭН амралтын газраар зочиллоо

Зуны урин дулаан цаг ид дундаа орсноор байгалийн сайханд тав тухтай амраад ирэхийг зорьж буй гэр бүлүүд олширлоо. Бяцхан хүүхдүүдтэйгээ хамт явахад архи, согтууруулах ундаа хэрэглэдэг, дуу чимээ ихтэй “энгийн” амралтын газрууд төдийлөн тохирдоггүй. Тийм ч учраас бид чухам энэ онцлогийг чухалчилж буй шинэ тутам “Үзэсгэлэнт горхи тэрэлж” амралтын газраар зочиллоо.

-БИДНИЙ ЗҮТГЭЛ, ТАНЫ ТАВ ТУХ-

“Бидний зүтгэл, таны тав тух” уриатай энэхүү гэр бүлийн амралт урьд нь зуслангийн газар байсан гэдгийг үүсгэн байгуулагчид нь хэлж байв. Харин үйлчлүүлэгчид, “Байшин, гэр бий юу? Гэр бүлээрээ ирж амарвал сайхан газар байна” гэж үргэлж асуух болсноор яваандаа зуслангаа амралтын газар болгон өргөжүүлэх зорилго тавьж, өдгөө үүд хаалгаа нээгээд нэг сар гаруйн хугацаа өнгөрчээ.

“Үзэсгэлэнт горхи тэрэлж” гэр бүлийн амралтын газар Улаанбаатар хотоос 40 км зайд байршилтай. Тэрэлжийн гүүрнээс гурван км яваад хүрэх боломжтой бөгөөд голдоо ойрхон, ойролцоо ой модтой. Нийт 0,85 га талбайд арав орчим гэр, мөн тооны модон байшинтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Нэг удаадаа зуугаад хүн хүлээж авах хүчин чадалтай гэдгийг тус амралтын газрын захиралууд болох Д.Батбаяр, Ч.Бат-Ирээдүй нар хэлж байв.

Тэрбээр, “Манай амралтын газар байгалийн үзэсгэлэнт газар байршилтай гэдгээс гадна гэр бүлийн амралт гэдэг утгаараа хүүхдэд тав тухтай орчин бүрдүүлэхэд ихээхэн анхаарсан. Ихэнхи амралтын газрууд орой үдэш согтууруулах ундаа хэрэглэж, дуу чимээ их гаргадаг. Бидний хувьд шөнийн 00 цаг болмогц унтаж амрахыг ихэвчлэн зөвлөдөг. Үйлчлүүлэгчдийг тайван, амгалан амраад явахад нь анхаардаг” хэмээсэн юм.

Мөн тэд “Бидний зүтгэл, таны тав тух гэдэг урианыхаа дагуу ажиллахыг хичээдэг. Бидний хүчин чармайлтаас амрагчдын сэтгэл ханамж шалтгаалаад зогсохгүй, хүрээлэн буй орчны эко, аюулгүй байдал ч хамаарна шүү дээ. Хариуцлагаа ухамсарлаж, ойролцоох нэг га талбайг өөрсдөө цэвэрлэж, аль болох эко амралтын газар байлгахад анхаарч байна.

-АРИУН ЦЭВРИЙН АСУУДЛЫГ БОЛОВСОН, ХҮРТЭЭМЖТЭЙГЭЭР ШИЙДЖЭЭ-

Амралтын газар байгуулах хамгийн гол стандарт нь газрын хэмжээ байдаг. Үүнээс цааш олон стандарт, шаардлага бий. Бид тэдгээрийг бүрэн хангаж ажиллахыг хичээж байгаа. Жишээ нь ариун цэврийн асуудал дээр аль болох цэвэрхэн, соёлтой бие засах газраар тохижуулахыг зорьж буй” гэлээ.

Үнэхээр ч ихэнхи амралтын газруудтай харьцуулахад эдний ноль тун боловсон, эгээ л гэрийн бие засах газрыг санагдуулам байсан нь анхаарал татсан юм. Халуун хүйтэн устай, душь, угаалгын машинтай төдийгүй хүүхдэд зориулсан суултууртай байлаа. Цаашид сауны газар, хүүхэд хуурайлдаг өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ноль зэргийг нэмж байгуулахаар төлөвлөж буй ажээ.

