Ярилцлага

Завхан аймгийн Шилүүстэйн халдварыг эмчилж буй Ч.Гантуул: Коронавирусийг сумын төвд анх удаа эмчиллээ

Завхан аймгийн Шилүүстэй суманд коронавирусийн зургаан тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Тухайн тохиолдлуудын хоёр нь эдгэрч, эмнэлгээс гараад буй. Ингэснээр коронавирусийг сумын төвд анх удаа эмчилсэн нь энэ. ХӨСҮТ-өөс Шилүүстэйд томилогдон очоод хоёр өвчтөнөө эдгээгээд буй Ч.Гантуул эмчтэй ярилцлаа.

Халдварын эмчээр 27, ХӨСҮТ-д 11 жил ажиллаж буй тэрбээр тус суманд коронавирусийг гардан эмчилж байгаа юм.

ХАВСАРСАН ӨВЧИНТЭЙ ИРГЭНИЙ БИЕ ХҮНД БАЙНА

-Сумын төвд коронавирусийн халдварыг анх удаа эмчиллээ. Эдгэрсэн хоёр, эмчлүүлж буй дөрвөн өвчтөнийх нь биеийн байдал хэр байна вэ?

-62, 37 настай хоёр иргэн эдгэрч, эмнэлгээс гарсанд баяртай байна. Хоёулаа нэг гэр бүлийн хүмүүс. 62 настай иргэн чихрийн шижинтэй, хатгаатай байсан. Хоёулаа 12 хоног эмчлэгдэн, нэг өдөр эдгэрлээ. Бидний ажлын үр дүн түрүүчээсээ гарч эхэлсэнд олзуурхаж сууна.

Халдвар авсан бусад дөрвөн тохиолдлын тухайд 63 настай иргэний бие хүнд байгаа. Учир нь тухайн иргэн 2018 онд ходоодоо тайруулсан, бусад эрхтэнд нь үсэрхийлсэн хавдартай. Гэр бүлийнхээ гишүүдээс халдвар авсан энэ иргэн хамгийн хүнд биетэй нь.

Мөн 32 настай залуугийн бие хүнд байсан. Бөөлжин, хамраас нь цус гарч, толгой нь маш их өвдөж байсан юм. Одоо биеийнх нь байдал сайжраад байгаа. Бусад өвчтөний биеийн байдал гайгүй байна.

-Эмчлүүлж буй иргэдийн сэтгэл санаа хэр байна вэ. Хоёр хүн эдгэрсэн болохоор “Эдгэнэ” гэсэн итгэл улам нэмэгдсэн байх.

-Тэглээ. Цар тахал гэлтгүй ямар ч өвчнийг эмчлэхэд тухайн иргэний сэтгэл санаа их чухал. ХӨСҮТ-өөс биднийг анх ирэхэд өвчтөнүүд, иргэд нэлээд айдастай байсан. Өнгөрсөн жил Монголд халдвар анх удаа илрэхэд хүмүүс хэр их айж, түгшиж байлаа даа. Тэгэхээр тэгж айх нь ч аргагүй. “Халдвар авчих вий, тархах вий” гэж болгоомжилж байгаа нь анзаарагдсан. Одоо өвчтөнүүд төдийгүй иргэд хавьгүй тайвширсан.

ХАЛДВАР АВСАН ИРГЭДИЙН ХҮСЭЛТЭЭР ШИЛҮҮСТЭЙД ЭМЧИЛЖ БАЙНА

Шилүүстэйн голомтод ажиллаж буй ХӨСҮТ-ийн баг

-Халдвар авсан зургаан тохиолдлыг Улиастай хот руу зөөн эмчлэх боломж байсан нь мэдээж. Яагаад Шилүүстэйд эмчлэхээр болов?

-63 настай, хавсарсан өвчинтэй иргэний бие маш хүнд байсан. Тухайн иргэн халдвар авсан нь эхэндээ илрээгүй. Тусгаарлалтад оруулсны дараа коронавирус туссан нь тогтоогдсон юм. Цус их алдсан, хүнд биетэй түүнийг Завхан аймгийн төв рүү зөөх боломж байгаагүй. Тиймээс өөрийнх нь хүсэлтээр Шилүүстэй суманд эмчилж байна.

