Нийгмийн

Ойрын хугацаанд хүүхэдтэй болохоор төлөвлөж буй эмэгтэйчүүд вакцин хийлгэхгүй байж болно

Дараах шинж тэмдэг бүхий хүмүүс дархлаажуулалтад хамрагдах боломжгүй юм байна.

  • Вакцин дахь зарим найрлагаас харшил өгч байсан
  • Эм, антибиотикт харшилтай бол үзлэгийн эмч шийдвэрлэнэ
  • Ямар нэгэн вакцин хийлгээд харшлын хүнд хэлбэрийн урвалд орж байсан
  • Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн
  • Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
  • Жирэмсэн хүнд
  • Дархлал дутмагшилтай
  • Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс
  • Хавдарын эмчилгээний цитостатик эм хэрэглэж буй үед вакцин хийлгэхгүй.

Мөн ойрын хугацаанд хүүхэдтэй болохоор төлөвлөж буй эмэгтэйчүүд вакцин хийлгэхгүй байж болох аж. Хэрэв вакцин хийлгэсэн бол хоёр дахь тунг хийлгэснээс хойш гурван сар хүүхэдтэй болохгүй байхыг вакцины цэг дээр ажиллаж буй эмч нар зөвлөж байна. Учир вакцин ураг ямар нөлөөтэйг хараахан тогтоогоогүй байгаа ажээ.

No description available.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button