Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Усан борооноор БНХАУ-ын Элчин сайдын яамны гадна дугаарлах учир

Жил бүр БНХАУ-д суралцах хүсэлтэй оюутан залуус Хятадын элчин сайдын яамны гадаа ээлжээ хүлээн дарааллан зогсдог. Долоо хоног бүрийн мягмар гарагт иргэдэд 30 гаруй дугаар олгодог боловч 200 гаруй иргэд дугаарлан зогсдог байна. Ойрын өдрүүдэд үргэлжилсэн ширүүн борооноор ч мөн цув, шүхэр, сандал зэхэн бичиг баримт өвөртлөн зогсох иргэдийн дундаас энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ.

-БҮРДҮҮЛЭХ ЁСТОЙ БИЧИГ БАРИМТНААС НЭГ НЬ Л ДУТЧИХВАЛ БУЦААДАГ-

Иргэн Д.Мөрөн: Гадаадын 20 иргэн Монголын 80, нийлээд 100 хүн авна гэсэн сураг байна. Өмнө жил 20 орчим хоног хөөцөлдөн дугаарласанч арай гэж визэндээ орсон. Амралтын өдрүүдэд дотоод ажилтай гээд нээддэггүй. Даваа болон лхагва гарагт визэндээ ордог байсан. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг визтэй болгосон. Би өөрөө хүүхдээ Хятад руу хэлний бэлтгэлд явуулах төлөвлөгөөтэй байна. Хэрэв өнөөдөр дарааллан зогсоод амжилт олохгүй бол дараагийн мягмар гарагт дахиж ирэхээс өөр аргагүй.

Иргэн Ш.Даваажав: Уржигдар өглөөнөөс хойш дарааллаж эхэлсэн. Ерөнхийдөө 120 хүн визэнд ордог юм. Гэхдээ энэ тоо хэлбэлздэг. Би ерөнхий боловсролын сургуулийн хүүхдээ Хятад руу сургуульд явуулж, 10, 11-р ангийг нь Хятадад төгсгөөд 12 дугаар ангийг нь Монголдоо төгсгөхөөр төлөвлөсөн юм. Сураад ирэхдээ медаль шагнал бүх юмаа аваад ирдэг. Тэнд сайн сурвал төгссөнийх нь дараа их сургуульд урих, тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг. Өмнө нь өөрийн том хүүгээ сургахаар явуулж байсан. Тэр үед бичиг баримт дутсаны улмаас хоёр ч удаа буцаасан. Бүрдүүлэх зүйлсээ бүрэн авч орох нь хэн хэндээ амар гэдгийг ойлгосон. Нэг нь л дутчихвал ахиад л хамгийн ардаас дугаарлах шаардлага гарна. Тийм учраас иргэд ч бас Элчин сайдын яам руугаа орсон хойноо биш, түрүүлээд бүх зүйлсээ бэлдээд бөглөчих хэрэгтэй байна.

-СУРГУУЛИУДЫН УРИЛГА ОРОЙТОЖ ИРДЭГ НЬ ЧИРЭГДЭЛ УЧРУУЛДАГ-

Иргэн М.Гэрэлцэцэг: Өнөөдөр өглөө ирж зогссон. Ажиглаад байхад Монголчууд дугаарлаж сураагүй улс юм. Хүмүүс ч мөн материалаа сайн судалж бүрдүүлэх хэрэгтэй. Түүнчлэн тулгарч буй бэрхшээлүүдэд сургуулийн урилга ордог. Хятадын сургуульд тэнцсэн тохиолдолд урилга нь их удаж байж ирдэг. Хэрэв эртхэн ирчихвэл хувийн бэлтгэлээ хийгээд, эртхэн визэндээ ормоор санагддаг. Улсаас ямар нэг бодлого гаргаж өгдөггүй учраас иргэд өөрсдөө л бүх зүйлсээ хөөцөлдөж, урт дараалал үүсгэн дугаарлан зогсдог.

Иргэн Х.Батмэнд: Өглөөнөөс хойш дугаарлаж байна. Даваа, лхагва, баасан гарагуудад дугаар авдаг. Өглөөний 09-12 цагийн хооронд. Хариу нь 3-5 хоногийн хооронд зарлагддаг. Цахим хэлбэрээр дугаар авч визэнд ордог болсон гэж худал мэдээлэл байх. Цахимаар өгсөн бүх мэдээллийг маань буцаачихсан. Миний хувьд найзтайгаа хамт сурах төлөвлөгөөтэй байна. Дарааллан зогсож байгаа хүмүүс дундаас визэнд орох дугаараа авсан хүмүүс нь шууд харьдаг. Харин урт дараалал үүсгэн зогсож буй иргэд нь дугаар авах хүсэлтэй хүмүүс юм.

-БИЧИГ БАРИМТАА БҮРЭН БҮРДҮҮЛЧИХВЭЛ АСУУДАЛ ГАРДАГГҮЙ-

Ийнхүү иргэдтэй ярилцаж үзэхэд визэнд орохын тулд материалаа бүрэн бүрдүүлж чадвал асуудал гардаггүй хэмээлээ. Харин гол саад бэрхшээл нь иргэд зөв зохистой дарааллахгүй, бичиг баримтаа дутааж дахин буцаагдах зэрэг асуудлууд байлаа. Түүнчлэн хүүхдүүдээ хэлний бэлтгэлд явуулах боломжтой болсонд баяртай байгаагаа эцэг эхчүүд хэлж байсан юм. БНХАУ-д суралцах хүсэлтэй дарааллан зогсож буй оюутан залуус “цахим хэлбэрээр дугаараа тараагаад визэндээ ордог болгоод шийдчихвэл олон хоног хүлээж зогсохгүй амар байх сан” хэмээн хэлж байлаа.

С.ХОНГОРЗУЛ

Гэрэл зургийг: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-09-23 05:33

Maxocum [url=http://prilipills.com]stendra priligy[/url] Viagra Precio Espana Cialis Generika Auf Rezept Priligy Peru

StevSlarie
StevSlarie
2019-12-18 18:59

Baclofene Autorisation Fluoxetine Buy By Money Order Pharmacie Cialis Levitra Viagra [url=http://cialibuy.com]tadalafil cialis from india[/url] Evitra En Ligne Belize Drug Stores

Холбоотой мэдээ

Back to top button