УЛС ТӨР

Анхаарал татсан сэдэв бүрийг анддаггүй Г.Амартүвшин

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн шүгэл үлээгч залуус үе уламжлан гарч ирсээр байна. Эхний ээлжийн шүгэл үлээгчид албан тушаал, бялуу хүртэцгээсэн.

Одоо дараагийн ээлжийнхэн нь танигдах, олон нийтэд таалагдах, анхаарлын төвд байх ажилдаа ханцуй шамлан ороод байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин.

Тэрбээр УИХ-ын гишүүн болсноосоо хойш маш олон лобби бүлгийн гишүүн болсон. Мөн хэд хэдэн хуульд санаачлагчаар хамжилцсан гээд төрийн ордонд ажилладаг сэтгүүлчдийн камерт байнга өртөөстэй, яриастай нэгэн болов.

Өчигдөр л гэхэд Т.Чимгээг эрүүдэн шүүсэн нь манай улс нэгдэн орсон олон улсын хүний эрхийн конвенцуудаа ноцтой зөрчиж байна хэмээн мэдээлэл хийж, энэ асуудлыг нээлттэй сонсож, таслан зогсоох ёстой хэмээн ярив. Уг нь гишүүд маань өөр өөрсдийн чаддаг, сурсан мэдсэнээ төгөлдөржүүлээд, хэрэгтэй хуулиа санаачлаад ажилладаг баймаар. Банкир мэргэжилтэй байж тэс хөндлөн сэдвээр анхаарлын төвд орох гэсэн санаархал нь олон нийтийн дургүйг хүргэж байна.

Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байхдаа найзууд болох УИХ-ын гишүүн Д.Дамдинням, Х.Ганхуяг нарт албан тушаалаа урвуулан зээл олгосон байж болзошгүй хэргээр АТГ-т шалгуулж буй юм.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-16 17:23

Яг үнэн. Ш�##� худлаа гар.

Зочин
Зочин
2021-03-16 23:51

энэ м�##�нуудаа тат сонгогчдоо

Холбоотой мэдээ

Back to top button