Харин хоол үйлчилгээний хувьд шинэ тутам учраас хараахан зоогийн газар, ресторантай болж амжаагүй байна. Гэхдээ үйлчлүүлэгчдэд өөрсдөө амарч буй гэр, байшин дотроо хоолоо хийж идэх боломжийг нь бүрдүүлж, хоолны материалаа хийж хадгалах хөргөгч сэлтээр хангасан байсан юм.

Зургийн тайлбар: Гадаа ч хоол ундаа бүрэн хийх боломжтой бөгөөд тогоо шанага, зуух хангаж байв

-ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ, ТАВ ТУХТАЙ ОРЧИН-

“Үзэсгэлэнт горхи тэрэлж” амралтын газрын ерөнхий төлөвлөлт, хүрээлэн буй орчноос “хүний төлөө” гэсэн сэтгэл харагдаж байв. Засмал зам, амарч нарлах суудал, сагсан болон гар бөмбөгийн талбай төдийгүй хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур зэргээр тохижуулж өгсөн. Мөн үхрийн нүд, хад гэх мэт жимсний мод тариалжээ. Ер нь амралтын газрын захирал Д.Батбаяр цаг үргэлж хөдөлмөрлөж байдаг нэгэн аж. Угаах, зүлгэх наад захын ажлаас эхлээд бүхнийг уйгагүй хийн гүйцэтгэж байгаа нь харагдаж байсан юм.

Шөнийн цагаар амралтын орчин тойрон гэгээ, гэрэлтүүлэг сайтай байсныг дурьдах нь зүй. Энэ талаар захирал Д.Батбаяр, “Гэр бүлээрээ ирж амарч байгаа тохиолдолд хүүхдүүд орой болтол гадаа тоглодог. Хүүхдэд ээлтэй байдлыг анхаарч ажилладаг учраас хүүхдийн тоглоомын талбайдаа гэрэлтүүлэг сайтай байх шаардлагыг баримталсан” хэмээсэн юм.

Гэр бүлийн гэх тодотголтой тус амралтын газарт зочлоход бяцхан хүүхдүүдийн дуу цангинаж, эрүүл, зөв боловсон хэв маягаар амарч буй эцэг эхчүүд нүдэнд тусч байсан юм. Байдаг л нэг амралтын газруудын уур амьсгалаас ондоо, тайван амгалан дүр зураг анзаарагдана.

“Үр хүүхэддээ сайн сайхан ирээдүйг үлдээнэ гэдэг эцэг хүний маш чухал үүрэг, хариуцлага. Сайхан ирээдүй гэдэг нь дансанд байгаа мөнгө биш, эх орон газар нутгийн аюулгүй байдал гэж боддог” гэсээр Д.Батбаяр гэрлийн шонгоо татсаар үлдлээ.

Холбогдох утас: 99113407, 99108322, 99111449, 88331333

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Д.ЦЭРЭНЧИМЭГ, С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-09-23 00:35

Viagra super active 100mg Generic Viagra Sample Pack [url=http://cial20mgprice.com]cheapest cialis[/url] Zyrtec Cialis Generique 10

StevSlarie
StevSlarie
2019-12-18 15:53

Propecia Shed Hair Loss [url=http://cialibuy.com]cialis[/url] Commande Viagra Fiable Purchase Alli Online

cialis samples request
cialis samples request
2020-01-03 06:42

Hello, thank you for facts! I repost in Facebook

EverettLiedy
EverettLiedy
2020-01-09 09:57

Hello, blame you in regard to information! real viagra without a doctor prescription http://viapwronline.com I repost in Facebook.
online

Peterseaph
Peterseaph
2020-01-13 11:11

Hello, jolly-boat thanks you http://cialisxtl.com in favour of data! otc cialis
real viagra without a doctor prescription

WayneTaw
WayneTaw
2020-01-17 02:54
WayneTaw
WayneTaw
2020-01-20 20:25

Cialis cialis 200mg which is better - cialis or viagra

WayneTaw
WayneTaw
2020-01-23 20:54

Cialis generic cialis tadalafil how does cialis work

WayneTaw
WayneTaw
2020-01-28 17:22

Cialis high blood pressure and cialis tadalafil vs cialis

RobertBet
RobertBet
2020-02-01 05:41

order viagra online illegal buy discount generic cialis order viagra with mastercard

RobertBet
RobertBet
2020-02-04 04:26

cialis tadalafil 10mg tablets viagra cheap canada cheapest cialis canada .com

RobertBet
RobertBet
2020-02-07 12:35

pharmacy has cheapest cialis cialis pills for men where to order cialis online safe

Холбоотой мэдээ

Back to top button