-Коронавирус туссан бусад иргэд ямар саналтай байсан бэ. Улиастайд юм уу Улаанбаатарт очиж эмчлүүлэх хүсэлт гаргасан хүн бий юү?

-“ХӨСҮТ-өөс мэргэжлийн баг ирсэн юм чинь аймгийн төв рүү, нийслэл рүү очоод эмчлүүлснээс ялгаагүй. Тиймээс эндээ эмчлүүлье” гэдэг санал гаргасан юм билээ. Тэгээд л бүгд энд эмчлүүлж байна.

ОЙРЫН ХАВЬТЛУУДЫН ХАРИУ СӨРӨГ ГАРЛАА, НЭМЖ ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ

-Шилүүстэйд халдварын голомтыг бүрэн хумьсан уу. Ойрын хавьтлуудын шинжилгээний хариу гарсан уу?

-Тусгаарласан, ойрын хавьтлын таван хүний шинжилгээний хариу өнөөдөр (өчигдөр) гарсан. Бүгдийнх нь гурав дахь удаагийн шинжилгээ. Халдвар нэмж илрээгүй сайхан мэдээтэй сууна.

-Тэгэхээр халдварын тархалтыг хумьсан гэж ойлгож болох уу?

-Болно оо. Ойрын хавьтлуудын хариу нь бүгд сөрөг гарсан.

БИ ГОЛОМТОД АЖИЛЛАСНААС ХОЙШ ХОЁР ХҮҮ МИНЬ БИЕЭ ДААЖ СУРСАН, БҮР ДАСЧИХСАН

-Орон нутагт томилолтоор олон хоног ажиллах амаргүй. Гэр бүлийнхэнтэйгээ холбоо барих боломж, зав гарч байна уу?

-Үргэлж холбоотой байгаа. Би хоёр хүүтэй. Хань минь улирлын чанартай ажил хийдэг. Сая би Завхан руу, хань минь ажил руугаа явсан. Цар тахал гарснаас хойш хоёр хүү минь гэртээ хоёулхнаа байгаад, биеэ даагаад бүр сурчихсан, дасчихсан.

-Эмч, эмнэлгийн ажилчид өөрсдөө халдвар авах өндөр эрсдэлтэй. Халдвар, хамгааллын дэглэмийг хэрхэн баримталж, энэ тал дээр анхаарч байна вэ?

-Энэ их чухал. Халдвар авах, тархах бүхий л эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Гар жаахан бохирдоход л угаахаас энэ бүхэн эхэлнэ. Өвчтөний өрөөнөөс гарч ирээд хувцсаа солино, гараа ариутгана, хоолой, амаа зайлна. Улаан, шар, ногоон бүст ямар журам баримтлах, халдвар, хамгааллын бүх дэглэмийг баримтлан, анхаарч ажиллаж байна.

Шилүүстэйн эмнэлэг сум дундынх тул харьцангүй шинэвтэр. Гоожуурт гараа угаадаг, гадаа гарч бие засдаг. Бид Шилүүстэйд ирэхээсээ өмнө вакцины эхний тунг хийлгэсэн. Гэхдээ дархлаа бүрэн тогтоогүй учраас халдвар авах эрсдэлтэй.

Халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, хамгаалах тал дээр Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв, мэргэжлийн хяналтын байгууллагууд их анхаарч, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

ХӨСҮТ-өөс ШИЛҮҮСТЭЙД ТАВУУЛАА ИРЭН, ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙНА

-Орон нутагт коронавирусийн халдварыг эмчлэхэд тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хүндрэл гарч байна уу?

-Бид энд халдвар илрэнгүүт Улаанбаатараас тавуулаа шуурхай ирсэн. Халдвар судлагч эмч, сувилагч, асрагч, жолооч, эмчлэгч эмч миний хамт тавуулаа 12 дахь өдрөө ажиллаж байна. Бид цар тахал гарснаас хойш голомтод ажиллаж байгаа тул халдвар, хамгааллын дэглэм яаж баримтлах, коронавирус туссан иргэнийг хэрхэн эмчлэх тал дээр туршлагажсаар байна. Тиймээс хүндрэл, бэрхшээл харьцангуй бага гарч байгаа.

