ДЭЛХИЙ

Инфляцад идэгдсэн Венесуэл хагас сая боливарын дэвсгэрт гаргажээ

Венесуэл улс инфляцын улмаас энэ долоо хоногт 200,500 мянган боливарын дэвсгэрт гаргасан байна. Тэдгээр 200 болон 500 мянган боливарын дэвсгэртийг одоогийн ханшаар ам.доллартай харьцуулахад харгалзан 10, 27 цент хүрэх аж.

Мөн тус улсын төв банк энэ сард 50 ам.доллартай тэнцэх нэг сая боливарын тэмдэгт гаргахаа мэдэгдсэн юм. Өмнө нь Венесуэл улсын хамгийн том мөнгөн дэвсгэрт 50 мянган боливар байжээ. Тэгтэл өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар тус улсын жилийн инфляц 2665 хувь хүрснээр мөнгөн дэвсгэртийн хомстол үүссэн аж.

A woman shows a new 500,000 Bolivar bill after withdrawing it from a bank in Caracas, Venezuela, Tuesday, March 16, 2021. The Central Bank of Venezuela (BCV) has launched three new banknotes in this South American country hit by high inflation, increasing the highest denomination of paper money from 50,000 to one million Bolivars. (AP Photo/Ariana Cubillos)

Рафаель Алварез нэртэй эрүүл мэндийн салбарын ажилчин банкнаас нэг 200 мянган боливар, дөрвөн 50 мянган боливарын дэвсгэрт авахдаа “Хэдэн сарын дотор эдгээр дэвсгэртүүд ямар ч үнэ цэнэгүй болно, учир нь гэвэл энэ улсад юмны үнэ их хурдан өсдөг” хэмээжээ.

Илүү том дэвсгэрт нэвтрүүлэхээс гадна Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мөнгөн дэвсгэрт хомстож буй энэ үед цахим хэлбэрээр төлбөр төлөхийг дэмжих санаатай байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

3 Сэтгэгдэл

  1. Гадаадын хөрөнгө оруулагч нарыг хөөгөөд байв#### Монголч удахгүй ЗИМБАВЕЙ ВЕНЕСУЭЛ улсын ардаас орно доо.1950-1960 онд Э/З гаараа бараг дэлхийд ноймор 2т ордог /ВЕНЕСУЭЛ ,ЗИМБАВЭБЙ/ улс орон байсан.Гадаадын хөрөнгө оруулагч улс орныг хөөж гаргаад өнөөдөр гуйлгачин улс болжээ

  2. Гэхдээ Монгол төгрөгөөр худ####дан авах зүйл байж байв#### мөнгө ингэж унахгүй худ####даж авах юмгүй болчвол л ийм юм болно

  3. Америк хориг тавьсанаас болж гадаад#### нефтээ экспортолж чадахгүй болсоноос үүдэж байгаа юм

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button