Сумын нөхцөлд ч халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан, эмчлэх нь бидний үүрэг. Тэгэхийн тулд л бид энд ирсэн. Бид ХӨСҮТ-д халдвар авсан иргэдийг яаж эмчилдэг билээ. Яг л тэр стандартын дагуу улаан, шар, ногоон бүс тогтоон ажиллаж байна.

-Өмнө нь коронавирусийн халдварыг эмчлэхээр орон нутагт томилогдон ажиллаж байсан уу?

-Үгүй. Анх удаа орон нутаг руу томилогдлоо. ХӨСҮТ-ийн эмч, ажилчид халдварын голомтод 14 хоног ажиллаад, 14 хоног тусгаарлагддаг. Тэгэхээр 28 хоногийн дараа гэртээ харьж байгаа гэсэн үг.

-Шилүүстэйд очихоос тань өмнө аль үе нь таарав?

-Тусгаарлалтаас гараад гэртээ байсан үе таарлаа. ХӨСҮТ-д жижүүрлэчихээд, бусад үед гэртээ байсан үе л дээ.

БИ ХАЛДВАРЫН ЭМЧЭЭР 27, ХӨСҮТ-Д 11 ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙНА

-Та ХӨСҮТ-д хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Халдварын эмчээр 27 жил, ХӨСҮТ-д 11 дэх жилдээ ажиллаж байна.

КОРОНАВИРУС ТУССАН 120 ГАРУЙ ХҮН ЭМЧЛЭЭД БАЙНА

-Одоогоор халдвар авсан хэчнээн хүн эмчлээд байна вэ?

-Халдварын голомтод зургаа дахь удаагаа ажиллаж байна. Нэг удаа “орохдоо” 20 гаруй хүн эмчилдэг. Тэгээд бодохоор дунджаар коронавирус туссан 120 гаруй хүн эмчлээд байгаа юм байна.

-Цар тахал гарснаас хойш хамгийн их ачаалалтай ажиллаж буй салбар бол ХӨСҮТ-ийн эмч нар. Одоо хэр ядарч, туйлдаж байна вэ?

-Ядарлаа гээд суух эрх бидэнд байхгүй. Хэчнээн ядарсан ч өвчтөнөө эмчлэхийн төлөө зүтгэх нь бидний үүрэг. Эмч нар бид өөрсдөө халдварыг ялна, өвчтөнөө эмчилнэ, энх цагтай золгоно гэсэн эрмэлзэлтэй, сэтгэл зүйтэй байх чухал л даа. Хариуцлагаа үргэлж эрхэмлэж, үүргээ ухамсарлаж явахыг хичээдэг.

БАРАГЦААГААР ОДОО ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ДӨРВӨН ИРГЭН ДОЛОО ХОНОГИЙН ДАРАА ГЭХЭД ЭДГЭРЧИХНЭ

-Одоо эмчлүүлж буй дөрвөн иргэнийг Шилүүстэйд үргэлжлүүлэн эмчлэх үү. Эсвэл аймгийн төв рүү зөөх үү?

-Эдгэтэл нь энд эмчилнэ. Одоо долоо хоногийн дараа гэхэд бүгд эдгэчих байх. Тэгнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Хэрвээ тухайн хугацаанд эдгэрэхгүй, мөн шинээр халдвар илэрвэл та бүхэн үргэлжлүүлэн ажиллах уу. Эсвэл нийслэлээс өөр баг томилох юм уу?

-Хотоос өөр баг нааш нь томилох боломжгүй. Завхан аймгийн төвөөс баг томилогдон, энд ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд бид мэргэжил, арга зүйгээр ханган, зааж, зөвлөж байна. Завхан аймгийн төвөөс ирсэн эмч нарыг сайн сургачихвал торох юмгүй ажиллачихна.

-Тэгэхээр долоо хоногийн дараа та бүхэн нийслэл рүү буцна гэсэн үг үү?

-Долоо хоногийн дараа өвчтөнүүд эдгэчихнэ гэсэн багцаа байна. Хэрвээ тэгвэл ХӨСҮТ-өөс, Завхан аймгийн төвөөс ирсэн баг хамтдаа буцна.

-Та бүхнийг хаана тусгаарлах вэ?

-Харин ээ. Завханд эсвэл нийслэлд тусгаарлах эсэх одоогоор тодорхойгүй байна. Тухайн үед л шийдэх байх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-03-17 08:32

Тахлын голомт дээр, бүр орон нутагт ажиллаж байгаа энэ сайн хүмүүсийнхээ авах ёстой мөнгийг дахин нэмж өгөөрэй. Авилгач шүүгчдийн авсан мөнгөнөөс гаргаад ч гэсэн нэмж эдэнд өг.

Тунгаа
Тунгаа
2021-03-17 08:34

Эмчилгээ гэж ер нь яг юу хийдгийн эмчлүүлсэн хүмүүс хэлдээ

Зочин
Зочин
2021-03-17 09:48

Мундаг эмч байна.

БИ БАТ
БИ БАТ
2021-03-17 12:56

ХӨСҮТ-өөс орон нутагт томилогдон ажиллаж үүргээ нэр төртэй биелүүлж байгаа багийнханд баяр хүргэж, ажлын амжилт,эрүүл энх, аз жарг�##�ыг хүсье. Ийм эмч нартай байхад монгол улс �##�захгүй. Харин УОК, НОК, Мэргэжлийн �##�бадын ажлын уялдаа асуудлыг хөнгөвчлөнө гэдэгт итгэж байна.

хүннү
хүннү
2021-03-17 14:20

Буянтай сайхан эмч байна. Аз жарг�##� хүсэе. Гавьяат эмч болоорой.

irgen
irgen
2021-03-17 15:26
Reply to  хүннү

bitgi bayral ert ingej yrij blguie garsan hunee sain hinayrai

зочин
зочин
2021-03-17 16:21

ХӨСҮТ-ийн эмч нар чин сэтгэлээсээ ажиллаж ард олноо аварч байна Мундаг. Баяр хүргэе

Зочин
Зочин
2021-03-17 17:15

Нууц биш бол умар эмчилгээ хийдэг вэээ

Хөвсгөл рүү
Хөвсгөл рүү
2021-03-17 18:17

Одоо дараа нь Хөвсгөл рүү хөөгдөх нь дээ !

Зочин
Зочин
2021-03-17 18:19

Уушгины рентген зураг л авч байх хэрэгтэй болов уу ! Байхгүй бол уушгийг нь сонссоноо тэмдэглэж байх ёстой болов уу?

Зочин
Зочин
2021-03-17 19:12

Хэзээ х�##�двар аваад хэзээ эдгээчихэв.Ямар эмчилгээ хийгээд богино хугацаанд эмчилчихдэг бас л.

Иргэн
Иргэн
2021-03-17 22:36

Баярл�##�аа.

Зочин
Зочин
2021-03-18 08:32

Эмчилгээ гэж яг юу хийдэг юм

Зочин
Зочин
2021-03-18 21:46

Tz nariig bodwol xiisen ajiltai unxer mundag xun zaaxaasaa omn xiisen gargsan amjiltiign sudlaad uz mash olon emchilgeegui naidwargui gj bsn xumuusiig edgeej ywsan xun emnlg xaysan xumuusiig oor deree awch edgeej bsn xun shuu negiig bdoj 2 tungaagarai aldar neriin araas xootsoldosgui oorinxooroo orgson tangragtaa unench xun awlilgalch bish alban tushaal ed xorongiin araas ywdaggui tiiml xun xunii omnoxiig sudlaj uzeed shuumjlerei mdj xergtei emchilgee xiisen uchraasl xurdan ur dungee ogch saichirch bga

м
м
2021-03-19 14:19

Өвчтөний бие байд�##� ямар байгааг харж ямар эмчилгээ хийхээ шийдэнэ биздээ. Эдгэж л байв�##� болоо биш үү. Эмч нартаа сэтгэлийн дэм өгцгөөе. Танай багт амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button